x

ОХУ дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээнд оролцохоо зогсоолоо

Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах тухай гэрээг зогсоох талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өргөн барьсан хуулийн төслийг Төрийн Думын бүхий л фракц дэмжсэнээр мягмар гаригт санал нэгтэй баталсан байна. Энэ хуулиар гэрээний үйлчлэлийг ОХУ албан ёсоор зогсоож байгаа юм. Албан ёсоор нийтэлсний дараа хүчин төгөлдөр болох энэ хуулиар энэ гэрээг дахин сэргээх асуудлыг зөвхөн төрийн тэргүүн гаргана гэсэн байна. Хуралдааны үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябцов энэ хуулиар тус гэрээнд ОХУ-ын оролцоог зогсоож байгаа болохоос биш, гэрээнээс бүр гарч байгаа хэрэг биш гэж онцолсон байна. Гэхдээ хуулийг Холбооны зөвлөл ирэх 26-ны өдөр хэлэлцэнэ.

“Манай үндэсний эрх ашгийг хамгаалах зайлшггүй шаардлагын үүднээс энэ шийдвэрийг гаргалаа. АНУ энэ гэрээний үйлчлэлийг зогсоож байгаагаа дангаараа гаргасан нь дэлхий дахины аюулгүй байдалд аюул учруулж байгаа хэрэг” гэж ОХУ-ын Төрийн Думын спикер Вячеслав Володин санал хураалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Фракцуудын санал

ОХУ-ын Төрийн Думын “Нэгдмэл Орос” фракцын байр суурийг парламентын доод танхимын батлан хамгаалах хорооны тэргүүн Владимир Шаманов илэрхийлэхдээ үүний өмнө бусад орны цэргийн атташенууд Оросын пуужингууд нь Дунд болон ойрын тусгалын пуужин устгах тухай гэрээг зарчмын хувьд зөрчихгүй байна гэж мэдэгдэж байсан ч харамсалтай нь энэ мэдээлэлд АНУ оролцохоос татгалзсан гэжээ.
“АНУ өнөөдөр манай улстай хэлэлцээрийн нөхцөл байдлаа зогсоогоод байгаа” гэж депутат онцолсон байна. Түүнийхээр бол Оросын ерөнхий командлагч ийнхүү гэрээнд оролцохоо зогсоож байгаа нь “Улс төрийн тун зөв шийдвэр” гэнэ.

Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский бас “Өнөөдөр баярын өдөр” гээд “Манай үндэсний эрх ашгийг дээдлэхэд чиглэсэн энэ хуулийг ямагт дэмжиж ирсэн” гэжээ. Тэр бас Оросын байр суурийг сулруулахад чиглэсэн бүхий л хэлэлцээр гэрээнээс гарахыг уриалсан байна.
Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг Оросын коммунист намын тэргүүн Геннадий Зюганов бас дэмжээд улс орон батлан хамгалаах хүчин чадлыг бэхжүүлэхэд чиглэсэн санхүү эдийн засгийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй гэж уриалжээ.

Төрийн Дум дэх “Шударга орос” фракцын тэргүүний орлогч Олег Нилов ч бас Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээг НАТО-гийн орнууд болон Хятад биелүүлэхгүй байгаа. АНУ бол гэрээний үйлчлэлийг аль хэдийнээ зогсоосон. АНУ-ын хувьд өөр нэг төрийн тэргүүн гарч ирвэл энэ гэрээг хэрэгжүүлэх байх гэж л найдаж байна гэжээ.

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 6 цаг 47 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 7 цаг 46 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 7 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 8 цаг 11 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 8 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 8 цаг 48 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 22 цаг 13 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 23 цаг 40 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 23 цаг 42 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Өчигдөр 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Өчигдөр 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Өчигдөр 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Өчигдөр 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Өчигдөр 11 цаг 31 мин Намууд ба хамууд Өчигдөр 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Өчигдөр 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Өчигдөр 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top