x

Оросын тосгоныхон Монголын хөдөөгийнхнөөс дор амьдарч байна

Энэ дүгнэлтээ батлахын тулд миний бие Монголын хөдөөгийн эгэл жирийн нэгэн айл хэрхэн амьдардаг талаар дурдах нь зүйтэй байх. Хөдөөгийн монголчууд гэр гэх таатай орчин бүхий зөөврийн байшинд амьдардаг. 

Миний зочилсон айлуудын гэрт лав ахуйн хэрэглээнд шаардагдах бух зүйл байсан. Гаднаа юм уу, дээвэр дээрээ байрлуулсан нарны хавтангаас тог, цахилгаанаа авчихна. Гэрэлтүүлгээс гадна тавган антенаар ажиллах телевизор, муугүй үзүүлэлттэй зөөврийн компьютер, хямд интернет, угаалгын машин, хөлдөөгч гээд цааш нь дурдвал өчнөөн ололт байна, Монголын хөдөөх жирийн айлд. 

Гэрийнхээ ойролцоо мотоцикл сойчихсон, бас болоогүй ээ Японд үйлдвэрлэсэн бага оврын ачааны машин айл бүрийн гадаа дэнхийж харагддаг. Тэрийгээ “амьжиргаа цагаан” гэж өхөөрдөн нэрлэсэн нь сонирхол татсан шүү. Ер нь Монголын хөдөө амьдардаг айлууд хоёр унаатай байх нь элбэг. 

“Амьжиргаа цагаан" нь эзэгтэйн наад захын хэрэглээг хангадаг унаа. Харин хөдөөгийн малчдад хамгийн элбэг байдаг “Тоёота круизер" загварын машин нь гэрийн эзнийх.

Хоол хүнсээ мал сүргээсээ хангачихна. Хамгийн бага орлоготой айл гэхэд л дор хаяж 150 тоо толгой хонь, ямаа бэлчээсэн шигээ аж төрдөг. 

Өвөл нь хэдий хүйтэн ч цас багатай үед мал нь идэх өвсөөр тасрахгүй. Малынхаа ялгадсыг хатаагаад л түлшний асуудлаа ямар ч мөнгө гаргахгүйгээр шийдчихнэ. Гаднынхан энэ талаар элдэв яриа гаргадаг л даа. Гэхдээ аргал гэж нэрлэх малын гаралтай түлш нь гал асаахад харин ч таатай үнэр хавь орчиндоо түгээдэг юм билээ.

Монголын хөдөөд малчин өрхийн амьжиргааны түвшинг мориных нь тоогоор мэдэж болно. Уулархаг дүүрэгт бол сарлагаар нь, цөл болон талд тэмээний тоо толгойгоор нь хэр түвшинд амьдардгийг нь хэмждэг. Харин хонь, ямааг хэн ч тийм чухалд үзэж тооцож, тоолдоггүй байх гэсэн бодол төрснөө нуугаад яахав. 

Хонь, ямаа нь тааваараа бэлчээрлэж, ая зөнгөөрөө өсөж үрждэг юм шиг санагдсан. Тийм болоод ч тэр үү монголчууд бэлчээртээ эрх чөлөөтэй, дур зоргоороо. Эрчүүд нь мотоцикл хөлөглөж, бэлчээрлэж буй малаа өдөрт хоёр, гурван удаа эргэдэг юм билээ.

Товхийсэн амьжиргаатай малчин монголчууд малын түүхий эд болох сүү, арьс шир, ноос, ноолуураа тушаагаад чамгүй орлого олчихдог. Малынхаа түүхий эдийг худалдаж олсон мөнгөө түлш болгоно. Техник худалдан авна. Амьдрах орчноо сайжруулна. Нийслэлийнхэнд асуудал болсон оюутны сургалтын төлбөр хөдөөгийн малчдад зовлон биш. Оюутан хүүхдээ гадаадад сургах ч хөдөөнийхөнд асуудал биш гэдгийг би зочилсон айлуудынхаа үүх, түүхээр батална.

Монгол малчдын гэрийн эд хогшил нь авсаархан агаад зөөж явахад тохиромжтой, олон үүрэгтэй байхуйц шийдэлтэй. Орчин үеийн хэллэгээр бол минималист гэж тодотгож болох тавилгуудыг монголчууд нүүдэлчний хэдэн мянган жилийн туршлагаараа бий болгосон юм. Монголчууд эд хогшил бүрийг урлахдаа сайтар боловсруулсан байдаг. Тэд элдэв зүйлийг сонгон авахдаа өөрсдөдөө төдийгүй үр хойчид нь хэрэг болох талаас нь бодож үзсэн байдаг. 

Өдөр тутам өмсөх үндэсний хувцсаа бүтээхдээ ч байнгын хэрэглээ талаас нь нарийн анзаарсан санагддаг юм.Тэгвэл орос тариачдын хувьд бүх зүйл ийм таатай биш. Монгол өрх бүрийн эдэлж хэрэглэж буй зүйлийг байнгын хэрэглээгээ болгохын тулд тэднээс ямар их хүч чармайлт гарахыг төсөөлж хэлэхэд бэрх.

Хулгай хийхгүй л бол монгол малчдын хэмжээний амьдрах нь тосгоныхны хувьд мөрөөдөл. Орос нутгийн гүнд нь ороход та айлуудын үүднээс япон жипийг тийм олноор нь харж чадахгүй. 

Монголын хөдөөгийнхний хувьд огт төлбөргүй гэгдэх хэрэглээний зардалд жирийн орос иргэн хэдийг төлөх вэ? Тосгоны жирийн нэг ажилчин хүүхдээ гадаад руу сургахаар явуулж чадах уу? Асуултуудын хариу тийм ч таатай гарахгүй гэдэг нь бодит үнэн билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин, Записки Зеленого zen.yandex.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • brenda greg (129.56.89.239)
    Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, [email protected] хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ... (1) Бүх төрлийн хайр дурлал. (2) салахаа болих. (3) Үржил шимгүй болох.
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 1 цаг 14 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 1 цаг 33 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 13 цаг 57 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 14 цаг 7 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 15 цаг 9 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 15 цаг 27 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 15 цаг 27 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 15 цаг 35 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 15 цаг 47 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 16 цаг 1 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 16 цаг 4 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 16 цаг 17 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 16 цаг 21 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 16 цаг 34 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 17 цаг 10 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 19 цаг 24 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 19 цаг 27 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 20 цаг 35 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 21 цаг 32 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 22 цаг 6 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр...
Top