x

Санкт-Петербург хотод анх удаа Монголын соёлын өдрүүд боллоо

ОХУ-ын соёл, урлагийн нийслэл гэгдэх Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан манай улсын 70 орчим уран бүтээлч оролцоод ирлээ. 

1939 оны Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Монголын соёлын өдрүүдийн хүрээнд хоёр томоохон концерт, уран зургийн болон гэрэл зургийн дөрвөн үзэсгэлэн, “Петербург: Монгол судлалын ууган төв болох нь” эрдэм шинжилгээний бага хурал, гар бичмэлийн үзэсгэлэн зэрэг нийт соёлын 8 арга хэмжээ багтсан байна. 

Санкт-Петербург хот жил бүрийн арваннэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ивээл дор Олон улсын соёлын форумыг зохион байгуулж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын соёлтой холбоотой 8 мянга орчим үзмэр, 30 мянга орчим баримт бичиг Санкт-Петербург хотын музей, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд нь хадгалагдаж байна. Ийм учраас манай улс өөрийн соёлоо дэлхий нийтэд таниулахын тулд энэ хотын арга хэмжээнүүдэд оролцож, хамтран ажиллах нь ач холбогдолтой гэдгийг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр онцлов. 

Манай төлөөлөгчид Санкт-Петербургийн Улсын их сургуулийн Дорно дахин судлалын дээд сургуулиар зочилж, тус сургуультай хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Монгол судлалын ажлыг улам нэмэгдүүлэх, монгол багш нарыг тус сургуульд ажиллуулах, суралцаж буй оюутны тоог нэмэгдүүлэх боломжоор хангах, судалгааны бүтээлүүд хамтарч хийх талаар талууд байр сууриа илэрхийлжээ. Мөн Санкт-Петербург дэх Эрмитаж музейн дэргэдэх Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгээс Чингис хааны хөшөөний хуулбарыг манай улсад өгөхөө илэрхийлсэн байна.

Соёлын өдрүүдийн нээлт алдарт “Каппела” театрт болж, Монгол Улсын морин хуурын чуулга анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оросын үзэгчдэд хүндэтгэлийн концертоороо бэлэг барьжээ. Концертод ОХУ-ын Мариинский театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар болон Үндэсний Урлагийн Их Театр, Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид оролцсон байна. Морин хуурын чуулгын тоглолтыг Оросын томоохон концерт зохион байгуулдаг байгууллагуудын төлөөлөгчид үзэж сонирхсон бөгөөд монголын морин хуур хөгжим дэлхийн сонгодог бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд тоглож буйг сайшаан, манай уран бүтээлчдэд баяр хүргэж, амжилт хүсчээ. 

Соёлын өдрүүдийн хүрээнд Их Петр хааны нэрэмжит Антропологи, угсаатны зүйн музей Кунсткамерад Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарсан бол эрдэмтэн, зураач Николай Константинович Рерихийн гэр музейд ХХ зууны эхэн үеийн монгол орон, монголчуудын тухай гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Мөн Петропавловскийн цайзад “Мөнх хөх тэнгэрийн орон” уран зургийн үзэсгэлэн нээгдсэн нь Оросын урлаг судлаач, монголч эрдэмтэд, үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 8 цаг 33 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 9 цаг 31 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 9 цаг 44 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 9 цаг 56 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 10 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 10 цаг 34 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 23 цаг 59 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Өчигдөр 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Өчигдөр 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Өчигдөр 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Өчигдөр 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Өчигдөр 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Өчигдөр 11 цаг 31 мин Намууд ба хамууд Өчигдөр 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Өчигдөр 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Өчигдөр 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top