x

Сэтгүүлч суллагдаж, генералууд ажлаасаа халагдах нь

Оросын “Медуза” хэвлэлийн сэтгүүлч Иван Голуновыг биологи, криминалистик, генетикийн шинжилгээний үндсэн дээр зургадугаар сарын 11-ний мягмар гаригт гэрийн хорионоос суллажээ. Ингээд тодорхой зайнаас холдохоос сэргийлэн хөлд нь зүүсэн мэдээлэгч электрон бугуйвчийг тайлж авсан байна. Мөн эрүүгийн хэргийг нь хаасан тухай тогтоолыг мөрдөн байцаагчид И.Голуновт гардуулан өгсөн байна. 

Тэрээр “Намайг дэмжсэн бүхэнд баярлалаа, одоо хэвийн байдалдаа ороход минь хугацаа өгөөч. Над шиг ийм байдалд хэн ч бүү ороосой гэж найдаж байна. Та бүхний итгэлийг баталж, хийж байсан ажлаа үргэлжлүүлэх болно. Эрэн сурвалжлах ажлаа цаашид ч явуулна” гэж хэлжээ.

Хар тамхины тухай эрэн сурвалжилдаг сэтгүүлч И.Голуновыг зургадугаар сарын 7-ны өдөр саатуулсан юм. Саатуулах үед түүний биеэс мефодрон бүхий уут, гэрийг нь нэгжих явцад их хэмжээний хар тамхи олдсон юм. Улмаар түүнийг хар тамхины наймаачид, гэмт хэрэгтнүүдтэй холбоотой, хар тамхи наймаалдаг хэмээн буруутгаж, Москва хотын Никулины шүүх өмгөөлөгчийн нотолгоогоор гэрийн хорионд оруулсан юм. Харин И.Голунов энэ бүхнийг өөрийнхөө мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан буруутгах гэж өгөөш болгон хийсэн ажил, бас саатуулах үедээ хууль сахиулагчид түүнийг зодож, төрөл төрөгсөд, өмгөөлөгчтэй нь холбоо бариулаагүй хэмээн гомдоллосон юм.

Сэтгүүлчийг баривчлах үедээ цагдаагийнхан хууль бус ажиллаж хүч хэрэглэсэн асуудлаар түүний өмгөөлөгч маргааш нь ОХУ-ын Мөрдөн байцаах хороонд өргөдөл гаргажээ. 

Сэтгүүлч хар тамхины хэрэгт холбогдсон, түүнийг баривчилсан нь олны дунд дуулиан болж түүнийг анх баривчилсан цагдаагийн ажилтнуудыг ажлаас нь халж, Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев Москвагийн Баруун тойргийн Дотоод хэргийн газрын дарга Андрей Пучков, мөн яамны Хар тамхины наймаатай тэмцэх газрын тэргүүн Юрий Девяткин нарыг хариуцлагагүй байдлынх нь төлөө ажлаас нь хална гэж мэдэгдээд байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн асуудлаарх бүрэн эрхт төлөөлөгч Татьяна Москалькова ч сэтгүүлчийг нэн даруй цагаатгах хэрэгтэй гэж мэдэгдлээ.

Ингээд зургадугаар сарын 10-нд Оросын бүхий л хэвлэлүүд тэргүүн нүүрэндээ энэ хэргийн тухай бичиж олны анхаарлыг татсан. Хэвлэлүүд ийм байдлаар мэргэжил нэгтэндээ тусалсан. Улмаар маргааш нь нотлох баримт хангалтгүйгээс И.Голуновыг буруутгах үндэслэлгүй байна гэж Дотоод хэргийн сайд В.Колокольцов мэдэгджээ. 

Үүгээр ч зогсохгүй сэтгүүлч Голуновын хэрэгтэй холбогдуулан цагдаагийн хоёр ч генералыг ажлаас нь халах тухай саналаа ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев, Ерөнхийлөгч Владимир Путинд өгснийг Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 1 цаг 27 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 1 цаг 39 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 1 цаг 48 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 2 цаг 2 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 2 цаг 7 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 2 цаг 26 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 2 цаг 45 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 22 цаг 23 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 22 цаг 27 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хү... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top