x

Санкт-Петербург хотноо болсон Монголын соёлын өдрүүд амжилттай боллоо

ОХУ-ын Санкт-Петербург хотод өнгөрөгч ням гаригт нээлтээ хийсэн Монголын соёлын өдрүүд амжилттай боллоо. Соёлын өдрүүдийн арга хэмжээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан 70 шахам уран бүтээлчид эх орноосоо мордсон билээ.

1939 оны Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Монголын соёлын өдрүүдийн хүрээнд хоёр концерт, уран зургийн болон гэрэл зургийн гурван үзэсгэлэн, “Петербург: Монгол судлалын ууган төв болох нь” эрдэм шинжилгээний бага хурал зэрэг нийт соёлын 8 арга хэмжээ болжээ.

Алдарт “Каппела” театрт болсон хүндэтгэлийн концертод Монгол Улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлснээр эхэлжээ. Концертод ОХУ-ын Марииснкий театрын гоцлол дуучин, Чингис хааны одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, гоцлол дуучин Б.Гомбо-Очир, Үндэсний урлагийн их театрын бүжигчид, гоцлол дуучин Ц.Түмэнжаргал нар оролцов.

Мөн Санкт-Петербург хотын Кировын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн задгай театрт хотын иргэдэд зориулсан урлагийн тоглолт зохион байгууллаа. Уг тоглолтод Үндэсний урлагийн их театр, Улсын филармоны Морин хуурын чуулга, Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдээс гадна “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, эстрадын дуучин Б.Баярцэцэг нар оролцож, ая дуугаа өргөсөн юм.

Оросын үзэгчид мэргэжлийн, өндөр түвшний сайн тоглолт болсныг онцолж, зохион байгуулагч, уран бүтээлчдэд удаа дараа баяр хүргэлээ.

ОХУ дахь Монголын соёлын өдрүүд Петр хааны ордон музей Кунц камер, Петропавловскийн цайзад уран зургийн болон гэрэл зургийн үзэсгэлэнгүүдээр үргэлжилсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 8 цаг 6 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 9 цаг 2 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 11 цаг 54 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 12 цаг 12 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 14 цаг 23 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 14 цаг 35 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 14 цаг 44 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 14 цаг 58 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 15 цаг 3 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 15 цаг 22 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 15 цаг 41 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top