АНУ-ын кино жүжигчин, Оросын иргэний үнэмлэхтэй, монгол эхнэртэй Стивен Сигал эхнэр Эрдэнэтуяагийн хамт Санкт-Петербургт болж буй Монголын өдрүүдийн хүрээнд явагдсан хаалттай концерт үзлээ гэж Холбооны мэдээллийн агентлаг дамжуулжээ.
Стивен Сигал ПМЭФ-2019-д оролцохоор Петербургт ирсэн байна. Петербургийн олон улсын чуулга энэ сарын 6-8-нд явагдсан юм. Чуулга дууссаны дараа Сигал эхнэрийн хамт хотод нээгдэж байгаа Монголын соёлын өдрийн концертод очжээ.
Монголын соёл нь энэ алдартай жүжигчний эхнэр нь монгол хүн учраас сонирхолтой байсан байх. Мөн эхнэрийгээ монголчуудтай уулзуулах гэсэн биз. Дараа тэд монгол жүжигчдийн хамт зургаа авахуулжээ.
М.Цогт