x

ГХЯ-ны нөхдийн нуун далдалж буй "дипломат" гэмт хэргүүд

Монголын дипломатуудын үйлдсэн онц ноцтой гэмт хэргүүд дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Саяхан л "Монголчууд суугаа орноосоо хулгайлаад байна. Улсынхаа нэр хүндийг унагаагаад байна" гэж иргэдээ матдаг байсан нөхөд өнөөдөр өөрсдөө гэмт хэргийн бүлэглэл болж эхэлжээ.  

Өнгөрөгч тавдугаар сарын 3-ны өдөр Монгол улсын хоёр дипломатч хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотноо саатуулагджээ. Үүнээс хойш сарын дараа ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Турк улсын Истанбул хот дахь Ерөнхий консулын газрын дипломат ажилтан, жолооч нарыг шалгаж байгаа, нэрийг нь хэлэх боломжгүй” гэсэн билээ.

Мөн "ГХЯ хэрэг гарсан даруйд Берлин дэхь ЭСЯ-аар дамжуулан мэдсэн бөгөөд консулын шугамаар шаардлагатай арга хэмжээ авч байгаа. Яам энэ асуудлыг нуусан зүйл огт байхгүй. Германд саатуулагдсан Монголын хоёр иргэн нь Истанбул дахь Консулын газарт чухал албан тушаал хашдаг хүмүүс байгаа нь үнэн. Консулаар нэг жил ажиллаж байгаа, өмнө нь Орост ажиллаж байсан. Энэ бол Монгол Улсын нэр хүндийг унагасан маш ноцтой асуудал" гэв.

Гэтэл ГХЯ-ны албан тушаалтан уг мэдээллийг хийсний маргааш өдөр ТЕГ-ын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ "Хар тамхи тээвэрлэж явсан Консулын орлогч Б.Баттүшиг нь өмнө нь тагнуулд ажиллаж байсан, ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байгаа, дипломат албаны шалгуур хангаж ГХЯ-наас томилогдсон дипломат ажилтан" гэв. Мөн ХБНГУ манайхтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй тул уг хэрэг Германы хуулиар шийдэгдэнэ гэдгийг дуулгалаа.  

Ингээд бид хар тамхи тээвэрлэсэн этгээд нь нь Туркийн Истанбул хот дахь манай Консулын орлогч төдийгүй тагнуулын бэлтгэгдсэн ажилтан байсан гэдгийг мэдэж авлаа. Монголын дипломат алба, тусгай албадтайгаа хамт шороотой хутгалдах нь энэ.

Монголын дипломатуудын тээвэрлэж явсан хар тамхи нь героины төрөл бөгөөд тус бүр 500 гр-ын жинтэй 140 боодол буюу нийт 70 кг  хар тамхи байжээ. (Мафийн бүлэглэл ч ийм хэмжээний "бараа" тээвэрлэхдээ хулчийх байсан биз. Кино юм уу, хаашаа) Нийтдээ гурван сая евротой тэнцэх хар тамхийг тэднээс хураан авсан байна.

ГХЯ өнөөдөр "бид дипломатуудтай холбоотой ямар ч гэмт хэргийг нууцлаагүй" гэж байгаа ч өмнө нь тэдний нуусан, нууцалсан байж болзошгүй, дипломат ажилтнууд оролцсон бас нэг хэрэг одоогоос зургаан сарын өмнө Дрездэнд гарчээ.

ОХУ дахь Монголын Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэх Түгдэнгийн Мөнхбат /паспортын дугаар D0008145/ Эрдэнэбаатарын Оргил /паспортын дугаар D0033462/ нар 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу дипломат дугаартай /089D93 77/ машинаар зорчиж байгаад хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан байна.

Шалгалтын явцад тэднээс их хэмжээний эм, эмийн бэлдмэл олжээ. Мөн тэдний унаж явсан ОХУ-ын дипломат дугаартай автомашины бичиг баримт хуурамч байсан байна.

Тэднийг ХБНГУ руу эм, эмийн бэлдмэл хууль бусаар оруулахыг завдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгасан байна. ХБНГУ-д суугаа манай ЭСЯ-ны холбогдох ажилтан уг мэдээллийг авмагцаа консулын үйлчилгээ үзүүлэхээр очиход Т.Мөнхбат, Э.Оргил нар нь үйлчилгээ авахаас татгалзаж, өөрсдийн шугамаар өмгөөлөгч хөлсөлнө хэмээн буцаасан гэх.

Холбооны прокурорын газраас тэднийг цагдан хорих шийдвэр гаргаж, одоо Дрездэн хот, Гөрлитз хотын шоронд  тус тусдаа хоригдож байна.

Эх сурвалжийн мэдээлснээр бичиг баримтыг нь хуурамчаар үйлдвэрлэсэн 089D93 77 дугаартай автомашин нь Москва дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Батхуягийн эзэмшдэг албаны автомашин юм байна. Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны арванхосрдугаар сарын 17-нд уг машин ЭСЯ-ны III байрны авто зогсоолд тавиатай байсан, 10 хоног хөдөлгөөнгүй зогссон хэмээн бүртгэгджээ. Энэ хугацаанд Б.Батхуяг нь Белгийн вант улсад гэр бүлээрээ амарч байжээ.

Германы шоронд хоригдож буй Т.Мөнхбатын хувьд ОХУ-ын Эрхүү мужид консулаар томилогдож очсоноосоо хойш удалгүй ажлаа орхин Москва руу нүүсэн гэх мэдээлэл байна. Тэнд суурьшиж байхдаа дээрх хэргийг үйлдсэн бололтой.

Харин “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газрын дарга Б.Батхуягийн хувьд автомашины дугаар, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, эм, эмийн бэлдмэл хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт ямар нэг байдлаар хамжиж тусалсан, хамтран оролцсон гэх мэдээлэл одоогоор байхгүй байна. 

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • ynen
    diplomat bish konsuliin ajiltand diplomat pasport ugud diplomat bolgood yvuuldagaa bolimoor hel bhgui ymar ch helgui barag kostym bhgui ylanbaatar syrgyyli tugssun gesn ner gutaasan umnuud tomildog humuus buruutai.
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Ene chacga uruu ch gesen bas l nuguu 60 terbumiin shem MAN iin l neg alalriin huuhed baigaa shde. uur yaahvdee
    2019 оны 06 сарын 12
  • Зочин
    Урвагчид уг нь буудаж алах ёстойю
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • Zorigt
    Гадаадад суух албаны хүмүүсийг маш нарийн цензурээр сонгохгүй зүгээр л танил талаараа тал тохой татаж, жалга довны үзлээр болон намчирхалаар хэнийг ч хамаагүй сонгоод байхаар ингэж булай үйлдэл хийцгээж байгаа юм шүү дээ. Эх орноо тѳлѳѳлж харийн нутагт суугаа тѳрийн албаны хүмүүс байж ингэж ч эх орныхоо нэр хүндийг унагаж явах ч гэж дээ. Дэндүү ичиж үхмээр юмаа. Одооны хүмүүсийн адлаад байдаг социалист нийгмийн үед гадаадад суугаа элчин болон тѳрийн албаны хүмүүс ингэж нүдний булай болж байсан түүх огт байхгүй шүү...Тѳрийн албаны ажилчид болон тѳрд гарч байгаа хүмүүсийн чадвар чансаа улам л доройтоод байна даа хѳѳрхий
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • Zochin
    Ene tailbarlaad baigaa zaluu bas ih buurunhiluh yumaa .Medeejin germand shalgaad ner usig nb togtoochihood baihad shuud l helchihgvi .imerhuu bie bieigee haatsaildag uchraas mongol uragshlahgvi ylahgvi baigaad bna
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
    • Ene chacga uruu ch gesen bas l nuguu 60 terbumiin shem MAN iin l neg alalriin huuhed baigaa shde. uur yaahvdee
      2019 оны 06 сарын 10
  • Zochin
    Elchin nerin dor buren erhtei gedgeeree ih bardam baidg yum bishuu .yg ajlaa medehgvihariutslaga gej medehgvi ar uvrin haalgaar elchind yvj baigaa .
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • Utga algaa toriin albaniihan ni il dald hulgai huuli bus ym hiigeed l.... ym hiigeed l...
    Zochin
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • Irgen
    diplomat bish diplomatuudiin neriig l ashiglasan bn sh dee
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • Saihan MANgaruud yum da!
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • bat
    harin aztai huuli gaigui um bn lee xyatad barigdcan bol bugd buudalan shuu german ucreed l 7 8 jil ul abna bz
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
Top