x

Мал, амьтнаас халдварлах халдварт өвчнөөс сэргийлнэ үү

​​​​​​БООМ нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг.

Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана.

Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамжина.

Өвчилсөн малаас гаралтай мах махан бүтээгдхүүн, боомын савханцараар бохирлогдсон хүнсийг дутуу болгож хэрэглэх үед гэдэсний хэлбэрээр өвчилнө. Ноос, ноолуур боловсруулах, арьс ширний үйлдвэрлэл явуулах явцад бохирлогдсон тоосонцор, агаараар дамжин халдвар авч уушгины хэлбэрээр өвчилнө.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Халуурах, толгой өвдөх, бие сулрах, дотор эвгүйрэх, хоолонд дургүй болох шинж тэмдгээр илэрч уушиг, ходоод гэдэс, үжил, мэнэн болон арьсны зэрэг эмнэлзүйн таван хэлбэрээр өвчилдөг.

Арьсны хэлбэрийн үед боомын нян орсон хэсэгт арьс улайж, хүрэн улаан толбо үүсч загатнан богино хугацаанд гүвдрүү, цэврүү бий болж хэдхэн цагийн дараа цэврүүний тунгалаг шингэн цусархаг болж маажих үед заримдаа өөрөө хагарч шархална. Аажмаар шархны төв хэсэгт тас хар хатуу барзгар гадаргуутай, төвдөө эмзэглэлгүй тав тогтоно. Ихэвчлэн ганц нэгээр голдуу биеийн ил хэсэгт нүүр, толгой, гарын арьсанд гарна.

ЗУРАГ: БООМ ӨВЧНИЙ АРЬСНЫ ХЭЛБЭР

Гэдэсний хэлбэрийн үед өндөр халуурах, ууц нуруу, гэдэс маш хүчтэй өвдөх, цөсөөр бөөлжих, цусархаг шингэнээр суулгах шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд гэдэсний түгжрэл болох аюултай.

Уушигны хэлбэрийн үед 40 хэм хүртэл халуурч дагжин чичрэх, цээжээр хатгуулах, ханиалгах, цустай цэр гарах шинж тэмдэг илэрнэ.

СЭРГИЙЛЭЛТ

Өвчний сэжигтэй болон үхсэн малтай харьцахдаа тусгай зориулалтын хувцас (гутал, халад, амны хаалт, резинэн бээлий, нүдний шил) хэрэглэнэ.

Үхсэн мал амьтны сэг зэмийг оролдохыг хатуу хориглох ба мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлнэ.

Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс яаралтай тусгаарлаж, мал эмнэлгийн байгууллагад хандана.

Гараа зүссэн болон арьсандаа ил шархтай үед мал амьтны гаралтай бүтээгдэхүүнтэй харьцахгүй байх

Дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, өвчний үүсгэгчээр бохирлогдсон байж болохуйц хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Мал амьтан түүний гаралтай бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа тогтмол угааж халдваргүйтгэнэ.

Боом өвчний сэжигтэй тохиолдолд заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, шарх хатигийг цэвэрлэсэн хөвөн марлийг заавал шатааж устгана.

Боомын байгалийн голомт бүхий газар нутгийн хүн ам болон мал сүргийг вакцинжуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлбэл энэ өвчнөөр өвчлөхгүй байж болно.

Нохой, шувуугаар халдвар дамжихаас сэргийлж, шатаах буюу усны эх үүсгэвэрээс 600 метрээс хол, 2 метр гүн нүхэнд халдваргүйтгэн булж устгана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 1 цаг 21 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 1 цаг 22 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 1 цаг 25 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 1 цаг 27 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 1 цаг 29 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 1 цаг 30 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 1 цаг 31 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 1 цаг 32 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 1 цаг 33 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 1 цаг 34 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 1 цаг 35 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 1 цаг 36 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 1 цаг 37 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 1 цаг 38 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 39 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 1 цаг 41 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 1 цаг 43 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 44 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 45 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 46 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар... Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж б...
Top