x

Гудамжинд амьдардаг хүүхдүүдэд мөнгө, хоол өгөхийг хоригложээ

Уганда улсын нийслэл Кампала хотын засаг захиргаа гудамжинд амьдардаг хүүхдүүдэд мөнгө болон хоол өгөхийг хориглосон хуулийг баталсан байна.

“Энэхүү хууль нь хүүхдүүдийг арилжааны болон бэлгийн мөлжлөгт ашиглахыг хязгаарлах зорилготой юм” гэж Кампала хотын дарга Эриас Лукваго мэдээлжээ. Засгийн газрын тооцоолсноор, Кампала хотын гудамжуудад 17 хүртэлх насны 15 мянга гаруй хүүхэд амьдардаг ажээ.

Шинээр баталсан хуулийг зөрчсөн этгээдүүдэд дээд тал нь 6 сарын хорих ял эсвэл 11 ам.долларын торгууль ногдуулна. “BBC” сувгийн Уганда дахь сэтгүүлчийн мэдээлснээр, хүүхдүүдийг тосгодоос хулгайлж, хэсэг бүлэг хүмүүст өгч, хотын ядуусын хорооллын жижиг өрөөнүүдэд амьдруулан гуйлга гуйлгуулах тохиолдол их байдаг ажээ.

Дээрх асуудалтай тэмцэхийн тулд баталсан шинэ хуулинд биеэ үнэлэх, гуйлга гуйх, худалдаа хийлгэх зэрэг ажиллагаанд түрээсийн байрууд дэмжлэг үзүүлэхийг хоригложээ. Гудамжинд гуйлга гуйдаг 60 настай эмэгтэй хэлэхдээ, хажуугаар нь өнгөрч буй хүмүүсээс илүү их мөнгө авахын тулд хүүхдүүдийг өөртэйгээ хамт байлгадаг байсан гэжээ.

Энэхүү хууль нь хүүхдүүдээ “мөнгө олох” зорилгоор ашиглаж буй эцэг эхчүүд болон бусад хүмүүст мөн хамааралтай бөгөөд хүүхдээрээ гуйлга гуйлгуулсан, гудамжинд юм заруулсан хүмүүст ял ногдуулахаар тусгажээ. Уг хууль нь одоогийн байдлаар Кампала хотод хэрэгжих юм байна. 

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 8 цаг 47 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 8 цаг 51 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Өчигдөр 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өчигдөр 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Өчигдөр 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Өчигдөр 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Өчигдөр 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Өчигдөр 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Өчигдөр 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top