Дөнгөж 70 грамм жинтэй "Scrubba Mini" угаалгын машин аялал, хөдөө гадаа явахад ёстой хэрэгтэй эд.
Аян замд явахдаа хувцас хунараа хэрхэн агааж цэвэрлэж явах вэ гэсэн асуудал аялагчдыг их зовоодог. Энэ асуудлыг Scrubba стартапын инженерүүд шийджээ. Одоо аялагч нарт "Scurbba Mini" нэртэй угаалгын машиныг санал болгож байна. Угаалгын машин нь уутан цүнх шиг л сэтгэгдэл төрүүлэхээр алгын чинээ. Үнэн хэрэгтээ төхөөрөмж маш хэрэгтэй, ямар ч аюул байхгүйгээр эд зүйлээ угааж болох хэрэгсэл аж.
Scurbba Mini
Олон нийтэд зохион бүтээлтээ танилцуулж, аль болох олон хүний сонирхлыг татахаар инженерүүд өөрсдийн хуудсыг краудфандингийн Kickstarter-т нийтэлжээ. Төхөөрөмж нь уян, ухаалаг жижигхэн уут бөгөөд дөнгөж 70 граммын жинтэй. Дотор нь хэд хэдэн футболк, оймс, цагаан хэрэглэл зэргийг багтааж болно.
Дараа нь хэрэгчлэгч түүнийг тойруулан хааж болох түгжээгээр түгжээд уутыг газарт эргүүлэн хөдөлгөж аль болох их агаараар дүүргэнэ. Ингээд ус, шингэн угаагч бодисыг нэмэрлээд уутыг газраар өнхрүүлэн даавууны нүхэнд угаач бодсийг шингээн цэвэрлэдэг. Дараа нь ингэж угаасан зүйлээ зайлаад хатаахдаа угаалгын цүнхээ бас хатаана.
Ийм авсаархан угаалгын машин одооноос анхаарал татаж эхэлсэн ба зохион бүтээгчид нь түүнийг одоо 25 ам.доллараар захиалж болохоор төсөвлөсөн байна. Наймдугаар сард түүнийг худалдаанд гаргахад гүйлгээ нь талийж өгнө биз.
М.Цогт
Сэтгэгдэл (2)