x

Хачигт энцефалитаас яаж сэргийлэх вэ?

Хачгаар дамжин хүнд халдварладаг өвчний үе өдийд идэвхждэг.  Дэлхий дээр 3000 гаруй хачиг байдгаас Монголд 18 төрлийн 43 зүйлийн хачиг тархаж үүнээс хоёр төрлийн хачиг (Ixodes, Dermacentor) нь хүнд өвчин үүсгэдэг байна.

Хачиг нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг. Гэвч хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй учир нь бүх хачиг халдвартай байдаггүй аж.

Ойн (Ixodes) хачиг нь Сэлэнгэ, Булган, Орхон, Хэнтий, Хөвсгөл аймагт тархалттай бөгөөд хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг, Dermacentor хачиг нь Монгол орны ихэнхи нутагт тархан, хачигт риккетсиоз өвчний гол дамжуулагч болдог. Одоогоор хачигт энцефалитын хүний өвчлөл 13 аймагт бүртгэгдсэний Сэлэнгэ аймагт, хачигт боррелиоз 10 аймагт бүртгэгдсэний Улаанбаатар, Архангай аймагт, хачигт риккетсиоз 17 аймагт бүртгэгдсэний Говь-Алтай, Архангай, Улаанбаатар хотод хамгийн өндөр байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд хачгаар дамжих халдварын сэжигтэй 45 тохиолдолд бүртгэгдэж лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Одоогоор батлагдсан тохиолдол байхгүй. Мэдээлэгдсэн сэжигтэй тохиолдолын ихэнхи хувь нь буюу 32 хувь нь Говь-Алтай, 11.6 хувь нь Архангай, 11.6 хувь нь Улаанбаатар, 9 хувь нь Орхон аймагт бүртгэгджээ.

Хачигт энцефалитын голомтот зорчих мөн хазуулсан тохиолдолд:

- Хачигт энцефалитын голомтот бүс нутагт зорчихоос өмнө хачигт энцефалитын эсрэг вакцины бүрэн тунг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд очиж хийлгэх

- Ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, ой модонд явахдаа хачигт хазуулахаас болгоомжилж битүү тод өнгийн хувцас өмсөж, 2-3 цаг тутамд биедээ болон хувцсандаа хачиг ассан эсэхийг шалгаж байх

- Хачигт хазуулсаны дараа өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, үе мөч, ууц нуруу өвдөх, бөөлжих, гүйлгэх, тууралт гарах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

Хачигт энцефалитаас яаж сэргийлэх вэ?

Хачигт хазуулахгүй байх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудад явахдаа тод өнгөтэй битүү хамгаалах өмсгөл хэрэглэх,

Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах,

Хачиг үргээгч бэлдмэл хэрэглэх. Хувцсандаа түрхэх эсвэл цацах, биеийн ил хэсгүүдэд түрхэж хэрэглэх,

Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм. Дархлаажуулалтын гурван тунг хийлгэсэн байх шаардлагатай. Голомтот нутгийн хүн ам эхний тунг 9-11 сард хийлгээд хоёр дахь тунг 14-30 хоногийн дараа хийлгэнэ. Давтан дархлаажуулалтыг жилийн дараа хийлгэнэ.

Хачигт хазуулсан тохиолдолд авах анхны арга хэмжээ:

Хачигт хазуулсан тохиолдолд хачгийг болгоомжтой ганхуулж, сугалан авч, битүү саванд хийгээд шинжилгээнд хамруулах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Хачигт халдвар байгаа эсэхийг шинжлүүлэх юм. Мөн хачигны тос түрхэх, хачиг хазсан хэсгийн газрыг спирт эсвэл марганцийн сул уусмалаар угаах, хүйтэн жин тавих, эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 7 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 8 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 11 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 14 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 15 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 17 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 18 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 18 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 20 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 21 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 22 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 23 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 24 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 25 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 26 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 28 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 30 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 30 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 32 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 32 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top