x

Тайвань улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрлөө

Тайваний парламент өнөөдөр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хуулийг баталснаараа Ази тивд анхдагч боллоо.

Тус улсын үндсэн хуулийн шүүх 2017 онд ижил хүйстэн иргэд хоорондоо гэрлэх хууль ёсны эрхтэй гэсэн дүгнэлт гаргаж, хоёр жилийн дотор хуульчлахыг парламентад даалгаж байсан юм. Энэ хугацаа тавдугаар сарын 24-нд дуусах байв.

Тайваний парламент ижил хүйстнүүдийн гэр бүлийг зөвшөөрөх хуулийн гурван хувилбар саналыг хэлэлцэж, хамгийн дэвшилтэт хувилбарыг нь дэмжсэн байна. 

Өнөөдөр Тайваний нийслэл Тайпэйд парламентын ордны гадна олон зуун ижил хүйстнүүд цугларч, түүхэн шийдвэрийг сонссон юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top