x

Оскарын шагналтнуудыг гурван сарын өмнө зарладаг байжээ

АНУ-ын кино урлагийн академийн шагналыг анх Metro-Goldwyn-Mayer студийн захирал Луис Б.Майер санаачилсан ба өдгөө дэлхийн кино урлагийн хамгийн алдартай шагнал болсон юм.

Шагнал гардуулах анхны ёслол Холливудын “Roosevelt” зочид буудалд 1929 оны энэ өдөр /1929.05.16/ болсон байна. Ёслолыг радиогоор дамжуулдаг байгаад 1953 оноос телевизээр үзүүлэх болжээ. Blossom Room танхимд болсон анхны ёслол даруухан дөнгөж 270 хүн цуглуулсан ба тасалбар нь таван доллар байв. Анхны шагнал гардуулах ёслол дөнгөж 15 минут үргэлжилжээ.

Баримлуудын академийн анхны ерөнхийлөгч сэр Дуглас Фэрбенкс болон найруулагч Сесил Демиль хоёр гардуулжээ. Сонирхолтой нь шагналтнуудыг эхэндээ гурван сарын өмнө зарладаг байснаас ёслол ямар нэгэн маргаангүйгээр явагдаж иржээ.

Ялсан жүжигчид нь тодорхой нэгэн төслөөр биш харин тэр жилийнхээ турш тоглосон бүх киногоор Оскар авч байжээ. Шагналд 1927-1928 онуудад дэлгэцнээ гарсан кинонууд дэвшигдсэн ба эхлээд 12 ангилалаар шагнал явагджээ. Ёслолын үеэр дуугүй киноны титрийн төлөө шагнал олгогдсон нь анхны ба сүүлчийн шагнал болж байжээ.

Анхны шилдэг эмэгтэй жүчигчнээр Жанет Гейнор ("Долоо дахь тэнгэр", "Гудамжны  ангел", "Нар мандалт: хоёр хүний дуу"),

эрэгтэй жүжигчнээр немецийн Эмиль Яннингс ("Сүүлчийн тушаал", "Элдэв үрсийн зам") тус тус тодорсон ба герман хүн ёслолоос өмнө шагналыг нь олгосон нь анхны тохиолдол байв. Тэр нутаг буцах болоод шагналаа урьдчилан авсан байна.

Шилдэг найруулагчийн анхны "Оскар" Льюис Майлстоунд ("Хоёр араб рыцарь") ноогдов. 1927-29 онуудын шилдэг киногоор "Нар мандалт” ба "Жигүүр" (дэлхийн дайнд оролцсон нисэгчдийн тухай 1927 оны дуугүй кино) гэсэн хоёр кино шалгарсан байв.

Кино зохиолч Бен Хэтч, продюсер Жек Ворнер нар баримлыг гардан авчээ. "Цирк" киноны жүжигчин, найруулагч, продюсер Чарли Чаплин “Кино урлагт оруулсан гарамгай хувь нэмрээр” гэсэн тодорхойлтоор “Оскар” хүртлээ.

Мөн тийм тодорхойлолттой барималыг "Жаззын дуучин" дуутай кино бүтээсэн Warner Brothers компани авсан байв. Уг ёслолыг хэвлэл мэдээлэл, радиогоор дамжаалаагүй ба хоёр дахь ёслолыг нь Лос-Анжелесийн радиостанц шууд дамжуулсан юм.

1953 оноос "Оскар" ёслол АНУ болон Канад даяар шууд нэвтрүүлэгдсэн ба 1966 онд шоуг анх өнгөтөөр үзүүлж байжээ. Түүнээс гурван жилийн дараа дэлхийн хэмжээнд үзүүлэх болмон юм.

Далан жилийн турш шагналыг гуравдугаар сарын сүүлчээр дөрөвдүгээр сарын эхээр гардуулж ирээд 2004 оноос хугацааг нэг сараар урагшлуулжээ.

Уг ёслолоор 10 мянгаад хүний ажлын байр бий болж, мужийн төсөвт 700 сая ам.доллар авчирдаг гэж 2007 оны тооцоонд гарсан байлаа. Бусад кино шагналуудыг бодвол бараг 10 мянга гаруй хүнтэй кино академийн гишүүдийн шууд сонголтоор шагналын эзэн тодордог. Өдгөө Оскарын шагналыг 24 үндсэн номинациар гардуулж байна. Гэхдээ бас хэд хэдэн тусгай ангиллараар ёслолоор гадуур гардуулдаг “Оскар” бий. Академийн хороод тэднийг гардуулдаг.

Оскарын 34 см-ын өндөр, 3,85 кг жинтэй баримлыг британий гэх бодисны хольцоор бүтээж, алтаар бүрэн хар боржин сууринд бэхэлжээ. Домгоор бол Седрик Гиббонс баримлын эскизийг нэгэн залхуутай хуралдаан дээр сууж байхдаа бүтээсэн гэх. Анхны загварыг харсан нэгэн нь “Энэ чинь манай Оскар авга байна” гэж хэлснээр уг шагнал Оскар нэртэй болжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 3 цаг 29 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 4 цаг 25 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 7 цаг 17 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 7 цаг 35 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 9 цаг 46 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 9 цаг 58 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 10 цаг 7 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 10 цаг 21 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 10 цаг 26 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 10 цаг 45 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 11 цаг 4 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Өчигдөр 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Өчигдөр 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top