x

Израилийн Eviation компани хямдхан цахилгаан онгоц бүтээж байна

Зураг: "Alice" цахилгаан онгоц

MagniX компани цахилгаан хөдөлгүүрээр Израилийн "Eviation" компанийн бүтээж байгаа цахилгаан онгоцыг хангахаар болжээ. Зохион бүтээгчид нь нислэгийн үнийг 50 хувиар хямд болгохоор Eviation Aircraft амлаад байгаа аж.

Eviation компани Alice гэх онгоцондоо цахилгаан хөдөлгүүр сонгосон бөгөөд цахилгаан хөдөлгүүрийг нийлүүлж буй MagniX компанийн захирал Рой Ганзарски хэлснээр 375 морины хүчтэй Magni-250 гэх гурван хөдөлгүүрт Alice онгоцыг Парисын нисэхийн салон дээр зургаадугаар сард танилцуулахаар болсон гэдгээ мэдэгджээ. 

Нисэхийн салонд танилцуулсан Alice онгоцыг Аризона мужид илгээн тэнд жилийн турш турших бөгөөд Eviation компани 2021 оны сүүлчээр онгоцондоо сертификат аван дараагийн жилээс нь онгоцоо зах зээлд гаргах гэнэ.

Үүний хажуугаар, Siemens үйлдвэрлэсэн хөдөлгүүртэй онгоцны хувилбарыг бас санал болгох гэнэ. Тус компани мөн Siemens компанитай гэрээ байгуулснаа өмнө нь мэдээлж байсан юм.

Сарын өмнө MagniX өөрийн цахилгаан хөдөлгүүрээ уснаас хөөрөх онгоцыг цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилготой Канадын "Harbour Air" компанид нийлүүлнэ гэж байв. Нэг хөдөлгүүрт "Harbour Air" онгоцыг 750 морины хүчтэй Magni-500 цахилгаан хөдөлгүүрээр тоноглох ба тэр 100 милийн (ойролцоогоор 160 км) зайд нисэх ажээ.

Үйлдвэрлэгчийн мэдэгдсэнээр, гурван хөдөлгүүрт Alice онгоц бүрэн цэнэглэгдээд есөн зорчигчийг 650 миль (бараг 1050 км) зайд зөөж чадна гэв.

Alice зохиомжид хөнгөн бат бэх  материал ихээр хэрэглэсэн учраас онгоцонд гурван тонн орчим аккумуляторын зайг байрлуулах боломжтой гэжээ. 

MagniX компани нь Сингапурын Clermont Group корпорацийн харъяа бөгөөд хэдэн сарын өмнө төв байраа Австралиас Рэдмондод шилжүүлсэн байна. MagniX цахилгаан хөдөлгүүрүүд 1500 цагийн турш туршигдаж амжилттай болсон бөгөөд Австралид хөдөлгүүрийнхээ үйлдвэрлэлийг эхлүүлж байгаа аж.

Ганзарскигийн тэмдэглэснээр, компани оны сүүл гэхэд 20 хөдөлгүүр үйлдвэрлэн бэлэн болгох гэнэ. Ер нь бол хэдэн зуун хөдөлгүүр үйлдвэрлэх төлөвлөгөө байгаа учраас MagniX ажилчдаа нэмнэ гэжээ.

Eviation компанийн Ерөнхий захирал Омер Бар-Йохай ярихдаа, сэнстэй MagniX хөдөлгүүрийн туршилт сайн үр дүнтэй байгаа гэлээ. Тэрбээр Alice экологийн онгоцнууд өнөөдөр байхгүй зах зээлийн шинэ хэлбэрийг үүсгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Eviation компанийн хажуугаар цахилгаан, хибрид онгоцыг бусад компаниуд бүтээж байгаа. Жишээлбэл, Airbus, Rolls-Royce эсвэл Boeing HorizonX дэмжиж байгаа Киркленд хотын Zunum Aero компанийг нэрлэж болох юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 8 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 1 цаг 5 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 4 цаг 15 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 6 цаг 26 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 6 цаг 38 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 6 цаг 47 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 7 цаг 1 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 7 цаг 6 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 7 цаг 25 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 7 цаг 44 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Өчигдөр 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Өчигдөр 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт...
Top