x

2018 онд гүйлгээнд гарсан топ-10 мөнгөн дэвсгэрт

Олон улсын мөнгөн дэвсгэртийн нийгэмлэг (IBNS) 2018 онд эргэлтэд оруулсан дэлхийн хамгийн гоё мөнгөний цаасан дэвсгэртүүдийн чансааг гаргажээ.

“2018 оны мөнгөн дэвсгэрт” гэсэн нэр хүндтэй шагналын шүүгчид дэлхийн улс орнуудын шинээр эргэлтэд оруулсан 150 мөнгөн дэвсгэртүүдээс шилдэг гоёыг шалгаруулжээ. Эдгээр мөнгөн дэвсгэртүүдийн арав гаруйхан хувь нь л шинэ дизайнтай байв. Ингээд чансааны Топ-10-тай танилцья.

10 доллар, Канада

Хамгийн гоё мөнгөн дэвсгэртээр канадын 10 доллар нэрлэгдлээ. Түүний нэг талд нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурахын эсрэг тэмцэгч бөгөөд ажил хэрэгч эмэгтэй Виола Десмонд, нөгөө талд нь Виннипег хотын Хүний эрхийн музей зурагджээ. Уг дэвсгэртийг 2018 оны арваннэгдүгээр сарын 19-нд гүйлгээнд оруулж байжээ.

200 франк, Швейцари

Хоёрдугаарт Швейцарийн 200 франк орсон ба түүнд орон зайн гурван хэмжилтийг  үзүүлсэн гар зурсан байна.

500 крон, Норвеги

Гуравт Норвегийн 500 крон шалгарлаа. Тус орны нэртэй хөлөг онгоц бүтээгч Колин Арчерын бүтээсэн аврагч хөлгийг тэнд зурсан ба 500 кроны дэвсгэртийг шар хүрэн өнгөөр 70×147 мм хэмжээгээр хэвлэн 2018 онд гаргасан байв. RS14 "Ставангер" хөлгийг нота дээрсны нөгөө талд нь тэнгисийн нефтийн  цамхгыг зурсан байна.

100 рубль, Орос

2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан гаргасан 100 рублийн дэвсгэртэд алдартай хаалгач Яшин, бөмбөгтэй хүүхэд хоёрыг зурсан ба полимерын материалд хэвлэсэн дэвсгэртийг 2018 оны тавдугаар сарын 22-нд гүйлгээнд оруулжээ. Дэвсгэртийн ар талд Оросын зургийг оруулсан хөлбөмбөгийг дэлхийн бөмбөрцөг болгон хөгжөөн дэмжигчдийн дүрстэй хамт зурсан байна.

40 доллар, Соломоны арлууд

2018 оны хамгийн дэгжин дэвсгэртүүдийн эхний тавыг Соломоны арлуудын 40 доллар дүүргэв. Нүүрэн талд нь арлууд ба дун үлээж буй хүнийг ар талд нь яст мэлхийн дэргэж шумбаж яваа дайверыг зуржээ. Мөн завинд байгаа инээсэн хүүхдүүдийг сэлүүр барьсан уугуулын хамт тэнд бас багтаан зуржээ.

500 песо, Мексик

Шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд 500 мексик песог 2018 оны наймдугаар сарын 28-нд гүйлгээнд оруулсан байна. Дэвсгэртийн хамгаалалт шинэчлэгдэгдэж түүнийг удаан ашиглах боломжтой гэж Төв банк нь мэдээлжээ. Дэвсгэртийн хэмжээ нь 146×65 мм.  Дэвсгэртийн ар талд нь 1806-1872 онуудын Шинэчлэлийн эринийг харуулсан ба Ерөнхийлөгч Бенито Хуаресын хөргийг байршуулжээ.

Мөнгөний тоог баруун дээд өнцөгт зурсан бөгөөд тэр нь цэнхрээс ногоон болон өнгө хувиргадаг аж.

50 угий, Мавритани

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Мавританийн банк таван номиналын: 50, 100, 200, 500 ба мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргасан байна. Дэвсгэртүүд хэвтээ чиглэлтэй нарийн дэг барижээ. Араб, франц хэлээр мөнгөний мэдээллийг бичжээ.

20 доллар, Багамын арлууд

2018 оны есдүгээр сарын 27-д Багамын арлуудын Төв банк 20 долларын номинацитай дэвсгэртийг гүйлгээнд оруулжээ. Шинэ мөнгө нь өнөөдөр моодны болсон босоо дизайнтай, 156 × 67 мм хэмжээтэй. Хүрэн улаан өнгө давамгайлсан мөнгөнд Багамаас гаралтай Америкийн алдартай жүжигчин Сидни Паутье зурагдав. Мөн Багамын арлуудын газрын зураг ба Нассау боомт Хамтын нөхөрлөлийн Багамын арлуудын сүлд зэргийг зуржээ.

50 мянган драм, Армени

Шинэ дэвсгэртэд шашины үзэл бодлын тэргүүн, соён гийгүүлэгч Григорийг  дүрсэлжээ.

20 боливиано, Боливи

Боливи 2018 оны зургаадугаар сарын 3-нд 20 боливиано дэвсгэртийг гүйлгээнд оруулав. Улбар шар өнгө давамгайлсан дэвсгэртийг 100 хувийн хөвөнгөөр бэлтгэж, 14x7 см гэсэн хэмжээтэйгээр гаргажээ. Энэ дэвгсгэртийн  хамт өөр дөрвөн номиналын шинэ мөнгийг гаргасан байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 8 цаг 39 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 9 цаг 36 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 12 цаг 28 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 12 цаг 46 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 14 цаг 57 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 15 цаг 9 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 15 цаг 18 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 15 цаг 32 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 15 цаг 37 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 15 цаг 56 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 16 цаг 15 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top