x

Японд очвол заавал үзэх хэрэгтэй 5 газар

Такаяма хот

Гифу мужийн уулсын хөндийд орших эртний хот Такаяма маш урт түүхтэй. Найман мянган жилийн өмнө эртний хүмүүс тэнд буудаллаж байжээ. Тайка эриний үеийн татвар төлөх чадваргүй энэ бөглүү нутгийн хүмүүс “байгалийн бүтээгдэхүүн”-ээр гувчуураа төлөн нийслэлд нь орд харш босгож иржээ. Тэр эрин олон авъяастныг төрүүлж, олон сайхан барилга босгосон гэдэг. Харамсалтай нь тэр үеийн шилдэг уламжлалаар босгосон Санбүцүзи сүм өнөөдөр балгас болсон байгаа. Такаяма хотын цэцэглэлт нь Муромати ба Эдо эринд хамаардаг. Тогугава шёогүний нөлөөний  жижиг вант улс Сиро-яма ууланд шилтгээн цайз, Хигашияма сүм хийдээ босгосон байв. Тэр цагаас хойш ус их урссан ч хотын хуучны Санномачи хороололд тэр цагийн уур амьсгал мэдрэгдэнэ. Эдогийн эринд баригдсан байр байшин одоо хотын кафе, музей, гар урлалын цэгүүд болсон байна. Тэнд  гудамжаар нь хүн тэрэг яван, цагаан будааны бин зарна. Зинъямаэ, Миягава худалдааны захуудад эртнийх шигээ шинэ жимс ногоогоор дүүрэн.  Жуулчид Хигашияма сүмийн бүсэд 3,5 км-ын эртний түүхийн замаар аялна. Хавар, намар тэнд 15-р зуунаас эхлэлтэй Такаяма Мацури гэдэг Японы хамгийн алдартай наадам болдог аж. 

Токиогийн цаасны музей

Олонд төдийлөн нэртэй биш ч маш сонирхолтой энэ музей Токиогийн Ашүкаяма цэцэрлэгт байдаг. 1950 онд байгуулагдсан япон уламжлалт цаасны түүхийг ярих гэсэн музейг зохион байгуулагчдын санаатай зөрөлдөн уг музей нь 1998 он хүртэл бичгийн европ стилийг оруулсан анхдугаар мануфактурын мэдэлд нь байлаа.

Одоо музейн үзмэр нь 40 мянган эд зүйл, цаасны 2000 жилийн түүхийг өгүүлсэн 10 мянган номноос бүрэлдэж байна. Нийт 2267 кв.м эзэлсэн музейд ёстой л юм юм байгаа. Япончуудын хувьд цаас нь санаагаа дамжуулах хэрэгсэл биш байр байшин, хоол хүнс бэлтгэхэд хүртэл ашиглагдаж ирснийг тэндээс харж болно. Уламжлалт васи цаасаар “сёзи” гэх тусгаарлах хана, “фүшүма” гэх гүйдэг хаалга, цайны ёслолын “кайши” гэх салфеткууд, утива-дэвүүрийг хийж байсныг музейд үзэж болно.

Киото дахь Курама уул

Жинхэнэ наран мандах орны уур амьсгалыг хадгалсан газрын нэг нь үзэсгэлэнт Киотогийн ариун манаануудын нэг Курама уул юм. Эртний домгоор, зургаан сая жилийн өмнө уулын энэ бөглүү нутагт хүн төрлөхтнийг аврахаар Цолмон гаригаас Агуу сүнс буун иржээ.

Тэнд Оку-но-ин  гэдэг жижиг тахлын сүм, Гүнийн дацан үүссэн байв. Тэр эрт цагаас энэ нууцлаг оргилд шинто, буддизм зэрэгцэн тэнгэр бурхнаа шүтэн оршиж байна. Тэнгэрийн догшин ноход Курамагийн хөндийд зөвшөөрөлгүй орж ирсэн бүгдийг уран тасдаж ариун газраа манаж байжээ. Япончуудын Чингэс хаан ч гээд байдаг агуу Ёшицүнотай тэнгэр бурхан ид шидээ хуваалцаж ирсэн гэх. Ялагдашгүй гэх нинжа нарын хамаатан болсон ямабусийн хувьд даяанчлах төв нь, рэйка анагаахын бясалгалын төв гэж Курама тооцогдож байгаа.

Кагошима

“Японы Хавай” таныг ер бусын сонирхолтой амралтад урьж байна. Идэвхтэй галт уулуудад хамгийн ойр очих боломж тэнд байгаа. Кюсю арлын гол хотыг Неаполь хоттой зүйрлэх нь их байдаг. Шүрний хатан цохио, төгсгөлгүй их цэнхэр далай, халуун рашаанууд, тэндхийн Везувий болсон Сакуразима галт уул зэрэг нь орон нутгийн гол бэлгэдэл нь болдог. Кагошимагийн зүтгүүр онгоцны буудлаас моторт завиар хорь гаруй минут яваад л Японы хамгийн идэвхтэй галт уулын утааг та харах болно. Дөнгөж саяхан дахин сэрэн идэвхжсэн Соммоэ галт уул ч мөн жуулчдыг татдаг. Кагошимагийн эргийн Ишотэйн цэцэрлэгээс галт уулуудыг харахад амь наснаас хол аюулгүй. Байгалийн энэ догшрол таныг догдлуулах болно. Мөн тэндээс ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан Якушима гэх субтропикийн аралд очиж болно. Хэдэн мянган жилийн настай хушин ойгоор уг арал бүрхэгджээ.

Камикоти

Тюбу Сангаку гэх Үндэсний дархан газрын уулын цанын "Камикоти" амралт таатай, ашигтай хоёрыг хослуулахыг санал болгож байна. Хойд Японы “Альпийн” гүнд шидэт аяга мэт нэгэн хөндий байрлажээ.  Байгаль нь өөрөө явган аялал, ууланд авиралт, өндрөөс хурдтай буух боломжийг тэнд өгдөг. Хэдэн зуун зам харгуй орчных нь уул хадаар хэдэн жуулчдыг хүлээнэ. Хэдэн арван буудлууд, майхант лагерь тэнд байгаа.

Гэхдээ "Камикоти" зөвхөн байгалиараа гайхуулахгүй тэндхийн соёл баян. Орон нутгийн соёл уламжлалтай танилцуулах тусгай аялал зохион байгуулдаг. Тайсё-икэ гэх уран зургийн цөөрөм нь 1915 онд галт уул дэлбэрсний улмаас бий болжээ. Зуун жилийн настай Каппа-баси гэдэг сонирхолтой гүүрээр зугаалж болно. Энэ үзэсгэлэнт нутагт амьдралынхаа 50 жилийг зориулсан “амьд домог” болсон Окухара танд зуучлан мөн ч олон дурсгалт газрыг үзүүлэх болно. Жишээлбэл, Хотака-жинжя Окумия сүмд уулын савдагт зориулсан мөргөл үйлдэж, тэр нутгийн хатуу өвлийг япон уламжлалт байшинд өнгөрүүлсэн урт настан Камизё Камонзи хөгшин даяанчийн гайхалтай түүхээс сонсож болно.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 11 цаг 38 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 13 цаг 5 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 13 цаг 7 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй 13 цаг 54 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна 14 цаг 45 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ 15 цаг 36 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ 18 цаг 17 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй 18 цаг 52 мин Намууд ба хамууд 20 цаг 1 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна 20 цаг 13 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө 20 цаг 18 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 20 цаг 36 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө 21 цаг 8 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно 22 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 47 мин НӨАТ: 60,000-500,000 төгрөгийн 4,047 азтан тодорлоо Уржигдар 16 цаг 13 мин 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрнэ Уржигдар 15 цаг 02 мин Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид тариа тарихгүй гэж эсэргүүцэж байгаа Уржигдар 10 цаг 27 мин Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Уржигдар 10 цаг 19 мин Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно Уржигдар 09 цаг 41 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Нойтон цас орж, цасан шуурга шуурна 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top