x

Индонез улс урлаг, дуу, бүтээлч байдлаараа авлигатай тэмцэнэ

Хоёр долоо хоногийн өмнө Индонез улсад 190 гаруй сая хүнийг хамарсан хамгийн өргөн хүрээтэй үндэсний хэмжээний сонгууль болсон юм. Ннэ үеэр сонгогчдын сэтгэлийг зoвooж байсан гол зүйл нь авлигын асуудал байлаа.

Учир нь сонгуульд өрсөлдөгчдийн санхүүжилт, улс төрчдийн зүгээс саналыг бэлэн мөнгө болон бэлгээр “наймаалцах” явдал гээд намын болоод улс төрийн аль ч төвшинд авлига оршин тогтносоор байгаа юм.

Индонезийн түүхэнд харгис, хэрцгийгээр тэмдэглэгдэн үлдсэн цэргийн дарангуйллаас хойш яг 21 жилийн дараа тус улсын иргэд улсынхаа ардчилсан тогтолцоог “шалгаж”, ерөнхийлөгчийн, парламентийн, бүс нутгийн, нутгийн гээд дэлхий дээр өрнөж байсан хамгийн цогц сонгуулиудын нэгийг зохион байгуулсан нь энэ билээ.

Авлига зайлшгүй байх ёстой юу?

Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр авлигын хэргийн талаар өдөр тутам мэдээлдэг ч, цөөнгүй тооны хүмүүс авлига гэдэг зүйлийг энгийн, байх ёстой үзэгдэл гэж хардагийг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Маш олон Индонезичууд тогтмол авлига гэдэг зүйлтэй нүүр тулдаг ч, авлига хэрхэн бий болж, бий болсноор иргэдийн өдөр тутмын амьдралд ямар нөлөө үзүүлдэг, авлигаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлгоход тийм ч амаргүй.

Эмзэглүүштэй нь, авлигыг хэвийн үзэгдэл гэж харах хэсэг бүлэг бий. Тэгвэл энэ үзэгдлийг яагаад өөрчилж болохгүй гэж?

Авлигын төсөөлөл

Дэлхийн 180 орны улсын салбарт явуулсан хамгийн сүүлийн Авлигын төсөөллийн индекс (CPI)-ээр Индонез улс 100 онооноос 38 оноог авсан нь бүс нутгийн буюу Ази Номхон далайн орнуудын дундаж оноо болох 44-өөс доогуур үзүүлэлт юм. Харин уг судалгаагаар Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг /ASEAN/-т багтдаг орнуудаас Сингапур улс 85, Бруней Даруссалам улс 63, Малайз улс 47 оноог авсан байна.

Үүнээс гадна Ази Номхон далайн бүс нутгийн 16 орны 22,000 орчим иргэдийн дунд явуулсан 2017 оны Дэлхийн авлигын барометрийн санал асуулгад 10 Индонез иргэд тутмын 6 нь тус улсад авлига улам газар авсан гэж хариулжээ.

Индонез улсын 12 хотын бизнес эрхлэгчдийн дунд явуулсан бас нэгэн үндэсний судалгаанд хамрагдсан дийлэнхи иргэд авлигыг тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал гэж үзээгүй ба авлига гэдэг зүйлийг ажлын хөлс, төлбөр гэж хариулсан хүмүүс ч байсныг дурджээ.

Олон нийтийн оролцоо

Гэсэн хэдий ч тус улсын урьдчилан сэргийлэх хууль болон стратеги нь авлигыг бүрэн арилгахад хангалтгүй байгаа юм. Тиймдээ ч олон нийтийг авлигатай тэмцэх үйл хэрэгт идэвхитэйгээр оролцуулах ёстой.

2011 оноос хойш Транспаренси Интернэшнл-Индонез нь авлигатай тэмцэх ажлыг олон нийтийг урлаг, кино, дуу хөгжим, театр зэргээр дамжуулан түгээсээр байгаа билээ. ТИ-Индонез нь уран бүтээлчидтэй хамтран авлигыг үл тэвчих үзэл санааг хамгийн энгийн, олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэсээр байгаа юм.

Жишээ нь, ТИ-Индонез нь мэргэжлийн кино уран бүтээлчидтэй хамтран 7 киног бүтээж олон нийтийн хүртээл болгосны дотор баримтат кино дөрвийг хийж галт тэрэг, нисэх онгоцонд, нутгийн болон үндэсний хэмжээний телевизүүдээр түгээжээ.

Мөн тэд залуусын сонирхдог панк хамтлаг болох Маржиналаар дамжуулан авлигын асуудлыг хөнддөг байна. Маржиналийн хөгжим нь гол төлөв хүрээлэн буй орчны асуудал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийгмийн асуудлуудыг хөнддөг байна.

ТИ-Индонез тус хамтлагтай олон төсөл дээр хамтран ажиллаж байгаа ба өнгөрөгч оны 12 дугаар сарын 09-нд тохиосон Олон улсын Авлигын эсрэг өдрийг онцолж болох юм. Уг арга хэмжээнд 100 гаруй хүн оролцсон ба Маржинал хамтлаг “Авлигын эсрэг нэгдэв” уран бүтээлээ нийтийн хүртээл болгожээ.

Энэ мэт бүтээлч компанит ажил нь иргэдийг авлигын эсрэг үйл ажиллагаанд татан оролцуулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шаардлагатай тохиолдолд авах арга хэмжээний талаар ойлголтыг өгдөг байна. Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг кино, урлагаар дамжуулсан арга хэмжээнд иргэд эерэг хандлагатай байгаа ба ирэх жилүүдэд ч ТИ-Индонез соёл урлагаар дамжуулан авлигатай тэмцэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Тэд хэрвээ авлигатай тэмцэх үйл хэргийг өдөр тутмын амьдралтайгаа уялдуулж чадвал өөрчлөлтийг хийж, авлигын тухай иргэдийн хайхрамжгүй байдлыг алга болгож чадна гэж үзэж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 2 цаг 2 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 2 цаг 12 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 3 цаг 15 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 3 цаг 32 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 3 цаг 32 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 3 цаг 40 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 3 цаг 52 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 4 цаг 6 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 4 цаг 9 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 4 цаг 22 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 4 цаг 26 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 4 цаг 39 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 5 цаг 15 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 7 цаг 29 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 7 цаг 33 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 8 цаг 40 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 9 цаг 37 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 цаг 11 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 11 цаг 4 мин ОРОС дахь АЛЛАГА 12 цаг 1 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top