x

"Avengers: Endgame" кино орлогороо "Avatar"-ыг гүйцэхэд ойрхон байна

Marvel-ын 11 жил үргэлжилсэн цувралын төгсгөлийн анги болох "Avengers: Endgame" кино дэлхий даяар нээлтээ хийснээс ердөө 11 өдрийн дараа бокс-оффисоос 2,189 тэрбум ам.долларын орлого олж, дээд амжилт тогтоолоо.  Энэ тухай Walt Disney кино компани албан ёсоор мэдээлжээ.

Ингэснээр тус блокбастер орлогоороо "Avatar" (2009) киноны араас жагслаа. 2009 онд Жеймс Камероны бүтээсэн "Avatar" уран сайхны кино 47 хоногт 2,78 тэрбум ам.долларын орлого олж байсан бөгөөд энэ амжилтаа 10 жилийн турш хадгалж байгаа юм.

"Avengers: Endgame" кино түүхэнд театрын орлогоороо 2 тэрбум ам.долларын босгыг давсан таван киноны нэг болж байна.

Олон дээд амжилтын эзэн болоод байгаа уг бүтээл дэлхийд орлогоороо тэргүүлдэг “Avatar” киног гүйцвэл бүх цаг үеийн түүхэнд хамгийн их орлого олсон кино болох юм.

1. "Avatar" ($2,78 тэрбум)

2. "Avengers: Endgame" ($2,189 тэрбум)

3. "Titanic" ($2,187 тэрбум)

4. "Star Wars: The Force Awakens" ($2,06 тэрбум)

5. "Avengers: Infinity War" ($2,04 тэрбум)

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top