x

Сэтгүүлч, хуульч мэргэжлээр төгссөн бол дээд боловсролтойд тооцохгүй

Туркменистаны эрх баригчид залуу үеийнхнийг гадаадын их сургуулиудад суралцахыг хязгаарлах, нэгэнт эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажиллаж амьдрах боломжгүй болгох нэгэн жигтэй шийдвэрийг гаргажээ.

Дөрөвдүгээр сарын 23-нд тус улсын боловсролын яамнаас танилцуулсан жагсаалтад ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх гадаадын их сургуулиудыг танилцуулсан байна. Жагсаалтад Беларус болон Гүржийн нэг, Казахстаны хоёр, Орос, Энэтхэг, Хятадын хэдэн арван сургууль багтсан байна.

Уг журамд дэлхийн “Топ 1000” их сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрнө гэсэн боловч Баруун Европ, АНУ, Канадын ганц ч сургууль багсангүй. Жагсаалтын гадна үлдсэн их сургуулиудын оюутнуудын хувь заяа тодорхойгүй болжээ. Хөрш Тажикстан улсад гэхэд 4000 орчим туркмен оюутан сурхацдаг. Гэтэл жагсаалтад Тажикийн нэг ч сургууль багтаагүй байна.

Үүнээс гадна спортын сэтгүүлч, олон улсын сэтгүүлч, банк санхүү, эдийн засагч, олон улсын харилцаа, хууль, менежмэнт, социологи, антропологи, шашин судлалын мэргэжлийн дипломыг есдүгээр сарын 1-нээс эхлэн Туркменистанд албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Эдгээр мэргэжлийг эзэмшсэн хүмүүсийг дээд боловсролтойд тооцохгүй гэсэн үг.

Сүүлийн жилүүдэд тус улсын засгийн газар гадаадад суралцдаг залуусыг хавчих бодлого хэрэгжүүлэх болсны нэг жишээ нь гадаадад сурч байгаа оюутнуудад ар гэрээс нь мөнгө шилжүүлэхийг хориглож, гэртээ амрахаар ирсэн оюутнуудыг Туркменистанаас буцаж гарахыг хориглох болжээ. 2006 оноос хойш Туркменистан улсыг тасралтгүй захирч байгаа ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов улс орондоо хатуу хяналт тогтоох олон арга хэмжээ авсны сүүлийнх нь энэ болж байна.

Radio Free Europe, ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.17.139)
    Ер нь зөв шийдвэр байна даа. Манайх яг хуулаад гаргачих хэрэгтэй.
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 6 цаг 59 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 7 цаг 3 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Өчигдөр 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өчигдөр 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Өчигдөр 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Өчигдөр 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Өчигдөр 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Өчигдөр 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Өчигдөр 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top