x

Жуулчдыг залилдгаараа алдаршсан 10 улс

Үндэсний түүх соёлоо хадгалсан гайхалтай уламжлалыг харж, газар газрын үндэстний хоолыг амсаж үзэхийг хүссэн, заавал ч үгүй авах бэлэг дурсгалыг  худалдан авах гэсэн жуулчдын хүсэл зэргээс гадаад улс орон бүрт л тэднийг хуурах өөрийн арга байдаг байна. Египет, Турк, Азийн орнууд зэрэг алдартай аялалын чиглэлүүдэд аль эртнээс боловсруулсан өөрийн гэсэн арга залийн систем байдаг гэнэ. Мөн европын орнуудын зальтнууд тэднээс нэг их дутахгүй аж. Ингээд жуулчдыг залилж, хуурдгаараа алдартай 10 улсыг танилцуулж байна. Та зарим оронд алхам бүртээ залилантай тааралдах болно. Гэхдээ та хүнээс ч тэр амьтдаас ч тэр болгоомжлох хэрэгтэй, сургуультай сармагчингууд таны ээмэг, зүүлт, гинж, нүдний шил булаахаас буцахгүй. Тэд бас цүнх, үүргэвч ухаад сурчихсан байгаа гээд боддоо. Болгоомж хаана ч илүүдэхгүй шүү. 

1.Египет

Алхам бүртээ залилантай тааралдах орнуудын нэг нь Египет. Үнэт чулуун гэх баримлуудаас эхэлнэ. Тэр нь савангаар зорогдсон байх жишээтэй. Бедуинд нилээдгүй мөнгө өгч байж тэмээнээсээ бууж байх жишээтэй. Нутгийн хөлсний тэрэгний жолооч нарын тухай ярих зүйлгүй.

  • Машинд суухаасаа өмнө үнээ тохиролцох хэрэгтэй

  • Тооцооны төхөөрөмжтэй машинаар явахыг хичээ.

  • Машинаасаа гарч байж мөнгөө төл

  • Хариулт авах ёстой бол эхлээд хариултаа аваад мөнгөө өг.

  • Ямар ч тохиолдолд жолоочоор мөнгө солиулсны хэрэггүй

2.Турк

Египетийн таксичидтай зөвхөн туркийн жолооч нар л өрсөлдөж чадна. Тэндхийн мөнгө хоорондоо төстэй учир хариултаа алдаатай аваад байдаг зүйл бий. Мөн охид, бүсгүйчүүдийг бааранд хуураад байдаг гэнэ. Нутгийн “мачо” жуулчин бүсгүйтэй танилцаж, түүнийг дайлахаар болж. Дараа түр гараад ирье гээд сураггүй болдог гэнэ. Тэгээд л түүний мөнгийг төлөх хэрэг гарах жишээтэй. Болгоомж хаана ч илүүдэхгүй шүү. 

3.Тайланд

Эхлээд хархад нөхөрсөг мэт Тайчууд багагүй төвөг тарина. Бангкокийн хааны ордны ойролцоо ганцаар явж байгаа жуулчинг “бариад” өөр нэг сайхан ордон үзүүлэхээр амлаад замдаа нэгэн сонирхолтой газраар орох санал тавина. Тэр нь нэгэн мухлаг болно, ингээд элдэв шилэн эдлэлийг шахахаар оролдоно.

Мотобайк, машин, унадаг дугуй түрээслэхэд жуулчинг тээврийн хэрэгсэл зураад хаячихлаа гээд том торгуул төлүүлэх гээд байдгийг бас анхаарах хэрэгтэй. Эхлээд эзнийг нь харж байхад бүх гэмтэл, зураасыг нь гэрэл зурагт буулгаж ав. Бас элдэв задгай зураг үзүүлж байгаад үнэгүй секс-шоу үзүүлнэ гэж хуураад нэгэн клубт оруулан мөнгө төлтөл чинь гаргахгүй бариад байж чадах л хүмүүс гэнэ.

4.Бали

Энэ “диваажингийн” арал дээр хүмүүс биш сургасан амьтад ажиллана. Улувату сүмийн дэргэд жуулчдын гялалзсан бүгдийг булаадаг “дээрэмчин бичин сүрэг” бий. Тэд ээмэг, зүүлт, гинж, нүдний шил булаахаас гадна цүнх, үүргэвч ухаад сурчихсан байгаа. Хэсэг хугацааны дараа нэгэн “сайхан сэтгэлт” хүн гарч ирээд “бага зэргийн мөнгөн шагналаар хулгайлагдсан зүйлийг буцаах санал тавина. Тиймээс тийшээ явахдаа үнэ цэнэтэй бүгдээ” үлдээгээд явсан нь дээр шүү.

5.Энэтхэг

Энэтхэгт жуулчдын гол дайсан нь арьсны өнгө. Түүгээр нь жуулчдыг танин ачаагаа өгөхөөс эхлээд бие засах газар хайхад хүртэл “мөнгө олохыг” хичээнэ. Энэтхэг жолооч нар жуулчдыг бэлэг дурсгалын мухлагуудаар оруулан “соёлын хөтөлбөрөө” хийх дуртай.

Тэнд алхам бүрт л хонжвортой сугалаа таныг хүлээнэ. Мэдээж мөнгө төлнө. Гуйлагчингууд мэдээлэл солилцох сайн системтэй. Хэн нэгэнд нь мөнгө өгсөн бол удалгүй таныг 20-30 хүн дагалдан шаваад авна.

Музей, түүхэн дурсгалт газруудад зураг авахыг хориглосон бол “техникээ” үүдэнд үлдээж болохгүй. Шууд л техникийнхээ батарейг салгаад зураг авахгүй гэдгээ үйлчлэгчид харуулах хэрэгтэй.

6.Хятад

Сувд, торгоны хорхойтнуудад хуурамч барааг жинхэнэ үнээр нь зарснаар хятадын зальтнууд хождог. Жинхэнэ сувд юугаар ялгагддаг вэ?

  • Нүхэлсэн сувданд нүх нь харагдахгүй ба мөн будагны давхрага гэж үгүй.

  • Хэрэв түүнийг ширээн дээр унагахад бөмбөг шиг үсэрнэ.

  • Хиймэл, бүлээн, сувднаас жинхэнэ нь хүйтэн бөгөөд адилхан тэгш бишээр ялгаатай.

Торгыг утсыг нь шатаан туршдаг. Жинхэн торгоны үнс нь гарт үрхэд арчигдах бөгөөд шатсан үсний үнэртэй. Хиймэл нь шатахдаа хайлж, химийн үнэр гаргадаг. Туршихыг зөвшөөрөхгүй бол гарч яваад өөр дэлгүүрт орох шиг шилдэг арга үгүй.

7.Франц

“Хамгийн романтик” гэх оронд хүний сэтгэлээр тоглодог. Эйфелийн цамхгаас холгүй франц эр цэцэг бэлгэлэхээс залилан эхэлнэ. Хэдэн метрийн дараа түүний найз нар нь цэцгийн үнэ гээд л 20 евро шаардаад эхэлдэг. Хуурамч цүнх Louis Vuitton, үнэртэн Chanel алхам бүрт тааралддагийг санаж явах хэрэгтэй. Түүнийг худалдаж авна гэдэг нь цагдаагийн “хар жагсаалтад” нэрээ үлдээнэ гэсэн үг.

8.Итали

Сэтгэлээр тоглох залилан италичуудад бас бий. Тэд гол төлөв өрөвдүүлэх гээд байдаг. Италийн зальтнууд Колизей театр, Хувилгаан Петрийн сүмийн орчимд таныг хуурах гэсэн хүмүүс их байдаг. Дугаарлалгүй оруулах, бэлэн тасалбарыг арай илүү мөнгөөр өгөхийг оролдоно. Мөн буяны арга хэмжээ гээд л мөнгө цуглуулаад сууж байдаг. Зоогийн газруудад нь таны аваагүй хоолны үнийг авах гэнэ.

9.Испани

Хамгийн их дэлгэрсэн залилан нь зураг аваад өгөөч гэсэн гуйлт. Аппаратыг нь бариад зураг дарах гэтэл чамайг “цагдаа” барьж аваад хулгай хийх гэлээ гэнэ шүү гэж айлгадаг аж. Хэргийг “дараад” өнгөрүүлэхэд багагүй мөнгө шаарддаг ажээ.

10.Куба

Сагсуурах гэсэн жуулчид л Кубад их зальдуулдаг. Хуурамч навчин тамхи тэдэнд заран хуурдаг гэнэ. Тийм тамхийг мэдэхгүй хүмүүс жинхэнэ хуурамчийг хооронд нь ялгадаггүй. Тусгай дэлгүүрээр нь орвол та хууртагдахгүй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 1 цаг 21 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 1 цаг 31 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 2 цаг 34 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 2 цаг 51 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 2 цаг 51 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 2 цаг 59 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 3 цаг 11 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цаг 25 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 3 цаг 28 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 3 цаг 41 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 3 цаг 45 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 3 цаг 58 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 4 цаг 34 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 6 цаг 48 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 6 цаг 52 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 7 цаг 59 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 8 цаг 56 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 9 цаг 30 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 10 цаг 23 мин ОРОС дахь АЛЛАГА 11 цаг 20 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна
Top