Парисийн Дарь эхийн сүмийн хувь заяаг давтах дараагийн түүхэн барилга нь Лондон хотын Вестминстерын ордон байж магадгүй ажээ.
Их Британийн The Guardian сонин энэ тухай нийтлэхдээ зөвхөн 2008 - 2012 онуудад парламентын ордонд дөч орчим жижиг гал гарч байсан тухай дурьджээ. Барилгын галын аюулгүй байдал өнөөдөр ч ихээхэн муу хэмжээнд үнэлэгдэж байгаа аж.
Их Британийн хууль тогтоогч нарын нэг, Лейборист намын гишүүн Крис Брайант ярихдаа, тус байшингийн ихэнх хэсэг нь Нотр-Дам шиг хуучирч өгөршсөн байгааг онцолсон байна. Тэр нь Парисын сүмийн хувь тавиланг давтах магадлалыг улам нэмэгдүүлж байгаа гэжээ. Тэрээр Лондоны эрх баригчид энэ талаар одооноос бодож, сэтгэн ажиллах хэрэгтэйг сануулжээ.