ИБНАУ-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа С.Бат-Эрдэнэ захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн амжилттай үүргээ гүйцэтгэж өнгөрсөн бямба гаригт эх орондоо ирсэн билээ.
Тус цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэх хугацаандаа гадаадын цэргийн алба хаагчдын дунд уламжлал болгон явагддаг “Данкон" маршийн тэмцээнд өндөр амжилт үзүүлжээ. Монголын энхийг сахиулагчид маань 20 гаруй орны 300 гаруй цэргийн алба хаагч оролцсон гүйлтийн тэмцээний эхний 40 байрыг завсаргүй эзэлсэн байна.
Тэргүүн байрт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дэд ахлагч Н.Баасандорж шалгарч, Дани улсын Элчин сайдын яамнаас шагнуулжээ. Багийн захирагчаасаа эхлээд 39 цэргийн алба хаагч маршийн тэмцээнд амжилттай оролцсонд гадаадын цэргүүд баяр хүргэж, амжилт хүсжээ.
Сэтгэгдэл (1)