x

Коломбод гарсан халдлагын үеэр Данийн тэрбумтны хүүхдүүд алагджээ

Ням гаригт Шри Ланкийн нийслэл Коломбод гарсан цуврал дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын тоо 290, шархдагсдын тоо 500 хүрээд байна. Улаан өндөгний баяраар загалмайн шашинтнуудыг чиглэсэн энэ халдлага загалмайтны сүм болон гурван зочид буудлыг хамарчээ.

Халдлагын үеэр Дани улсын тэргүүн баян Андерс Холч Повлсены хүүхдүүд мөн амь үрэгдсэн байна. Баяр тохиолдуулан гэр бүлээрээ Шри Ланкад аялж байсан тэдний дөрвөн хүүхдийн гурав нь дэлбэрэлтэд өртөж амиа алдсаныг Повлсены эзэмшдэг Bestseller компанийн төлөөлөгч баталсан байна.

46 настай Холч Повлсены хөрөнгийн хэмжээг нь $7.9 тэрбум гэж Форбс сэтгүүл тооцоолсон ба түүний мэдэлд хувцас үйлдвэрлэлийн Bestseller компани, Британий онлайн бэлэн хувцасны дэлгүүр Asos байдаг. Тэр 1975 онд байгуулагдсан Bestseller компанийг эцэг эхээсээ өвлөн авчээ. Энэ группын бүрэлдэхүүнд Vero Moda, Only, Jack & Jones брэндүүд байдаг бөгөөд дэлхийн 70 улсад 3000 гаруй дэлгүүртэй. Үүнээс гадна тэр Германы онлайн худалдааны Zalando компанид хувь эзэмшдэг. Повлсены гэр бүл Шотландад их хэмжээний газар, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг юм байна.

Өчигдөр Шри Ланкийн засгийн газар дэлбэрэлтүүдийг тус улсын NTJ (National Thowfeek Jamaath) исламын экстремист бүлэг үйлдсэн гэж зарлав. Дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын ихэнх нь Шри Ланкийн иргэд, түүн дотроо шашны цөөнх болох загалмайтнууд байна. Тэднээс гадна гадаадын 11 улсын 30 гаруй жуулчин хэлмэгдсэн гэгдэж байна. Одоогоор Британи, Энэтхэг, Испани, Австрали, АНУ, Хятад, Швейцар, Нидерланд, Япон, Португалийн засгийн газрууд өөрийн иргэдээ амь үрэгдсэнийг баталжээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 7 цаг 3 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 7 цаг 13 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 8 цаг 16 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 8 цаг 33 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 8 цаг 33 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 8 цаг 41 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 8 цаг 53 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 9 цаг 7 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 9 цаг 10 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 9 цаг 23 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 9 цаг 27 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 9 цаг 40 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 10 цаг 16 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 12 цаг 30 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 12 цаг 34 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 13 цаг 41 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 14 цаг 38 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 15 цаг 12 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 16 цаг 5 мин ОРОС дахь АЛЛАГА 17 цаг 2 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top