x

World Press Photo: 2019 оны шилдэг гэрэл зургийг нэрлэв

Энэ жилийн уралдааны ялагч нь Мексик-Америкийн хил дээр эхийг нь нэгжиж байх үеэр уйлсан охины зургийг авсан Жон Мур болжээ.

Мексик, Америкийн хил дээр уйлаад зогсож байгаа бяцхан охины гэрэл зураг "World Press Photo" байгууллагын шалгаруулснаар Оны шилдэг гэрэл зургаар нэрлэгдлээ. Энэ тухай олон улсын гэрэл зургийн уралдааны үр дүнг Амстердамд болсон ёслол дээр зарлав. Энэ арга хэмжээний үеэр уралдааны олон номинацийг ялагчид болон шагналтнууд нэрлэгдсэн байна.

Америкийн гэрэл зурагчин Жон Мурын авсан гэрэл зурагт Гондурасын Янела нэртэй бяцхан охин түүний эх Сандра Санчест хилчин нэгжлэг хийж байхад уйлаад зогсож байгаа нь буужээ. Санчесийн яриагаар тэд бүтэн сарын турш Төв Америкийн туулан орогнол хүсэх гээд АНУ-д очжээ. Тэр үеэр Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газар “тэг тэвчээр” бодлогыг зарлаад  түүний хүрээнд хил дээр баригдсан цагаач нарт эрүүгийн хэрэг үүсгэнэ гэлээ. Үүний улмаас олон тооны баривчлагдсан эцэг, эхийг нь үр хүүхдээс нь салган янз бүрийн хорих газруудад илээсэн байгаа. Энэ зураг нийтлэгдсэний дараа Америкийн хилчид Янела охин түүний эх хоёр мянгаас давсан тооны салгагдсан гэр бүлд хамаараагүй гэж яаран мэдээлсэн юм. Олон нийтийн эсэргүүцлийн үр дүнд Трамп 2018 оны зургаадугаар сарын 20-нд тэр маргааны бай болсон практикийг зогсоож буйгаа зарласан билээ.

"World Press Photo уралдааны Оны шилдэг зураг нь гайхал төрүүлсэн, ер бусын, цагаа олсон, дурсагдан үлдэх жишгийг үзүүлэх ёстой юм” гэж шүүгчдийг толгойлсон Уитни Жонсон хэлэв. Ялагч зурганд тэр бүгд нь байгааг тэр онцолжээ. “Хилчний гарт өмсөгдсөн резинэн бээлийнээс эхлээд эхийнх нь шаахайд үдээс байхгүй хүртэл зургийн деталиуд маш сонирхолтой".

"Фото шууд л их түүхийг өгүүлж байна. Түүний зэрэгцээ энэ түүхтэй ямар нэгэн холбоотойг бидэнд мэдрүүлж байна. Зурагт сэтгэл зүйн хүчирхийлэл буужээ” хэмээн шүүгчдийн зөвлөлийн Элис Мартинс үнэлжээ.

"Энэ зураглал надаас гадна олон хүний зүрхийг догдлуулсан гэж бодож байна. Энэ түүх нь өөрөө хамаагүй их түүхийг хүнлэг болгож байна” хэмээн зохиогч өөрөө ярьжээ.

"Оны түүх" номинацид “Цагаачдын цуваа” гэсэн голланд-швед гэрэл зурагчин Питер Тен Хопены хийсэн Төв Америкаас улс төрийн харигслал, эдийн засгийн хүнд амьралаас болон АНУ-д дүрвэн гарахаар явж байгаа цагаачдын түүхийг өгүүлсэн цуврал зургууд тэргүүн байр эзлэв.

Дараагийн ээлжид үзэсгэлэн

Ялагчид болон шагналтнуудын гэрэл зургуудаар "World Press Photo" үзэсгэлэн гарган дэлхийн 50 гаруй хотуудад жилийн турш үзүүлнэ. Анхны үзэсгэлэн нь энэ сарын 13-нд уламжлал ёсоор Амстердам хотын Шинэ сүмд нээгджээ.

"World Press Photo" нь дэлхийн гэрэл зурагчдын хамгийн нэр хүндтэй уралдаан бөгөөд 1955 оноос түүхээ эхэлжээ. Зорилго нь гэрэл зураг сэтгүүл зүй, фото баримтын өндөр стандартыг хөгжүүлж барих явдал юм. Энэ жилийн шалгаруулалтанд 129  орны 4,7 мянган гэрэл зурагчдын ирүүлсэн 79 мянга гаруй гэрэл зургаас шүүгчид сонголт хийсэн байна. Ялагчдын тоонд 25 орны 43 гэрэл зурагчид багтжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 40 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 50 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 1 цаг 53 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 2 цаг 10 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 2 цаг 10 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 2 цаг 18 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 2 цаг 30 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 2 цаг 44 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 2 цаг 47 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 3 цаг 0 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 3 цаг 4 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 3 цаг 17 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 3 цаг 53 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 6 цаг 7 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 6 цаг 11 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 7 цаг 18 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 8 цаг 15 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 8 цаг 49 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 9 цаг 42 мин ОРОС дахь АЛЛАГА 10 цаг 39 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна
Top