x

Дөрөвдүгээр сарын 21: Дэлхийн түүх, хуанлийн хуудаснаа

Өнөөдөр 2019 оны 111 дахь өдөр, харин шинэ он хүртэл 254 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр: 

Өнөөдөр Их Британийн хатан хаан II Елизаветийн (Queen Elizabeth II) төрсөн өдөр тохиож байна. 

1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Лондон хотноо төрсөн II Елизавет хатан хаан жилд хоёр удаа төрсөн өдрөө тэмдэглэж ирсэн хүн юм. Нэгдсэн вант улсын иргэд хатан хааныхаа бас нэгэн төрсөн өдрийг зургадугаар сарын гурав дахь бямба гаригт дахин тэмдэглэсээр уджээ.

Related image

II Элизабет буюу Элизабет Александра Мэри (англи. Elizabeth II, Elizabeth Alexandra Mary, хааны угсаатны хувьд Элизабет овог хэрэглэдэггүй бөгөөд овог хэрэглэх болсон тохиолдолд "Виндзор" гэсэн нэр хэрэглэдэг ба 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд төрсөн. II Элизабет нь 16 тусгаар улс, тэдгээрийн гадаад дахь нутаг дэвсгэр болон хараат нутаг дэвсгэрийн хатан хаан юм. Хэдийгээр эдгээр улс, нутаг дэвсгэр тус бүрийн хаан ширээг тус тусад нь эн тэнцүү эзэгнэдэг боловч, хамгийн урт хугацаагаар хаан ширээнд нь байсан Нэгдсэн Вант Улсад оршин сууж, төр улсын хэрэгт нь шууд оролцдог.

Тэрбээр 1500 гаруй жилийн турш Англи, Уэссэкс, Шотландыг хаанчилсан хааны гэр бүлүүдээс гаралтай. Тэрбээр өөрийн эцэг хаан VI Жоржийг нас барахад 1952 оны хоёрдугаар сард хаан ширээнд заларсан юм. II Элизабет Нэгдсэн Вант Улсын зэрэгцээ Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Багамын арлууд, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд, Тувалу, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Белиз, Антигуа ба Барбуда, Сент-Китс ба Невис улсуудын хатан хаан бөгөөд түүнийг улс бүрт амбан захирагч төлөөлдөг. Түүний хаанчилдаг 16 улсыг Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл гэх бөгөөд тэдгээрийн хүн амыг нийлүүлж тооцвол 129 сая хүрнэ. Тэрбээр бодит амьдрал дээр эдгээр орнуудын улс төрийн асуудалд оролцох нь ховор байдаг.

II Элизабет мөн Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн тэргүүн, Английн Сүмийн Дээд Захирагч, Нормандын Гүнгийн ахайтан, Мэннийн Лорд, Фижи Улсын Тэргүүн Удирдагч болно. Түүний хаан ширээнд байх урт удаан хугацаанд хаант улсынх нь хүрээнд болон дэлхий даяар өөрчлөлтүүд гарсан бөгөөд эдгээрээс хамгийн том өөрчлөлт нь Британийн Эзэнт Улсын задрал (эцгийнх нь хаанчлалын сүүлийн жилүүдэд эхэлсэн үйл явц) болон орчин үеийн Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн үүсэл хөгжил байлаа.

Бразилид Тирадентисийн баярыг тэмдэглэнэ

XVIII зуунд тус орноос португаличуудыг хөөхөөр оролдсон баатрыгаа энэ баяраар хүндэтгэн дурсдаг. 1792 онд хуйвалдагчдын толгойлогч Тирадентисийг Рио-де-Жанейро хотын төв талбайд мөчлөн цаазалжээ. Үүнээс 100 жилийн дараа Бразили улс тусгаар тогтнолоо зарлаж, Тирадентисийг үндэсний баатар болгон өргөмжилжээ.

Нарийн бичгийн дарга нарын олон улсын өдөр

Захиргааны ажилтнуудын мэргэжлийн баярын өдөр (Administrative Professionals Day) гэсэн баярыг 1952 оноос анх АНУ-д тэмдэглэж эхэлсэн байна. Нью-Йоркийн нийтлэгч Гарри Клемфусс (Harry F. Klemfuss) гэдэг хүний зүтгэлээр энэ баяр (Secretary"s Day) бий болжээ.

Уламжлал ёсоор энэ өдрийг захиргааны ажилтнуудын долоо хоногийн (Administrative Professionals Week) хүрээнд америкчууд тэмдэглэж иржээ.

Сонирхолтой түүх:

Домгоор Ром хот үндэслэгджээ

МЭӨ 753 оны энэ өдөр Лаций мужийн Альбанийн толгод дээр, Тибр мөрний эрэгт Ром хотыг Ромул, Рэм гэдэг ихрүүд байгуулсан гэх домог байдаг. Эрдэмтэн Марк Теренций Варрены үеэс энэ өдрийг хот байгуулагдсантай холбож өгсөн байна. Хожим эртний Ромын домгууд энэ хотыг Трояны дайнтай холбон троянчууд хотоо эзлэгдсэний дараа Эней хааны удирдлагаар Лацийд ирэн Аль Лонг хотыг үндсэлсэн гэдэг. Засгийн эрхээс зайлуулсан дүү Нумиторыг  нь Эней хааны 14 дэх үе гэж тооцогдож байв. Нумиторын үр удам өшөө авна гэж айсан Амулий ахынхаа охин Рей Сильвияг Веста бурханы тахилчин болгосон ба тахилчин нөхөрт гарах ёсгүй байлаа. Гэвч Рей нь дайны бурхан Марсийн хоёр ихэр хүү Ромул, Рем хоёрыг төрүүлжээ.

Тибр мөрөнд урсгасан ихэрүүд гайхамшигтайгаар аврагдан тэднийг хийсэн сагс эрэгт хаягдсаны дараа эмэгчин чоно ихрүүдийг сүүгээрээ хооллон өсгөсөн байна. Дараа нь тэднийг тариачин олоод Ромул, Рэм нэр өгөн эрэлхэг зоригтнууд болгон өсгөжээ.

Хөвгүүд өсч том болоод эргэн ирж Амулийг хөнөөн засгийн эрхийг нь өөрийн өвөөд буцаан өгчээ. Тэгээд тэд хот байгуулсан ба шодолтоор Ром гэсэн нэртэй болсон гэдэг. Эмэгчин чоно тэднийг тэжээсэн гэх газарт Ромчууд хожим ихрүүдийг хөхүүлж буй өлөгчин чонын хүрэл хөшөө босгожээ. Хотыг барьж байхад ихрүүд маргалдан Ромул нь Ремийгээ хороосон хэмээн домогт өгүүлдэг. Ром хотыг байгуулсан өдөр байнга баяр хөөртэйгээр тэмдэглэгдэж иржээ. 

Өнөөдөр түүхэнд:

1526 он: Лодигийн эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан Ибрахим Лоди Панипатын тулааны үеэр Бабурт алагджээ.

1728 он: Нэгдүгээр Петр хаан нас барсны дараа балчир II Петр хааны дэргэдэх Оросын эрхийг барьж байсан Нууц зөвлөл 1725 онд Москва хотыг ерөнхий төлөвлөгөөгөөр барих Петр хааны зарлигийг хүчингүй болгожээ.

1782 он: Одоогийн Бангкок хотыг үндэслэн байгуулав.

1821 он: Оттоманы эзэнт гүрний их вангаар Бендерели Али Пашаг томилов. Тэрээр ердөө найман өдрийн дараа өөр улс руу дүрвэн гарсан юм.

1836 он: Бүгд найрамдах Техас улсын арми Сэм Хьюстоны удирдлага дор Мексикийн цэргийн хүчийг буулгаж авчээ. Уг тулааныг түүхэнд "Сан Якинтогийн тулаан" гэж тэмдэглэдэг юм.

1925 он: Италид Фашист үзэл сурталыг дэлгэрүүлэх зорилготой "Эль Мондо" сонин хэвлэгдэн гарч эхэлжээ. Энэ өдрөөс Италийн фашизм эхэлсэн гэж үздэг.

1934 он: Есөн жилийн турш өөд болсон эзнийгээ вокзал дээр хүлээсэн домогт Хачико нохойд зориулсан хөшөөг Японд нээжээ.

Дайны үеэр хөшөөний зэсийг дайны зорилгоор ашигласан ба нохойн хөшөөг 1948 онд сэргээн босгожээ.

Related image

1945 он: Дэлхийн хоёрдугаар дайн: ЗХУ-ын цэргийн хүч Берлиний өмнөд хэсгийн Зоссен хот дахь Германы дээд командлалын байрыг бөмбөгджээ.

1960 он: Бразилийн шинэ нийслэлээр өмнөх Рио-де-Жанейро хотын оронд Бразилиа хот зарлагдлаа. 1956 онд тус орны шинэ нийслэлийн төслийг Ерөнхийлөгч батласан ба дөрвөн жилийн дараа огт хоосон газар шинэ хот босчээ.  

Нийслэлийг Бразилийн газар зүйн төвд байлгах зорилгоор үүнийг хийсэн байна. Нийслэлийг нүүлгэх санаа аль эрт 18-р зууны үед гарсан байв. 1822 онд тус орон тусгаар тогтнолоо зарласны дараа шинэ нийслэлийн нэр Бразилиа байна гэсэн яриа тэр үед сонсогдож эхлэсэн билээ.

1967 он: Грект парламентын сонгууль болсоноос хойш хэдхэн өдрийн дараа армийн хурандаа Жорж Пападопулосоор удирдуулсан цэргийнхэн төрийн эргэлт хийж, засгийн эрх мэдлийг авлаа. Грек улс 7 жилийн турш цэргийн дэглэмд шилжсэн юм.

“Хар хурандаа нар” нэртэй дэглэм нь Киприйн арлыг эзлэх дуулиантай хэргийн дараа унасан байлаа.

1989 он: Ноцтой шийтгэл үзүүлнэ гэж сануулж байсан ч Бээжин хотын Тяньаньмынийн талбайд 100000 оюутнууд жагсчээ.

1993 он: Боливийн Ла Паз хот дахь Дээд шүүх экс дарангуйлагч Луис Гарсиа Мезагийн хэргийг хэлэлцэж түүнд 30 жилийн хорих ял оноожээ. Түүнд хоморголон устгасан, зохион байгуулалттай гэмт хэргийг өөгөөшүүлсэн, мөнгө угаасан гэх ял тулгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 4 цаг 52 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 5 цаг 4 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 5 цаг 13 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 5 цаг 27 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 5 цаг 32 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 5 цаг 51 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 6 цаг 10 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Өчигдөр 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Өчигдөр 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт...
Top