x

Загварын дизайнчид КИНОНД ЗҮТГЭСЭН НЬ

­Ер нь бол бид кино үзэж байхдаа дэлгэцнээ гарч буй зүйлийг бүхэлд нь хүлээн аваад жижиг сажиг зүйлийг хардаггүй. Ийм байтал зарим киноны үйл явдал нь захаасаа мартагдаад эхэлсэн ч хувцас загварууд нь олон жилээр хадгалагдан үлдсэн байх жишээтэй. Киноны өндөр нэр алдар нь түүнийг бүтээхэд нэртэй загвар зохион бүтээгчид оролцсоны гавъяа юм. Найруулагчид, загвар бүтээгчдийн үр дүнтэй хамтран ажилласны хэдэн жишээг одоо танилцуулья.

Гарри Маршаллын “Хөөрхөн бүсгүй” (1990) киноны Нино Черрутийн оролцоо

Жулия Робертс болон Ричард Гир хоёр алдарт “Хөөрхөн бүсгүй” киногоороо нэрд гарч байсан юм. Уг кино гол дүрийн эмэгтэйн ер бусын дэгжин хувцсаар дурсагдан үлджээ. Тэднээс цагаан толбон хээтэй дэгжин хүрэн даашинз болон мөр нь онгорхой улаан даашинз аргагүй л санаанд бууна. Тэднийг хувцасны зураач  Мэрилин Вэнс бүтээсэн юм. Харин Ричард Гирийн өмссөн хувцаснуудыг бараг тэр чигт нь Италийн дизайнер Нино Черрути бүтээжээ.

Сонирхуулахад киног бүтээж байхад АНУ-д хүртээмжтэй байсан хувцаснаас  гол баатарт нь аль ч тохироогүй гэдэг. Олон твид костюмууд Гирт нэг л зохиж өгөхгүй байжээ. Вэнс түүний хувцасыг  зохисон байхыг хүссэн ба түүнд нь Черрути туслажээ. Италийн урлан гол баатрыг костюмаар төдийгүй зангиа цамцаар хангаж өгсөн гэнэ.

Алан Паркерын “Эвита” (1996) киног Жон Гальяно гоёсон юм

Аргентины тэргүүн хатагтай Эве Дуарте де Пероны тухай өгүүлэх “Эвита” уран сайхны кино нь гол дүрийн жүжигчин Мадоннагаас гадна түүний дэгжин гоёлуудаар үзэгчдийн анхааралын төвд байв. Бүх киноны явцад Эвита 85 хувцас солин гоёсон байдаг ба киноны дараа ч Мадонна дүрийнхээ стилийг нэг хэсэг хугацаанд хадгалж байсан юм.

Киноны хувцасны хэсгийг 1996 онд Диор загварын ордны уран сайхны захирал болсон Английн дизайнер Жон Гальяно бүтээжээ. “Эвита”-д зориулан хэд хэдэн гоёлыг Кристиан Диорыг амьд байхад ордонд нь бүтээсэн байв. Лос-Анжелест киноны нээлт болоход Мадонна баатрынхаа сонирхолд нийцэхээр гоёлтой ирж байлаа.

Ирвин Уинклерын “Хонгорхон” (2004) киноны Жоржио Арманийн бүтээл

Америкийн хөгжмийн зохиолч Коул Портер түүний эхнэр Линдагийн тухай киног киноны шүүмжлэгч нар таатай хүлээн аваагүй. Гэхдээ л энэ киног хувцаснаас нь болж үзэж болно. Эшли Жадд, Кевин Клайн хоёрын баатрууд дэлгэцнээ ямар гоё стилийн харагддаг билээ. Портерууд шиг хүмүүс ХХ зууны эхний хагаст загварын ертөнцийн жишиг байж дээ. Италийн загвар бүтээгч Жоржио Армани Клайны  баатрын бүх хувцсыг нэгд нэггүй бүтээжээ. Өөрийнх нь хэлснээр Портерын хувцаслалт өнгөрсөн зууны загварын хандлагын өөрчлөлтийг жишиг болохоор харуулсан ажээ. Арманий киноны баатар эмэгтэйн хувцаснаас ч бүтээлцсэн юм. Үзэгчдэд түүний хуримын атласан даашинд үлджээ.

София Копполагийн Мария Антуанетта” (2006) кинонд Маноло Бланик оролцсон нь

Испанийн гутлын дизайнер Маноло Бланик хүүхэд байхаасаа л Францын хатан хаан Мария Антуанеттаг шүтэн биширч иржээ. Тэгээд ч кинонд дуртайяа оролцсон байна.

Дараа нь Бланик өөрийн бүтээсэн хувцаснууд нь олонд таалагдсан, мөн олон ганган хүүхнүүд түүнийг нь сонирхсонд гайхаж байв. Тансаг дэгжин даашинзууд дор тэр гутлаа анзаарагдахгүй өнгөрнө гэж бодож байсан бололтой.

Бланик гутлуудаа бүтээхдээ XVIII зууны загваруудтай танилцаад түүнийг өөрийн санаа оноогоор баяжуулжээ. Ингэж тэр туузтай, товчтой шаахайнуудыг бүтээсэн байв.

Луки Гуаданьиногийн “Би бол хайр дурлал” (2009) кино дахь Раф Симонс

“Би бол хайр дурлал” кино нь өөрийн хүүгийнхээ найзад дурлан гэр бүлээ үлдээсэн Италид амьдардаг орос цагаач эмэгтэйн тухай өгүүлдэг ба кино нь өөрөө сайн болоогүй. Гэхдээ JilSander брэндийн хувьцастай Тильда Суинтоныг үзэхэд илүүдэхгүй. Дүрийг төгсжүүлэхэд дизайнер Раф Симонс тэр орны уран сайхны захирал байхдаа зүтгэлээ гаргажээ. Хувцас нь тэр эмэгтэйн хувирлыг өөрөө үзүүлж өгнө.

Даррен Аронофскийн “Хар хун” (2010) дахь Rodarte брэнд

“Хар хунгийн” хувцаснууд үзэгчдэд төдийгүй загварын ертөнцөд мартагдашгүй сэтгэлгээ болон дуулиан үлдээсэн билээ. Америкийн эгч дүү хоёр дизайнер Кейт болон Лора Маллевихоёрын оролцоо тэр бүгдийг мандуулсан юм.

Rodarte брэндийг үүсгэгч эгч дүү хоёр уу эсвэл киноны хувцасны зураач Эми Уэскотт уу  тэдний аль нь энд давамгайлсан бэ гэдэг маргаан байлаа. Натали Портманы баатрын 40 хувцасны долоог нь эгч дүү хоёр бүтээсэн байлаа, Rodarte гол баатрынх нь хувьд гэнэн романтикаас эхлэд хэт зоригтой бүхэл бүтэн аясыг гоёлд гаргаж чадсан юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 3 цаг 56 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 4 цаг 55 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 5 цаг 8 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 5 цаг 20 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 5 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 5 цаг 57 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 19 цаг 22 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 20 цаг 49 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 20 цаг 51 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй 21 цаг 38 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна 22 цаг 29 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ 23 цаг 20 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Өчигдөр 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Өчигдөр 11 цаг 31 мин Намууд ба хамууд Өчигдөр 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Өчигдөр 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Өчигдөр 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top