x

Дөрөвдүгээр сарын 18: Дэлхийн түүх, хуанлийн хуудаснаа

Өнөөдөр 2019 оны 108 дахь өдөр, харин шинэ он хүртэл 257 хоног үлдлээ.

Өдрийн баяр:

Хөшөө дурсгалыг хамгаалах өдөр

Хөшөө дурсгал, түүхт газруудыг хамгаалах олон улсын өдрийг “International Day for Monuments and Sites” өнөөдөр тэмдэглэгдэж байна. Энэ өдрийн уриа нь “Түүхэн эх орноо хайрлая” юм.

ЮНЕСКО-гийн дэргэд байгуулагдсан Хөшөө дурсгал, түүхт газар нутгийг хамгаалах олон улсын зөвлөлийн “ICOMOS” ассамблей 1982 онд энэ өдрийг тэмдэглэж байхаар шийдсэн ба анх 1984 онд тэмдэглэж эхэлжээ.

Сонирхолтой түүх:

Дэлхийд анх удаагаа гэмт хэрэгтэнг танихад хурууны хээг ашиглав

Дактилоскопи нь хувь хүнийг хүн бүрт өөр өөр байдаг хурууны хээгээр таниж тогтоох арга юм. Хурууны хээ нь амьдралын явцад  арьс нь гэмтсэн  ч дахин тогтоодог огт хувирдаггүй. 

Хүний алганы папилярын зураг хэзээ ч хувирдаггүй гэсэн таамгийг анх дэвшүүлсэн англи хүн Уильям Гершелийн санаа нь дактилоскопийн үндэс болдог. Энэтхэгт тэр цагдаагийн алба хааж байхдаа  урт хагацаагаар судалгаа шинжилгээг энэ чиглээр хийсний үр дүнд түүний дүгнэлт гарчээ. Английн хүн судлаач, сэтгэл зүйч  Френсис Гальтон ("Хурууны хээ" номыг бүтээгч) 1895 онд Англид  эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг бүртгэх арга болгон хурууны хээг ашиглах аргыг цагдаагийн ажилд нэвтрүүлэхийг зөвшөөрүүлж чадсан юм.

1902 оны дөрөвдүгэр сарын 18-нд Данид гэмт хэрэгтэнг танихад хурууны хээг дэлхийд анх удаагаа ашилав. Тэр жилийн есдүгээр сард Их Британид гэмт хэргийн газраас олдсон хурууны  хээг  гэмтэн гэж тогтоох баримт болгон  хэрэглэжээ.

Өнөөдөр хурууны хээ хүний хувийн мэдээллийн хамгаалалт гэх мэтээр олон зүйлд ашиглагдаж байгаа.

Өнөөдөр түүхэнд:

1025 он: Польшийн хаант улсын эцэг гэгдэх анхны хаан Болеслав Храбрий хаан ширээнд суужээ. Гэхдээ тэрээр хоёр сарын дараа нас барсан юм.

Тэр өмнө нь улсыг бутарган хувааж байсан ах дүү нараа хөөн зайлуулж улсаа нэгтгэж авсан байв. Тэрээр Моравийг, Словакийн хагасыг эзлэн аваад польшийн нутаг дэвсгэрийг Эльба мөрнөөс Балтийн тэнгис, Карпат, Унгараас Волыни хүртэлх өргөн уудам нутагт тэлжээ.

1506 он: Ромын хамба  II Юлий Ром хотноо Гэгээн Петрын гэх католикийн гол ариун ордон, дэлхийн томоохон христийн аугаа сүмийн суурийн анхны чулууг тавьжээ.

Сэргэн мандлын үеийн  уран барилга, баримал, уран зургийн аварга суутнууд Донато Браманте, Жованни Лоренцо Бернини, Рафаэль, Микеланжело зэргийн оролцсон энэ  сонгодог бүтээлийг 1626 оны арваннэгдүгээр сарын 18-нд аравнайлсан байдаг. 

1521 он: Германы шашны зүтгэлтэн, шинэчлэгч Мартин Лютерын шүүх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжлэв. Тэрээр шашны хичээл заахдаа өмнөхөө үгүйсгэн шинэчлэлд уриалан дуудсан гэсэн үндэслэлээр шүүгдсэн билээ.

1738 он: Испанийн эзэн хааны дэргэдэх Түүхийн ухааны академи Мадрид хотноо байгуулагджээ.

Английн эдийн засагч, политэкономийн сонгодог төлөөлөгч Давид Рикардо төржээ

Давид Рикардо (1772.04.18-1823.09.11) 1772 оны дөрөвдүгээр сарын 18-нд санхүүчийн гэр бүлд төржээ. Тэднийх хүүгээ төрөхийн өмнө Англид цагаачлан иржээ. Дэвид Голландад суралцаж 14 настайгаасаа Лондоны хөрөнгийн бирж дээр арилжаа явуулж байсан эцэгтээ тусалж эхэлсэн гэдэг. Тэрээр жүүдийн шашинтай эцгээсээ 21 настайдаа холбоогоо тасалсан байв. Протестант  Абигайль Делволл бүсгүйтэй гэрлэхээр шийдсэн учир эцэг нь түүнийг тэжээхээ больжээ. Гэвч Рикардо тун удалгүй бирж дээр хэдэн саяын хөрөнгө босгож чадсан байна. Биржийн арилжаанд тэр сонирхолгүй болоод Адам Смитийн үзэл санаатай танилцан түүний жишээгээр газрын язгууртнуудтай тэмцэл хийж эхэлсэн ажээ. Гэхдээ тэрээр Смитийн том өрсөлдөгч нарын нэг болж чадсан юм. Давид Рикардо өөрийн цаг үеийн эдийн засгийн дүн шинжилгээг хийсэн олон бүтээлтэй. “Политэкономийн ба татвар тогтоолтын эхлэл” гэдэг номоо 1817 онд хэвлүүлсэн нь түүний томоохон бүтээл юм. Бүтээгдэхүүний үнэ нь тэднийг үйлдвэрлэхэд зарцуулсан хөдөлмөрийн хэмжээнээс хамаардаг гэж Рикардо үзээд энэ санаандаа тулгуурлан хуваарилалтын онолыг бий болгосон байв. Түүгээр нь тэр үнэ цэнэ нийгмийн янз бүрийн ангиудын хооронд хуваарилагдана гэдгийг Рикардо тайлбарлаж өгчээ.

Давид Рикардо 1821 онд политэкономийн клубыг Англид байгуулж байлаа. Тэрээр 51 насандаа 1823 оны есдүгээр сарын 11-нд Их Британийн Глостерширт нас баржээ.

1831 он: АНУ-ын Алабама мужийн Тускалүүза хотод Алабама мужийн их сургууль байгуулагджээ.

Оросын уран барилгач Карл Росси таалал төгсжээ

Оросын уран барилгач, классизмын хожуу үеийн төлөөлөгч Карл Иванович Росси (1775.12.24-1843.04.18, жинхэнэ нэр нь Карло ди Жованни Росси) 1775 оны арванхоёрдугаар сарын (18) 29-нд Венеци хотноо төржээ. Таван настайдаа герман бүжгийн жүжигчин эхийн хамт Парист очсон бөгөөд 17 настайдаа тэндээс Санкт-Петербургт иржээ. Хүүхэд ахуйгаасаа урлагийн ертөнцөд ойр байсан тэрээр уран барилгач Ф.Бренны шавь нь болжээ.

Росси 1795 оноос «Aдмиралтейн архитектурын коллежи»-д ажиллах болов. Росси 1802-1803 онд Италид суралцав. 1806 онд “Эрхэм дээдсийн танхим”-ын уран барилгач цолтой болсон байлаа. Тэрээр 1808 онд Москвагийн аян гэх томилолтын хэсэгт ажиллан Арбатын талбайд хожим түймэрт шатсан театрын барилгыг бариулжээ. 1815 онд Петербургт ирээд барилгын хорооны гишүүнээр сонгогджээ.

Российн уран барилгад “сүрлэг бөгөөд дэгжин” хосолсон “сонгодог стиль” ноёрхдог. Түүний гол бүтээлүүд нь Елагины ордон (1816-1818, Михайловын ордон, Сенат ба Синодын  байшин (1829-1833), Эзэн хааны нийтийн номын сангийн нүүрэн тал, Аничковын ордны танхимууд, Төв штабын байр, Александрын театр, Дотоод хэргийн яамны байр, Өвлийн ордны Цэргийн галерей зэрэг ордог. Сүүлийн бүтээлийн нэг нь Новгородын Юрьевын сүмийн хонхот цамхаг байлаа. Росси 1849 оны дөрөвдүгээр сарын 18-нд Петербург хотноо таалал төгсчээ.

1864 он: Прусс-Австрийн нэгдсэн арми Диббөлийн тулаанд Данийн армийг ялж, Шлезвиг мужид хяналтаа тогтоов.

1902 он: Гветемалд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 800-2000 хүн амиа алдав. Мөн түүнчлэн тус улсад бага хэмжээний тив шилжих хөдөлгөөн ажиглагдсан байна.

1920 он: Ромын хамба X Пиус ламтан Францын домогт Жанна Д'Аркийг нас барснаас хойш 480 жил өнгөрсны дараа түүнд "Гэгээнтэн" цол хайрлах шийдвэрийг 1920 оны энэ өдөр гаргасан байна. Шийдвэр гарснаас хойш тав хоногийн дараа болсон ёслолд 30 мянган сүсэгтэн оролцсон гэх баримт бий.

1942 он: Дэлхийн хоёрдугаар дайн: Японы нийслэл Токио, Йокогама, Кобе, Нагоя хотуудыг АНУ-ын Нисэх хүчин бөмбөгджээ.

1946 он: Нидерландын Гаага хотноо Олон улсын шүүх анхны хуралдаанаа хийв.

1949 он: Британийн захиргаанд байсан Үндэстнүүдийн холбооноос Ирланд улс албан ёсоор гарч Бүгд найрамдах Ирланд улс байгуулагджээ.

1954 он: Египетийн засгийн эрхэнд Гамаль Абдел Насер гарлаа.

1955 он: Индонезийн Бандунг мужид Ази, Африкийн 29 улс цугларч, Ази-Африкийн зөвлөл байгуулагджээ.

1980 он: Өмнө нь Родези гэж нэрлэгдэж байсан улс Зимбабве хэмээн нэрээ өөрчилж Бүгд найрамдах Зимбабве улс байгуулагдав. Тус улсын анхны Ерөнхийлөгчөөр Канаан Банана сонгогдсон байв.

1983 он: Ливаны нийслэл Бейрут хотод байрлах АНУ-ын элчин сайдын яамны гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 63 хүн амиа алдав.

1989 оны энэ өдөр Бээжинд эхэлсэн оюутны эсэргүүцэлд оролцогчид  Комммунист намын Төв хорооны удирдлагуудтай уулзаж, долоон зүйлтэй шаардлага өгөхийг хүсэв. Оюутнууд эх орончдын дуугаа дуулж, жагсаал зохион байгуулагчид өөрчлөлт шинэчлэлийг уриалсан үг хэлж байв. Энэ үед эрх баригчдын оршин суудаг Жонанхай цогцолборын гадна хэдэн мянган оюутан цугларч, тэдний шаардлагад хариу өгөхийг шаардав.

Оюутнууд цогцолбор руу хүчээр орох гэж дайрсан ч бүтэлгүйтсэн учир гадаа нь суулт зарлав. Засгийн газрын зарим албаны хүн тэдэнтэй уулзаж ярилцсан ч албан ёсны хариу өгөөгүй нь жагсагчдын уур бухимдлыг дэвэргэжээ. Дөрөвдүгээр сарын 15-нд  Хятадын улс төрийн шинжлэх ухаан, хуулийн их сургуулийн 500 гаруй оюутан Тянь Миний талбай дахь Ардын их танхимын зүүн хаалганы өмнө цугларч Ху Яобаныг эмгэнэн дурссанаар энэ хөдөлгөөн эхэлсэн юм.

Цагдаагийнхан эхэндээ оюутнуудыг өөрсдөө тарахыг ятгасан боловч тэдний хүссэнээр болсонгүй. Шөнө болоход бусад их сургуулиас болон Бээжингийн жирийн иргэд олноороо ирж, тэдэнтэй нэгдэв. Энэ шөнө Бээжингийн их сургуулийн 3000 гаруй оюутан дотуур байрнаасаа Тянь Миний талбай руу жагсч, тэдэнтэй Циньхуагийн оюутнууд ч нэгджээ.   

Жагсагчдын тоо нэмэгдэж, эсэргүүцлийн хүрээ ч өргөжиж, оюутнууд зөвхөн Ху Яобаны араас гашуудах бус төр засгийн удирдагчдад хүргүүлэх долоон зүйл бүхий шаардах бичиг гаргахад хүргэжээ. Энэ эсэргүүцлийн ажиллагаа зургадугаар сарын 4 хүртэл үргэлжлээд дарагдсан юм.

1992 он: Афганистаны армийн генерал Абдул Рашид Достум Ерөнхийлөгч Мохаммад Нажибуллагийн эсрэг төрийн эргэлт хийж, Кабул хотыг хяналтдаа авав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 51 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 1 цаг 1 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 2 цаг 3 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 2 цаг 21 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 2 цаг 21 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 2 цаг 29 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 2 цаг 41 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 2 цаг 55 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 2 цаг 58 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 3 цаг 11 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 3 цаг 15 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 3 цаг 28 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 4 цаг 4 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 6 цаг 18 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 6 цаг 21 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 7 цаг 29 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 8 цаг 26 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 9 цаг 0 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 9 цаг 53 мин ОРОС дахь АЛЛАГА 10 цаг 50 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна
Top