x

Дөрөвдүгээр сарын 17: Дэлхийн түүх, хуанлийн хуудаснаа

Өнөөдөр 2019 оны 107 дахь өдөр, харин шинэ он хүртэл 258 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр: 

Дэлхийн гемофилийн өдөр

Жил бүрийн дөрөвдүгээр 17-ны энэ өдөр олон орнууд Дэлхийн гемофилийн холбооноос зохион байгуулдаг арга хэмжээнд нэгдэн Дэлхийн гемофилийн өдрийг (World Hemophilia Day) тэмдэглэж байна.

Арга хэмжээний зорилго нь олон нийтийн анхаарлыг цусны цагаан бөөмийн энэ эдгэшгүй өвчинд хандуулах зорилготой юм. Зарим нэг дүгнэлтээр өнөөдөр энэ өвчнөөр дэлхийн 400 мянга орчим хүн, тэдний тоонд 10 мянган эрэгтэй хүний нэг нь ийм өвчтэй гэнэ.

“Нүүлгэлтийн өдөр”

Сири улс 1946 онд гадаадын сүүлчийн цэрэг тус орны нутаг дэвсгэрийг орхин гарсан“, “Нүүлгэлтийн өдөр” гэж жил бүр тэмдэглэдэг. 

Тэд өөрсдийгөө мөн Францын Засгийн газар 1920-1943 онуудад Сирийг тусгаар тогтносон гэж хэлж байсан ч 1920 оноос харийн цэрэг тус улсыг эзэлсэн байлаа. Хэд хэдэн удаагийн бослогын дараа францчууд уг орныг орхин гарсан юм. Тэр өдөр нь Сирийн үндэсний гол баярын нэг болжээ.

Сонирхолтой түүх: 

"Анна Каренина" роман зохиогдож дуусав

Лев Николаевич Толстой орчин үеийнхнийхээ харилцаа, хувийн амьдралын тухай роман бичихээр 1870 оны хоёрдугаар сарын 24-нд шийдсэн юм. Зохиогчийн эхнэр Софья Андреевна роман бичиж эхэлсэн тухай 1873 оны гуравдугаар сард тэмдэглэлдээ бичсэн байна. “Роман амьд сонирхолтой бөгөөд халуухан” болно, ерөнхийд нь төлөвлөсөн, сар хагасын дараа дүүргэнэ хэмээн Лев Николаевич долоо хоногийн дараа нь танил Н.Н. Страховт бичсэн байдаг.

Роман хэсэгчлэн хэвлэгдэж байсан ба анхны хэсэг нь "Русский вестник" хэвлэлд 1875 онд хэвлэгджээ. Дараагийн хэсгүүд нь ихээхэн завсарлагатайгаар гарч байв. Романы үргэлжлэлийг тэсч ядах хүлээж болох асар их амжилттай нийгмийн суурь бүтээлд тэр хувирч байсан юм. Ингээд 1877 оны дөрөвдүгээр сарын 17-нд роман бичигдэж дуусав. Сүүлчийн хэсгийн уншилтыг Страхов хийлээ. Цензурын зөвшөөрлийг зургаадугаар сарын 24-нд олгожээ. Сэтгүүлийн редакцитай  зөрөлдсөний улмаас төгсгөлийн үг нь тусгайгаар хэвлэгдсэн байв. Роман бүрэн хэмжээгээрээ 1878 онд хэвлэгджээ.

Пушкины “Белкины туужуудыг” хүүдээ уншсаны дараа Лев Николаевичид роман бичих санаа төржээ. Яруу найрагчийн үргэлжилсэн үгийн зохиолыг шимтэн уншиж байсан тэр “Зочид зусланд ирцгээлээ” гэсэн төгсөөгүй таталбарыг анхаарав. Түүний үргэлжлэлийг болож эхэлсэн тэр баатруудаа харж, тэднийг холбосон сэдвийг олжээ. Романы тайлал түүнд эхнээсээ тодорхой байсан ба “Бүх аз жаргалтай гэр бүл бие биетэйгээ адилхан, тус бүртээ өөрийнхөөрөө аз жаргалгүй” гэсэн романы эхний өгүүлбэрийн хэвлэхийн өмнөхөн тэр нэмэн бичсэн нь сонирхууштай.

Анхны хувилбарын нооргоо дуусгахаас нэг жилийн өмнө тэр орон нутгийн сониноос нууц амрагтаа хаягдсан залуу эмэгтэй Ясенки станцад галт тэргэнд дайруулан амиа хорлонсон тухай уншсан байлаа. Эдлэнгийнх нь ойролцоо гарсан уг хэрэгт амиа егүүтгэсэн эмэгтэйн задланг тэр харсан нь хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ. Тэр азгүй эмэгтэйг Анна Пирогова гэдэг байсан гэнэ. Номын баатартаа Анна нэр өгөхийг Толстой бодоогүй байсан ба эхэндээ түүнийг Татьяна гэсэн байв. Пушкины яруу найргийн баатрын нэр л дээ. Мөн тэрээр баатраа Пушкины том охин Мария Гартунгаас төрхийг нь бичжээ. Анна эхэндээ Толстойд таалагдаагүй ба тэр номоо “Сүрхий шүү, хүүхээн” гэж  ёжлон нэрлэх гэж байв. Эхлээд Татьяна Ставрович нь Анастасия (Нана) Каренина болоод сүүлд нь Анна дээр тогтжээ. Мөн л өөр нэг баатар нь Гагин - Врасский – Вронский болон өөрчлөгдсөн байна. Константин Левин эхлээд Константин Ордынцев байгаад тав дахь хуулбарт нь номын зохиомж бүрэн өөрчлөгдсөний дараа нэрээ авчээ.

Хэрэв “Дайн ба Энх”-ээ тэр “өнгөрсөн цогц үе” гэж нэрлэсэн бол “Анна Каренинаг” орчин үеийн амьдралын роман гэжээ. Өмнөх роман шиг нь шинэ ном нь аугаа түүхэн үйл явдал байгаагүй ч бид бүгд ойр хариулт байхгүй сэдвийг гаргасан юм.

Роман гарсны дараа номын бүрэн төгс гэдгийг тэр болгон ойлгоогүй. Хамгийн түрүүнд Федор Достоевский үнэлэн Толстойн романаас “хүний сэтгэл зүйн нүсэр сэтгэлгүйн бүтээлийг” харжээ. Харин Михаил Салтыков-Щедрин номыг “үхрийн роман” гээд онц зүйлийг олоогүй юм. Зохиолч номондоо язгууртны нийгмийн амьдралын өөрчлөлт ирж буйг мэдэрсэн ба харин тэр өөрчлөлт ямар эрс болохыг харж чадаагүй билээ.

Өнөөдөр түүхэнд:

1492 он: Испаний хаан Фердинанд хатан хаан Изабелла хоёр Христофор Колумбын “Энэтхэгт” хийх усан замын аянг мөнгөөр дэмжих гэрээг түүнтэй байгуулав. 1485 онд өөрийн санааг Кристофор Колумб хатан хаанд танилцуулсан боловч Изабелла мавруудтай байлдаад завгүй байлаа.

Үүнээс таван жилийн дараа л Колумб хатан хааны өөрийн санаандаа итгүүлж чаджээ. Колумб Энэтхэг хүрээгүй боловч Америкийг нээсэн билээ.

1524 он: Италийн нэрт аялагч Жованни да Верраццано одоогийн Нью-Йорк хотын эрэгт хүрчээ.

АНУ-ыг үндэслэгч эцгүүдийн нэг Бенжамин Франклин таалал төгсчээ

Амьдралдаа бүхнийг өөрөө олж аван ном соёлгүй хүнээс эрдэмтэн болсон хүн бол Бенжамин Франклин (1706.01.17-1790.04.17). Түүний хөрөг америк долларын зуутын дэвсгэрт зурагдсан байдаг.

Бенжамин Франклин 1706 оны нэгдүгээр сарын 17-нд Массачусетс мужийн Бостон хотноо төржээ. Түүнээс гадна тэднийх 16 хүүхэдтэй байсан учир Франклин сургуульд суралцаж эхлээд эцэг нь төлөх мөнгөгүйгээс завсардсан байлаа. Тэр 10 настайгаасаа хэвлэх үйлдвэрт дараа нь лаа хийдэг урланд ажиллажээ.

1727 онд тэрээр өөрийн хэвлэх үйлдвэрийг байгуулан «Пенсильванийн сонин» ба «Хөөрий Ричардын цомирлог» гэсэн хэвлэлүүдийг эрхлэн гаргаж  байлаа. Тэрээр европын хэд хэдэн хэл мөн латин хэлийг бие даан сурчээ. Цахилгааны үзэгдлийг сонирхон хэд хэдэн зохиомжийг энэ салбарт хийсэн байлаа. Аянга зайлуулагч, биофокалийн нүдний шил, цахилгаан бялт зэрэг нь түүний бүтээл юм. Мөн тэрээр зуны цагийн санааг анх гаргажээ. Тэрээр олон академийн гишүүнээр сонгогдсон байлаа.

Франклин АНУ-д анхны нийтийн номын санг нээж, Америкийн гүн ухаантнуудын нийгэмлэг ба Пенсильванийн эх сургуулийг үүсгэн байгуулжээ. Тэрээр 1787 оны АНУ-ын Үндсэн хуулийг бүтээгчдийн нэг юм.

“Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж битгий хойш тавь”, “Цаг бол мөнгө”, “Сайн нойрсон гэвэл орондоо цэвэр сэтгэлийг авч ор” гэх цуутай зүйр үгүүд түүнийх юм. Франклин урт наслаад үр бүтээлтэй амьдралыг өнгөрөөн 1790 оны дөрөвдүгээр сарын 17-нд Филадельфи хотноо таалал төгсчээ.

1797 он: Одоогийн Италийн Верона хотыг эзлэн түрэмгийлээд байсан Францын армийн эсрэг тус хотын иргэд найм хоногийн бослого гаргав. Энэ бослого ямар ч үр дүнд хүрээгүй юм.

1839 он: Төв Америкийн улсуудын холбоонд байсан муж өөрийн тусгаар тогтнолыг зарлан Гветамала улс болжээ.

1861 он: Америкийн Виржиниа муж Холбооны засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч Эх газрын Америк улсад нэгдсэн найм дахь муж болов.

1883 он: Хувийн орон сууцанд тэсрэх бөмбөгийн үйлдвэрлэл явуулсан 17 хувьсгалч террористуудыг Петербург хотноо шүүлээ. Тэдний зургаад цаазаар авах ял өгсөн ба бусдыг нь Сибирьт бүх насны цөллөгт явуулахаар болжээ. Цааүаар авах ялыг хожуу Шлиссельбургын цайзад бүх насаар нь хорих ялаар сольсон байна. Тэдний нэг нь дэнгийн керосиныг дээрээ асган өөрийгөө шатаасан бол хоёр нь галзуурчээ.

Зөвлөлтийн төр, улс төрийн зүтгэлтэн Никита Хрущев 1894 оны энэ өдөр төржээ

Никита Сергеевич Хрущев (1894.04.17-1971.09.11) 1894 оны дөрөвдүгээр сарын 17-нд курскийн губернийн Калиновка тосгонд уурхайчны гэр бүлд төржээ. Шашны сургуульд анхан шатны боловсрол авсан тэрээр 1908 оноос слесарь ба тогоо цэвэрлэгчээр ажиллаж эхэлжээ. Мэргэжлийн холбоонд хамрагдан ажил хаялтуудад оролцож байлаа. Иргэний дайнаар большевикуудын талд тулалдан 1918 онд коммунист намд элсчээ.

Дон техникумын ажилчны факультетад 1922 онд элсээд техникумын намын үүрийн нарийн бичгийн дарга болсон байна. Сталины губернийн (муж) Петрово-Марьинск уездын (сум) намын даргаар 1925 оноос ажиллаж эхэлжээ. Москвагийн аж үйлдвэрийн академид 1929 оноос суралцаад академийн намын байгууллагыг толгойлсон байв. 1938 онд Украины Коммунист намын нарийн бичгийн дараар томилогджээ. Дараагийн жилд нь ЗХУКН-ын Улс төрийн товчооны гишүүн болсон байлаа.

Эх орны дайны жилүүдэд хэд хэдэн фронтын цэргийн зөвлөлийн гишүүн байгаад 1943 онд дэслэгч генерал цолтой болжээ. 1949 оны арванхоёрдугаар сард Москва хотын намын байгууллагыг толгойлжээ. Сталины нас барсны дараа Засгийн газрын тэргүүн Маленковын оронд намын ТХ-ны нарийн бичгийн дарга болж аппаратыг нь харицсан байна. Тэрээр Берияг зайлуулах хуйвалдааныг зохин байгуулаад 1953 оны есдүгээр сард ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болжээ.

Хрущевын карьерын хамгийн хурц үйл ажиллагаа нь коммунист намын ХХ их хурал болсон ба тэнд Сталины дахин шүтлэгийн талаар нууц илтгэлээ тавьсан юм. Төрийн дээд тушаалт байхдаа тэрээр Зөвлөлтийн дотоод ба гадаад бодлогод “дулаарал” авчирсан гэдэг. Тэр үеэр “Косыгины шинэчлэл” гэх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт зах зээлийн зарим элеметыг оруулах ажил эхэлсэн байв. Мөн Хрущев хямд орон сууцны бөөний үйлдвэрлэлийг явуулжээ. Тэрээр тууштай биш үйлдлүүдээрээ бас алдаршиж олон онигооны баатар болж байв. 1964 онд түүнийг Брежнев дээд тушаалаас нь зайлуулжээ. Никита Сергеевич 1971 оны есдүгээр сарын 11-нд Москва хотноо таалал төгсч, түүнийг Новодевичийн оршуулгын газар нутаглуулжээ.

1895 он: Шимоносекийн гэрээнд Япон Хятадын тал гарын үсэг зурснаар Хятад-Японы нэгдүгээр дайн өндөрлөв.

1907 он: Нью-Йорк хошууны дээд хэсэгт орших Эллис аралд нэг өдрийн дотор 11,747 хүн цагаачлах өргөдлөө өгч түүхэн дээд амжилт тогтоожээ.

1912 он: Лена мөрний эрэгт бөглүү тайгад алтны уурхайн 3000 ажилчдыг цагдаагийнхан буудсан хэрэг Оросыг доригоов.

Ажилчид дарга нарынхаа дарамтын тухай гомдол гардуулах зорилготой байсан гэнэ. Тэдний 270 нь алагдаж 250 нь шархадсан байлаа. Зөвлөлтийн албан ёсны намтраар энэ үйл явдлын улмаас Владимир Ульянов “Ленин” гэсэн намынхаа нууц нэрийг авчээ.

1964 он: "Форд-Мустанг" маркийн анхны автомобиль үйлдвэрлэгдлээ. Форд компанийн гаргаж байсан машинуудаас энэ загвар хамгийн хямд нь болсон юм.

"Форд-Мустанг" гарч ирсэн нь бөмбөг тэсэрсэн мэт байлаа. Америк даяар автосалонуудад дараалал тасарсангүйгээр энэ машин америкчуудын хайр болж чаджээ. Эхний зуу хоногт 100000 машин зарагдсан ба эхний жилдээ нэг тэрбум долларын цэвэр ашиг өгсөн байлаа.

1969 он: Чехословакын Коммунист намын удирдлагууд намын дарга Александер Дубчекыг намын гишүүнчлэлээс нь хөөж, албан тушаалаас нь огцруулав.

1971 он: Бүгд найрамдах ардчилсан Бангладеш улс албан ёсоор байгуулагдав.

1975 он: Камбожийн нийслэл Пномпень хотод Кмерийн хөдөлгөөний цэргүүд бууж өгснөөр Камбожийн иргэний дайн өндөрлөжээ.

2005 он: Шанхай хотод Японы зоогийн газруудыг жагсагчид сүйдлэв. Японы сурах бичгүүдэд дэлхийн хоёр дайны түүхийг буруугаар гаргасан гэж Хятад Японы эсрэг эсэргүүцлийн ажиллагаа явагдаж байжээ.

2006 он: Израилийн Тел Авив хотын нэгэн ресторанд Палестины амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 11 хүн амиа алдаж, 70 хүн шархаджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top