x

"Атомэкспо 2019" форум Сочи хотод болж байна

ОХУ-ын төрийн өмчит Росатом корпорациас 11 дэх удаагаа зохион байгуулж буй "Атомэкспо 2019" форум Сочи хотын Медиа төвд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Дэлхийн томоохон хэмжээний энэхүү цөмийн технологийн үзэсгэлэн, хуралд 74 орны 4000 орчим төлөөлөгч оролцож, олон улсын 290 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан сурвалжилж байна.

Оролцогчдод зориулж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илгээсэн мэндчилгээндээ “Цөмийн технологи нь өнөөдөр анагаах ухааны хөгжил, сансар огторгуй судлал, мөсөн туйлыг эзэмших зэрэгт шинэ боломж өгөөд зогсохгүй, дэлхийн эдийн засгийг бэхжүүлэх эрчим хүчний суурь болж байна” хэмээн онцлов.

"Атомэкспо 2019" зохиож байгаа ОХУ-ын Сочи хотын "Медиа Центр"-ийн 13 000 шоо метр талбайд Япон, Хятад, Солонгос, Орос зэрэг улсын цөмийн технологийн томоохон компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулав. Мөн форумын хурал хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалтуудад 20 гаруй орны Ерөнхий сайд нар оролцож байгаа юм.     

“Цөмийн технологийн дэвшлийн үр шимийг ямар нэг байдлаар огт хүртээгүй, амьдралд нь нөлөөлөөгүй хүн өнөөгийн дэлхий ертөнцөд огт байхгүй биз ээ. Тиймээс бид 11 дэх удаагийн "Атомэкспо 2019" форумыг цөмийн технологийг хэрэглэж сайхан амьдралыг бүтээе уриатай зохион байгуулж байна. Форумын цар хүрээ тэлж, оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, оролцогч улс орон, зочид төлөөлөгчдийн тоо эрс нэмэгджээ. Цаашид, "Атомэкспо"-г бид жил бүр биш, харин хоёр жилд нэг удаа зохион байгуулах болно” гэж Росатом корпорацийн ерөнхий захирал Алексей Лихачев мэдэгдлээ.

"Атомэкспо 2019" форумд Монгол Улсаас Цөмийн энергийн комисс, Улсын нэгдүгээр эмнэлгийн Цөмийн оношилгоо эмчилгээний тасгийн төлөөлөгчид оролцож байна.    

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 10 цаг 16 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 11 цаг 14 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 11 цаг 27 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 11 цаг 39 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 11 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 12 цаг 17 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Өчигдөр 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Өчигдөр 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Өчигдөр 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Өчигдөр 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Өчигдөр 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Өчигдөр 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Өчигдөр 11 цаг 31 мин Намууд ба хамууд Өчигдөр 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Өчигдөр 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Өчигдөр 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top