x

БНАСАУ-д Нарны баяр, үндэсний баяр эхэллээ

Дөрөвдүгээр сарын 15-нд Умард Солонгосын өнөөгийн удирдагч Ким Чен Уны өвөг эцэг, БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 107 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Нарны баяр хэмээх үндэсний баяр эхэлж байна.

Солонгосын хувьсгалч, 1948-1994 онд тус улсыг удирдаж байсан Ким Ир Сен 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд төрсөн юм байна. Солонгос улс бие даан хөгжинө гэсэн Чучхегийн онолыг үндэслэгч тэрээр 1948-1972 онд БНАСАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 1972 оноос насан эцэс болтлоо БНАСАУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан байна. 1953 оноос маршал, 1992 онооос генералиссимус цолтой ч албан ёсоор “Аугаа их удирдагч нөхөр Ким Ир Сен” гэж дууддаг байсан юм. Түүнийг нас барсны дараа албан ёсоор “Солонгосын мөнхийн ерөнхийлөгч” гэж нэрлэж байхаар шийдвэрлэсэн байна.

Их удирдагчийнхаа төрсөн өдрийг тохиолдуулан үндэсний “Нарны баярыг БНАСАУ-д жил бүр тэмдэглэж хөгжмийн наадам зохион ард иргэдэд “Аугаа их удирдагчийн бэлэг” хэмээн хүнсний ховор бүтээгдэхүүн, амттан, зарим жил ахуйн техник хэрэгсэл бэлэглэдэг байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top