x

Дарь эхийн сүмээс Улаанбаатарын даргад хаяглах хүсэлт

Нотр Дам буюу Дарь эхийн сүмийн зарим хэсэг түймэрт автсан нь дэлхийн хэвлэлийн гол сэдэв болж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас эхлээд энэ хорвоо дээр амьдарч буй хүмүүсийн илэрхийлсэн чин сэтгэлийн харуусал цахим сүлжээг ёстой л “түймэрдэх” шахаж байна. Сүмийн дээврийн хонгилд сэргээх засвар явагдаж байх үед аюулгүйн ажиллагааны горим алдагдсан байж болзошгүй гэх тааврыг мэргэжлийн хүмүүс гаргаж, нягтлан шалгаад эхэлжээ. 

Соёлт хүн төрөлхтөний жиргээн дунд манай Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы бичсэн “эмгэнэл” поп мэдрэмжээрээ гайхал төрүүлэн зэрэгцэнэ. “Бид үндэсний их театр барьж байгуулах шинэ ажлыг эхлүүлэх мөчид жилдээ 13 сая жуулчин үздэг, 850 гаруй жилийн түүхтэй, архитектурын 4 үеийн онцлог шинжийг агуулсан хүн төрөлхтөн, дэлхий нийтийн үнэт өв шатсанд би хувьдаа харамсаж байна” гэвэй. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотоос гадагш үндэсний их театр-музейн цогцолбор барьж байгуулан гадаад, дотоодын жуулчдад аялж зугаалах сайхан газар бий болгох тухай ярьсныг Улаанбаатарын маань мээр өөрийн гардан хийх гол ажил хэмээн ухамсартайгаар хүлээн авсанд ихэд олзуурхавч дэлхийн өвд учирсан хохиролд харуусал илэрхийлэх ялдам болгон өгүүлсэнд нь харин маш их харамсаж байгаагаа илэрхийлье. Уугин дүрэлзэх Дарь эхийн сүм хүн төрөлхтөнд, тэр дундаа Улаанбаатарын даргад юуг өгүүлсэн бол? 

Эртний сүм хийд эвдэрч нуралгүй чиний хотод үлдсэн бол, ажилдаа ирж очих замд чинь хуучны гоёмсог дээвэр дахин давтагдашгүй хийц, өнгө будаг хоршоон нарны туяанд гялбалзан үзэгддэг бол тансаг сайхны дэргэд оршин суугаадаа талархаарай. Амралтын өдрөөр ороод гарахдаа дотоод нууцлаг уур амьсгалд нь түр ч болтугай уусан, ийм яруу гайхамшгийг бүтээсэн ямархан эрэлхэг, ихэмсэг дээдсийн үр болохоо ахин дахин таньж мэдрэхийг хичээгээрэй. Өнөөдрийг хүртэлх хотын дарга нар чинь сүм хийдийг нураалгүй, газрыг нь худалдаагүй, музей болгон гэрэлтүүлээд хүмүүсийг эх орныхоо түүхээр соён гэгээрүүлж буй бол чи үүнийг бүү өөрчлөөрэй. Амин хувиа хичээсэн бүдүүлэг улсын гарт орсон, орох гэж буй түүхэн өвөө бузар савраас нь булаан авч ариун нандин, гоо сайхныг хүн төрөлхтөнд буцаан сэргээгтүн”. Нуран унасан Дарь эхийн сүмийн дээврийн гонхноос найман зууны түүхт хонх ийнхүү жингэнэхийг С.Амарсайхан даргад орчуулан хүргэхийг хүсэв. 

Хүн төрөлхтөн оршин байгаа цагт ариун нандин, гоо сайханд тэмүүлэх хүч орон зай, цаг хугацааны хязгааргүй гэдгийг гэрчлэн Дарь эхийн сүм 856жилийн турш цогцлон буй билээ. Дэлхийн уран барилгын хосгүй оргилуудын нэг, үзэсгэлэн гоогоороо хүн төрөлхтний мэлмийг найман зууны турш гийгүүлсэн Дарь эхийн сүм шатав. Даваа гаригт авалцсан галд сүмийн дээвэр, хонхот гонх үнс нурам болсон нь зөвхөн энэ долоо хоногийг уйд умбуулаад зогсохгүй бидний амьдарч буй 2019 оныг түүхэнд гунигтайгаар дурсах шалтгаан болж үлдлээ. 

Улаанбаатар хотод орших хэдэн зууны цадигтай Богд хааны, Чойжин ламын зэрэг сүм музейнүүд болон өнгөрсөн зуунаас монголчуудад үлдсэн музейнүүд Нотр Дам шиг төр засгийнхаа хайр ивээл, хатуу анхаарал халамжид бөөцийлөгддөггүй ч газрыг нь хувьчлан авч нураагаад өндөр том барилга “хусчих” санаатай улсын шүлсэн дор, түүхч судлаач цөөн хүний хайрлан ширтэх харцан дор хараахан үнс нурам бололгүй оршсоор л байдаг. Тал талаас нь түрж шахан барилгажуулснаас анх бодож олсон хүмүүсийн уран санаа шингэсэн түүхэн орчин алдагдчихсан хэдий ч хаалга, туурга, дээвэр нь хараахан янзаараа байдагт харин ч баярлах ёстой мэт. Одоо хааш нь ч хөдөлгөхгүй хайрлан додомдвол Дарь эхийн сүм 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд шатахад дэлхий даяараа харуусаж байгаагаас Монголд үлдэх сургамж тэр болно. Дарь эхийн сүмийг францчууд хэрхэн сэргээхийг долоон тэрбумуулаа гэрч болж бахархах нь тодорхой. Монголын зарим улстөрч ганц музей шатсаны төлөө францчууд уйлж суугааг огт ойлгохгүй. Хотоос гаргаад цоо шинийг барьчих ухааны л юм бодно. Ормон дээр нь тэнгэр баганадсан шилэн юм босговол тэр жинхэнэ хот гэж эндүүрнэ. Улаанбаатар хот хэн дарга байхаас үл хамаарсан өөрийн хүсэл мөрөөдөлтэй. Түүхэн өвтэй, эртний соёлтой ард түмний нийслэл учраас энэ хэдэн музей, сүм хийдээ байсан газарт нь сэргээн засаж хадгалан үлдээхийг л тэр хүснэ. 

Б.Энхцэцэг 

UB.LIFE

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • D,Bazar (122.201.24.170)
    B.Enhtsetsegiin hot dargad handsan niitlel ih taalagdlaa.amjilt husei...
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 4 цаг 55 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 5 цаг 7 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 5 цаг 16 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 5 цаг 30 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 5 цаг 35 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 5 цаг 54 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 6 цаг 13 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Өчигдөр 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Өчигдөр 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт...
Top