x

Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой баримтууд

Парис хотын түүхэн дурсгалын нэг Эйфелийн цамхаг ням гарагт ойгоо тэмдэглэжээ.Одоогоос 130 жилийн өмнө 1899 оны гуравдугаар сарын 31-нд цамхгийн нээлт болж байжээ. Эйфелийн цамхгийг 1899 оны дэлхийн үзэсгэлэнд зориулан босгосон юм.

"Франц 300 метрийн тугны иштэй цорын ганц орон болно!" гэж Гюстав Эйфель 1886 онд өөрийн төслөө хэрэгжих болсныг мэдээд дуу алдаж байжээ. Өдгөө Эйфелийн цамхаг (la tour Eiffel) нь хамгийн танил уран барилгын байгууламж болсон. Зохион бүтээгч нь өөрөө түүнийг 300 метрийн цамхаг гэж энгийнээр нэрлэж байв. Эйфелийн цамхгийг эхнээс нь түр хугацааных гэж барьсан ба тэр Дэлхийн үзэсгэлэнгийн хаалга болон хамгийн өндөр тугны иш болох ёстой гэж босгосон юм. Үзэсгэлэнгийн хаалтаас хорин жилийн дараа түүнийг буулгах ёстой байлаа. Эхнээсээ Эйфелийн цамхгийг 1889 оны Парисийн дэлхийн үзэсгэлэнгийн нээлтээр Марсын талбайд хоёр жилийн дотор босгох түр хугацааны төхөөрөмж гэж босгохоор төлөвлөсөн байлаа.

1889 оны гуравдугаар сарын 31-нд өнөөгийн Францын бэлгэдэл болсон цамхаг дээр Францын зохион бүтээгч Густав Эйфель төрийнхөө далбааг мандуулан нээжээ.

Тийм сүртэйгээр нээлт нь эхэлсэн байгууламж үзэсгэлэнгийн гол хаалга болох ёстой байв. Дэлхийн үзэсгэлэн нь 1889 онд  францын хувьсгалын 100 жилээр зохион байгуулагдсан юм. Түүний босгоход 7,8 сая франк зарцуулсан нь үзэсгэлэнгийн үеэр нөхөгдөж чаджээ. Цамхаг одоо жилдээ долоон сая хүн сонирхдог гэхээр тийм орлоготой бүтээмж хийсэн гэдгээ Эйфель огт мэдээгүй байсан байх.

Гэтэл уг цамхагт байрлуулсан радио антеннууд түүнийг аварсан гэж болно. Дөч гаруй жилийн турш уг цамхаг нь дэлхийн хамгийн өндөр байгууламж байлаа.

Өнөөдөр радио, телевизээс гадна шуурхай холбооны  гол антеннууд байгаа. Бас тэнд цаг уурын нэг чухал станц байрлан агаарын бохирдлын хэмжээг хэмждэг болжээ.

Сонирхолтой баримтууд:

  • Цамхгийг барьж эхлэхэд урлагийн олон зүтгэлтнүүд тэдний тоонд зохиолч Ги де Мопассан, хөгжмийн зохиолч Шарль Гуно нар эсрэг байсан ба металл байгууламж нь хотын уран барилгыг дарагдуулан нийслэлийг муухай болгоно гэж байжээ.

  • Өнөөдөр Гюстав Эйфелийн цамхгийн өндөр нь телевизийн антеннын хамт 324 метр

  • 1889 онд нээгдэхдээ дэлхийн хамгийн өндөр байгууламж байв.

  • Цамхгийн металл байгууламж нь 7300 тонн. Металл биш материалыг оруулсан түүний жин нь нийтдээ 10 мянган тонн болдог.

  • Цамхаг нь гурван тавцантай. Тэд 60, 140, 275 метрийн өндөр байдаг. Үзэгчид 1792 шатаар эсвэл цахилгаан шатаар дээш гарч болно. 1899 онд суурилуулсан Fives-Lill компанийн хоёр түүхэн цахилгаан шат өнөөдөр ч ажилтай байгаа. Цамхагт нэг удаа 10,4 мянган хүн байх даацтай гэдэг.

  • Цаг агаар цэлмэг байхад Эйфелийн цамхгаас Парис хотын захыг хүртнл 70 км-ын зайд харах боломжтой. Хүчтэй салхитай үед цамхгийн дээд хэсэг ойролцоогоор 15 см хүртэл ганхалттай байдаг гэнэ. 

  • Өдгөө цамхгийг барьснаас нь хойш 250 сая хүн тэнд гарчээ.

  • 2012 онд цамхгийг түүх, соёлын мөн оруулдаг орлогоос нь үнэлэн 435 тэрбум еврогоор үнэлсэн нь Европын хамгийн үнэтэй байгууламж болжээ.

  • Цамхгийг өнөөгийн байдалд оруулахад дээд чанарын пудлингийн болдын 18038 хэсгээс холбож өгчээ. Түүнийг долоон жилд нэг удаа ердийн багсаар хүрлийн гурван өнгөөр буддаг. Хамгийн бүдэг өнгө нь доороос эхлэн дээш цайрч явдаг ажээ. 

  • Эйфелийн цамхгийн хананд нь 72 алдартай орчин цагийн франц эрдэмтдийн нэрийг тэмдэглэсэн байдаг.

  • Цамхагийг барих үеэр нэг ажилчин өндрөөс унан нас баржээ. Өөр нэг эрдэмтэн бүтээсэн шүхэр костюмаа турших гэж дээрээс харайгаад өнгөрсөн түүхтэй. Цамхагийн түүхэнд тэндээс санаатайгаар  харайн амиа егүүгэгчдийн тоо 400 орчим гэнэ.

  • Өнгөрсөн зууны 20-30-аад онуудад цамхаг бараг арваад жил "Ситроен" компанийн рекламын “самбар” болж байжээ.

  • Цамхагт Томас Эдисон, Адольф Гитлер зэргийн нэртэй хүмүүс гарч байж. Эйфелийг “орчин үеийн инженерийн урлагийн ер бусын асар том бүтээлийг хийсэн эрэлхэг” бүтээлч гэж Эдисон сэтгэгдлээ бичин үлдээсэн байдаг байна. Гитлерийн хувьд фашистууд Парисийг эзлэхийн өмнө цахилгаан шатыг нь францчууд эвдлэн зогсоосон байсан тул тэр явгаар дээш гарчээ.

  • 1944 онд цахилгаан шатыг засаад холбоотны цэргийнхнийг үнэгүйгээр дээш гаргаж байв.

  • Цамхгийн харицсан эзэн нь “Эйфелийн цамхагийн ашиглалтын нийгэмлэг” юм. Цамхаг түүхэндээ хориод удаа эзнээ сольжээ. Хоёр ч удаа Виктор Люстиг гэдэг зальтан цамхгийг төмрийн хаягдал хэмээн худалдсан байлаа. Мөн тэрээр туслана гэж мөнгө аваад эздийг нь солих цагаар хүмүүсийг хууран алга болж байжээ.

  • Бүтэн жилийн турш өдөржин шөнөжин ямар ч цаг агаарт олон нийтэд онгорхой. Ганцхан түүний зургийг шөнө авахад тусгай зөвшөөрөл хэрэгтэй. Шөнийн гэрэлтүүлгийг нь SETE компани харицдаг тул шөнийн зургийг нь нийтлэхэд компаниас бас зөвшөөрөл авдаг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 17 цаг 2 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 17 цаг 19 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 17 цаг 35 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 18 цаг 3 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 18 цаг 22 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 18 цаг 40 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 18 цаг 58 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21 Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна 2024-04-21 Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ
Top