x

Өнөөдөр үнэн алдартнуудын Улаан өндөгний баярын өдөр

Христийн дахин амилсан гэх үйл явдал нь загалмайтнуудын агуу баярын нэг юм. Нүгэл, үхлийг ялан дийлж, ертөнцийн эзэн Есүс Христийн ариутган бадраасан хорвоод оршихын эхлэл гэсэн утгыг энэ баяр илэрхийлнэ. Хадан гэрээс тэнгэрт халих өдөр энэ хэрэг болсон гээд түүнийг христийн ертөнцийнхөн Пасха гэж нэрлэдэг ажээ.

Ихээхэн тарчлаан дараа үхлийнхээ гурав дахь өдөр буюу бямба гаригийн шөнө Есүс Христос өөрийн тэнгэрлэг ид шидээр амилан хүн төрхөөс хувирч асар том чулуунд дарагдсан авснаасаа чулууг хөдөлгөлгүйгээр, харуулынханд мэдэгдэлгүйгээр, тамга тэмдэгийг нь эвдэлгүйгээр тэнгэрт заларсан гэнэ. Тэр цагт  харуул түүнийг мэдэлгүйгээр хоосон авсыг манаж байсан гэнэ.

Гэнэтхэн газар хөдлөлт болж тэнгэрээс сахиусан бурхан бууж ирээд авсыг тагласан чулууг зайлуулаад түүн дээр суужээ. Түүний хувцас нь цав цагаан, аянга мэт төрхтэй байв. Харуулд байсан дайчид эхлээд ухаан алдан унацгааж дараа нь сэрээд зугтжээ. Энэ өдөр буюу долоо хоногийн эхээр Мария Магдалина, Мария Иаковлева, Иоанна, Саломия зэрэг эмэгтэйчүүд ертөнцийн эзний цогцосыг оршуулахад нь угаан тослох аритгалаа хийгээгүй тул ёслолыг гүйцээхээр Есүсийн булш руу явжээ. Тэд Есүсийн булшинд харуул тавиад агуйг нь тамгаласныг мэдэлгүй, авсыг тагласан том чулууг хэн зайлуулж өгөх бол гэж ярилцан явцгаажээ. Мария Магделана бүхнээс түрүүлэн тэнд ирэхэд үүр бүрэн цайгаагүй харанхуй байв. Чулууг авснаас зайлуулсаныг харсан тэрээр Петр, Иоан хоёрт гүйн очоод “Бурханыг авснаас нь аваад явжээ. Хаана байгааг мэдэхгүй нь” гэж хэлсэн аж. Тэднийг эргэн гүйж ирэхэд чулуун дээр сууж байсан Сахиусан тэнгэр “Бүү ай, та нар цовдлогдсон Есүсийг хайж буйг мэдэж байна. Тэр энд байхгүй. Түүний байсан газар ороод үз. Дараа нь түүний шавь нарт очин түүнийг дахин амиласныг дуулга” гэж хэлсэн гэдэг.

Пасхийн баяр жил бүрийн өөр өөр өдөр тэмдэглэгдэх боловч тэмдэглэх хугацаа нь барууны христийнхэнд дандаа ням гаригт таардаг ажээ. Үнэн алдартнууд голдуу юлианы хуанлийгаар уг баярыг хийх учраас өнөөдөр тэр таарч байгаа юм.

Пасха нь бүтэн долоо хоногийн турш тэмдэглэгдэх учир түүний пасхалийн гэгээлэг долоо гэж нэрлэдэг ба Гол шүтээний хавтаснуудыг нээж байгаад мөргөл үйлддэг. Тэр нь тэнгэрийн хаалгыг христос хүмүүст нээсэн гэдгийг илэрхийлдэг байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 8 цаг 8 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 9 цаг 4 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 11 цаг 56 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 12 цаг 14 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 14 цаг 25 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 14 цаг 37 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 14 цаг 46 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 15 цаг 0 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 15 цаг 5 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 15 цаг 24 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 15 цаг 43 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top