x

Алуурчны өөрийнх нь зурсан зургаар хохирогчдыг нь тогтоож байна

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо саяхан бүх насаараа хорих ял авсан 78 настай Сэмюэль Литтлийн зурсан хөргүүдийг нийтэлжээ. Түүний хөнөөсөн эмэгтэйчүүдийн энэ хөрөг нь хохирогчдыг тогтооход туслана гэж мөрдөн байцаагчид үзсэн байна.

Литтлыг гурван аллагын төлөө бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм. Харин тэр өөрөө 35 жилийн дотор 90 хүнийг хөнөөсөн гэж хэлж байгаа ажээ.

Түүний хөнөөсөн эмэгтэйчүүдийн энэ хөрөг нь хохирогчдыг тогтооход туслана гэж мөрдөн байцаагчид үзжээ. Литтл аллагаа 1970-2005 оны хооронд үйлдсэн байна. Анхны аллагаа 1970 эсвэл 1971 онд хийсэн бололтой. Тэр онд Литлл Флоридад цагаан арьстан эмэгтэйг хөнөөжээ. Мөрдөн байцаагчдын хэлж буйгаар, мансууруулах донтон эсвэл биеэ үнэлэгч эмэгтэйчүүд Литллийн гол хохирогчид болсон байгаа.

Литллын аллагын хохирогчдын заримыг нь таниагүй, хэргийг мөрдөөгүй орхисон байгаа гэнэ. Литтл АНУ-ын  түүхэнд хамгийн их цуст алуурчин байж болох юм гэж мөрдөн байцаагчид ярьж байна.

1984 онд хөнөөгдсөн цагаан арьстан эмэгтэй. Хохирогчтой Огайо мужийн Колумбус хотод тааралдсан байна. Алуурчин цогцсыг Хойд Кентукки хавьд орхисон байж болзошгүй.

Муугүй боксчин байсан Литлл өөрийн хохирогчдыг нокаутлаад дараа нь боймлон хөнөөдөг байж. Тиймээс ч хохирогчдын биед хүчирхийлэлд өртсөн ул мөр ховорхон байжээ.

"Тэдэнд хутга шөвөг, буудуулсан шарх байгаагүй учраас ихэнхийг нь мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс үхсэн гээд үхлийг нь ердийн гэж тооцон хэрэг үүсгээгүй байв" хэмээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан Холбооны мөрдөх товчооны илтгэлд өгүүлжээ.

Мөрдөн байцаагчид түүний зурсан хөргүүдийг нийтлэн дэлгэснээр хохирогчдыг танихад илүү тус дэм болно гэж үзжээ.

"1972 онд алагдсан 20-25 насны цагаан эмэгтэй. Хохирогч бүсгүй Массачусетсаас гаралтай байж магадгүй"

"Хар арьс эмэгтэй, 26 настай, 1976-1979 оны хооронд хөнөөгджээ. Тэр хохирогчтой Миссури мужийн Сент-Луис хотод тааралдсан ба түүнийг Жо гэж нэрлэж байсан байж магадгүй"

"АНУ-ын түүхэн дэх хамгийн аймшгийн алуурчин"

Литтл гурван аллагад буруутан болсон ч түүний хохирогчдын тоо хамаагүй илүү гэж Холбооны мөрдөх товчоо үзэж байгаа аж. Литтлийг 2012 онд Кентукки мужийн орон гэргүй хүмүүсийн асрамжийн газраас баривчлан Калифорни руу шилжүүлсэн байна. Тэр үед түүнийг хар тамхины хэрэгт сэжиглэж байжээ.

Түүнийг Лос-Анжелест хоригдож байхад нь ДНК-ын шинжилгээ авсан ба тэр нь илрээгүй байсан гурван аллагатай холбоотойг баталжээ. Тэр аллагууд 1987 - 1989 онуудад Калифорнид хийгджээ.

Шүүх дээр Литтл хэргээ хүлээхгүй байсан ч шүүх түүнийг уг хэрэгт буруутай гэж үзэн гурван удаа бүх насаар нь хорих ялыг давж заалдах эрхгүйгээр ноогдуулсан байна.

"1984 онд алагдсан 28-29 насны хар арьтан эмэгтэй. Мемфис хотод тэр түүнтэй тааралджээ "

"1976 - 1979 онуудад эсвэл 1993 онд алагдсан байж болох хар арьстан 25-28 насны эмэгтэй, Хьюстон Техас"

Аллагын хэргээр шоронд сууж байгаа Литтлийн гурван хохирогч нь эхлээд зодуулаад дараа нь боомилогдсон байв. Тэдний цогцсыг хогийн цэг гарааш, гудамжнаас олсон байжээ.

Тогтоогдоод байгаагаар Литтл зэвсэгт халдлага, хүчирхийлэл зэргийн хэргээр олон мужид шүүгдсэн байлаа.

Литтлийн хэргийг Холбооны мөрдөх товчооны хүчирхийллийн гэмт хэргийг хариуцсан албанд (ViCAP) шилжүүлсэн байв. ViCAP үйлдэгдсэн хэргүүдийн шинжилгээг явуулдаг ба Лос-Анжелесийн гурван аллага нь илчлэгдээгүй бусад зарим хэрэгтэй таарч буйг тус алба тогтоон мөрдөн байцаалтыг явуулж байгаа юм.

"1977 онд алагдсан 35-45 насны хар арьстан эмэгтэй. Миссисипи мужийн Галфпорт хотод тэд тааралдсан бололтой. Ingalls Shipbuilding компанийн усан онгоцны үйлдвэрт ажиллаж байсан байх магадлалтай"

"1976-1977 онуудад алагдсан байж болох хар арьстан эмэгтэй. Цогцсыг Уичито-Фолс хотын ойролцоо хаясан байж магадгүй"

Өнгөрсөн оны хавар түүнээс байцаалт аван хэрэв тэр хэргээ хүлээн мөрдөн байцаалтай тохиролцоонд орвол өөр шоронд шилжүүлэхээр амласан байв. Тэр мэдүүлэг өгөхдөө бүх аллагынхаа талаар ярьсан байна.

"Жексон хот, Миссисипи - нэг; Цинциннати, Огайо - нэг; Финикс, Аризона - гурав; Лас-Вегас, Невада - нэг" гэх зэргээр тэр ямар мужийн ямар хотод хэдэн аллага үлдсэнээ ярьсан байв. Мөрдөн байцаагчид түүний ярианаас 90 аллагын 34-ийг нь баталаад байгаа аж. Литлл ямар машинаар явсан, хаана аллага үйлдсэн, ямар хоригчид байсныг сайн хэлж байгаа ч он сарын  талаар мартсан учир хэргийг батлахад хүндрэлтэй байгаа гэнэ. Мөрдөн байцаагчид түүнийг байцаан түүний зурсан хөргүүдийг цуглуулж байгаа ажээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 3 цаг 45 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 5 цаг 19 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 5 цаг 44 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 6 цаг 2 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 6 цаг 19 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цаг 38 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 19 цаг 2 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 19 цаг 12 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 20 цаг 15 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 20 цаг 32 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 20 цаг 32 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 20 цаг 40 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 20 цаг 52 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 21 цаг 6 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 21 цаг 9 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 21 цаг 22 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 21 цаг 26 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 21 цаг 39 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 22 цаг 15 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна Өчигдөр 14 цаг 27 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр...
Top