x

Маргааш олон улсын "Уран бүтээлч"-дийн өдөр тохионо

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ныг Олон улсын уран бүтээлчдийн өдөр болгон зарласнаас хойш Монгол Улсад хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Маргааш болох уран бүтээлчдийн өдрийг тохиолдуулан “Корпрэйт конвэйшн центр”-т хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээнд Монголын урлаг соёл, утга зохиолын салбар бүрийн шилдэг 500 уран бүтээлч болон ОХУ, Япон, Швед, БНХАУ зэрэг олон орны уран бүтээлч урилгаар оролцох аж.

Хүн төрөлхтөнд хэл яриагүй ойлголцдог нэгэн төрлийн дотоодын ойлголцол хэл байдаг. Тэр бол урлаг.

Нөгөөтэйгүүр бидний амьдралын алхам тутмыг цаашлаад энэ дэлхийг урлаг уран бүтээлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бидний сонсох аялах дуртай дуу, уран зураг, хөгжим, дуртай дүр, өмсөх хувцас бүгд хэн нэгэн уран бүтээлчийн бүтээл байдаг.

Монголд анх удаа ногоон хивсний ёслол болно

Уригдсан зочдыг улаан биш, ногоон хивсэн дээгүүр хүндэтгэн залж буй нь дэлхийн дулаарлын эсрэг урлаг соёлын нэрт төлөөлөгчид дуу хоолойгоо нэгтгэж нэн яаралтай арга хэмжээ авахыг олон нийтэд уриалж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийг бууруулахын төлөө хүн нэг бүр ногоон байгалиа хайрлан хамгаалах алхам хийхийг уриалснаараа уран бүтээлчид эх дэлхийн төлөөх энхийн элч гэдгээ илэрхийлэх ажээ.

Дэлхий нийтэд мөн энэхүү шалтгаанаар улаан хивсний ёслолыг халж ногоон хивсний ёслол үйлдэх хандлага улам түгэн дэлгэрч байгаа юм.

Хүндэтгэлийн веган хүлээн авалт

Уригдан ирэх бүх зочдоо веган зоогоор дайлахаар зэхэж байгаа гэнэ. Олон үндэстний хоолоос бүрдэх энэхүү зоогийг Тайвань зэрэг гадаад улс орнуудаас уригдан ирсэн чадварлаг тогоочид хийх гэнэ. Веган зоог нь хүлэмжийн хийн гол эх сурвалж болдог махны хэрэглээг хязгаарлан эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ энэрэнгүй амьдралын хэв маяг буюу веган хэв маягт шилжих хамгийн том алхам юм.

Мөн даян дэлхийд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох ганц гарц нь амьтны ферм, мал аж ахуйн үйлдвэржилтээс гаралтай хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах явдал гэдгийг олон улсын эрдэмтэд хэдийнэ батлаад буй.

“Эх тэнгэрийн ивээл” хүндэтгэлийн тоглолтод Монголын сор болсон бүтээлүүд тоглогдоно. Ерөнхий найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт С.Сүхбаатар ажиллаж байна. Мөн тус тоглолтод манай орны урлаг соёлын сор болсон уран бүтээлчдийн бүтээлийн  дээжээс толилуулах юм.

Хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Монгол Улсын Морин хуурын чуулгын 250 гаруй мэргэжлийн уран бүтээлчид  оролцоно.

Олон улсын уран бүтээлчдийн өдрийн ерөнхий зохион байгуулагчаар “Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон улсын Нийгэмлэг”, хамтран зохион байгуулагчаар Монголын урлагийн ажилтны холбоо, Монгол Улсын филармони, Монголын театрын музей, Соён гэгээрүүлэгч телевиз, Монгол костюмс, Монгол Улсын морин хуурын чуулга, дэмжигч байгууллагаар Нийслэлийн соёл, урлагийн газар, Архангай аймгийн хөгжимт драмын театр, Монголын органик хүнсний холбоо хамтран ажиллаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 6 цаг 18 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 7 цаг 52 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 8 цаг 17 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 8 цаг 35 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 8 цаг 52 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 9 цаг 11 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 21 цаг 35 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 21 цаг 45 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 22 цаг 48 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 23 цаг 5 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 23 цаг 5 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 23 цаг 13 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 23 цаг 25 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 23 цаг 39 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 23 цаг 42 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 23 цаг 55 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 23 цаг 59 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь Өчигдөр 16 цаг 41 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна Өчигдөр 14 цаг 27 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top