x

Сөүл хотод сувилахуйн чиглэлээр мэргэжилтнүүийг чадавхжуулна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын “Самюк” эрүүл мэндийн их сургууль \ЭМИС\-ийн  Ерөнхийлөгч Ду Хан Пак болон бусад албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уулзалтын үеэр "82 жилийн түүхтэй дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг, эрүүл мэндийн сургуулийн төлөөлөгч та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай улсаас 20 гаруй их дээд сургуулийн захиралд зориулж мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байгаа. Цаашид ч эрүүл мэнд, боловсролын салбарт харилцаа хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлж хамтран ажиллах боломжтой юм. Энэ хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаадаа баяртай байна” гэлээ.

“Самюк” \ЭМИС\-ийн Ерөнхийлөгч Ду Хан Пак, "Биднийг хүлээн авах цаг зав гаргасан танд гүнээ талархал илэрхийлье. Манай хоёр орны хувьд ижил төсөөтэй олон зүйл бий. Эрүүл мэнд болон боловсролын салбарт ахиц гаргах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сувилахуйн чиглэлээр мэргэшүүлэхэд бид дэмжлэг үзүүлэхдээ таатай байх болно. Манай сургууль  бага, дунд, ахлах, их дээд гэсэн 27 салбар сургуультай.

Боловсрол болон эрүүл мэндийн салбарт арвин туршлагатай тул бид Улаанбаатар хоттой хамтран ажиллах, туршлага хуваалцах, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах, сувилахуйн чиглэлээр оюутан бэлтгэх зэрэг хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх боломж бүрдсэнд бид баяртай байна” гэв.

Санамж бичиг байгуулснаар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа сувилагчдыг чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах, хамгийн сүүлийн үеийн сувилахуйн арга барилд суралцуулах зэрэг өргөн боломжууд бий болж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 27 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 28 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 31 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 34 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 35 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 37 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 38 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 38 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 40 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 41 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 42 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 43 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 44 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 45 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 46 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 48 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 50 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 50 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 51 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 52 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top