x

Маршал Ю.Цэдэнбал агсны амьдралаар уран сайхны кино бүтээнэ

Монгол Улсын түүхэн сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн их удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралаар түүхэн уран сайхны кино бүтээхээр болсон талаар УИХ-ын гишүүн, зохиолч Ж.Мөнхбат болон кино багийн уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, зохиолч Ж.Мөнхбат: “Би өмнө нь “Хүмүүн” фильмтэй хамтран “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн. Харин энэ удаад бид  дахин хамтран Монгол Улсын ХХ зууны түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, тодруулж хэлбэл Монголын өнөөдрийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, сэргэн мандалтыг бүтээсэн, түүхэн удирдагч Юмжаагийн Цэдэнбал даргын тухай “Түүх мартахгүй” кино хийхээр боллоо” гэв.

“Түүх мартахгүй” УСК-ны онцлог нь Ю.Цэдэнбал агсаны ХХ зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг тодотгож харуулах зорилготой бөгөөд ХХ зууны дэлхийн том улстөрчдийн дүр төрхийг харуулах ажээ.

Монгол Улсын тусгаар тогнолын гол гол үйл явдлууд Ю.Цэдэнбал гэдэг хүнтэй салшгүй холбоотой байдаг. 1939, 1940 оноос эхэлсэн энэ хүний түүх бол Дэлхийн II дайнд оролцсон монголчуудын оролцоо, 1945 оны аравдугаар сарын 25-ны тусгаар тогнолыг баталгаажуулах Бүх ард түмний санал асуулга, 1945 оны чөлөөлөх дайн, НҮБ-д Монгол Улс элсэх, хүн амаа эрүүлжүүлэх, соёлжуулах, бүтээн байгуулалтыг өрнүүлсэн, соёлын довтолгоог хийсэн бөгөөд улсын бүх сургууль, цэцэрлэг, театр, соёл урлагийн байгууллагууд энэ хүний үед боссон байдаг. Үүнээс гадна олон үйлдвэр, уурхай Дархан, Эрдэнэт зэрэг шинэ хотуудаас эхлээд 21 аймаг 300 гаруй сум болон 1,000 гаруй багийг барьж босгох, төмөр зам, агаарын зам хүнд аж үйлдвэрийн төвүүдийг барих гэх зэрэг бүх ажил Ю.Цэдэнбал даргын үед хийгдсэн. Иймээс энэ хүний түүхийг бид хойч үедээ үнэн зөвөөр бичиж үлдээх ёстой гэсэн үүднээс бүрэн хэмжээний түүхэн уран сайхны кино бүтээж байгааг хэлье хэмээн зохиогч хэллээ.

“Түүх мартахгүй” киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг олон киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллах юм байна. Мөн түүхэн кино гэдэг утгаараа түүх болон зохиол талаасаа зөвлүүлэх үүднээс Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, “Маршалын нууц товчоо” таван боть түүхэн романы зохиогч Дамбын Төрбат ажиллах бол түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн нар ажиллаж байгаа аж. Мөн жүжигчин Д.Бямбацогт кино дүрийн сонголт дээр ажиллахаар болсон байна.

Киноны дүрүүдийг сонгож эхэлсэн бөгөөд кинонд тоглох хүсэлтэй хүн бүрт “Түүх мартахгүй” уран сайхны киноны үүд хаалга нээлттэй гэдгийг уран бүтээлчид онцлов. Киноны зураг авалтын үндсэн ажил дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд энэ оны сүүлч гэхэд үзэгчдэд хүртээл болгохоор төлөвлөжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • иргэн (202.131.250.130)
    өөр хийчэхээр юм бүр алга уу. Тултал хийчихээд киночдын ажлыг булааж сууна уу... Хуучин цаг сайхан байжээ гээд киног нь чанаж идсэн шигээ гэдэс цатгалан суух юм бна л даа
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • Иргэн (202.126.89.150)
    Өө за за одоо бүр улс төрч нь кино бизнес рүү ордог болоо юу..Хийх ажил нь цэгцрээд хийх юмгүй болсон уу?
    2019 оны 03 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 1 цаг 34 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 1 цаг 46 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 1 цаг 55 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 2 цаг 9 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 2 цаг 14 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 2 цаг 33 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 2 цаг 52 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 22 цаг 30 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 22 цаг 34 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хү... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top