x

УИХ-ын дарга асан М.Энхболд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг цагдаад өгнө гэв

Юм эргэнэ гэж бас байх юм. Саяхан л "Сэтгүүлчид Зөрчлийн хуулийн гүтгэх заалтын золиос болж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ хасуулж байна" хэмээн эсэргүүцэж байсан. Улстөрчид, УИХ-ын эрхэм гишүүд энэ заалтыг "нохойд барьдаг мод" мэт сэтгүүлчдийн ам барих зэвсэг болгон хэрэглэж, дуртай үедээ дуртай сэтгүүлчээ "Энэ намайг гүтгэчлээ" гээд тэрийгээд уначихдаг болсон.

Тэгэнүүт нь ЦЕГ-ын "Олон нийтийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангадаг" нэг хэлтсийнхэн дор нь нөгөө сэтгүүлчийг барьж аваад хоёр саядаад, хорин саядаад явчихдаг. "Утсан хүүхэлдэй" гэж хэлээд л хоёр сая, "уяаны нохой" гэж хэлээд л хоёр сая. Нөгөө улстөрч нь жинхэнээсээ утсан хүүхэлдэй байсан уу, уяаны нохой болсон уу энэ тэр ямар ч хамаагүй шүү дээ. 

Тэгсэн харин сүүл үеэс манай улстөрчид бие биенээ сайхан "гүтгэдэг" болсон байна. Гүтгэж байгаа байдал нь бол сэтгүүлчидтэй харьцуулахад хавьгүй мэргэжлийн түвшинд байгаа юм. Жишээ нь Т.Аюурсайхан гишүүн саяхан Швейцарийн банкийг "С.Баярцогтын нууц дансны мэдээллийг надад итгэж өглөө" хэмээн гүтгэсэн.

Түүнтэй хамт Швейцарийн парламентад айлчлаад ирсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хариуд нь "УИХ-ын гишүүнд ийм эрх мэдэл байхгүй. Энэ бол хуулийн байгууллага хооронд явагдсан ажиллагаа" гэж бас "гүтгэв". Гүтгүүлсэн Т.Аюуртсайхан нь өнөөдөр дахиад хариу "гүтгэлэг" хийсэн сураг байна. 

Гэтэл бас өчигдөр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Цензургүй ярилцлага”-д оролцохдоо УИХ-ын дарга асан М.Энхболдыг "Эрдэнэтийн 49 хувь болон ХХБ-ны хувьчлалыг зохион байгуулсан, оролцсон, хувь амалсан" хэмээн ярьж, "ор үндэслэлгүйгээр дахин гүтгэсэн" байна. Тиймээс энэ гүтгэлгийг эсэргүүцэж хуулийн байгууллагад хандах болсон тухайгаа М.Энхболд гишүүн өөрийн твитер хуудсаар жиргэжээ.

Уг нь хэрвээ Н.Энхбаяр дарга УИХ-ын гишүүн, эсвэл сайд, дарга байсан бол энэ хэргийг ЦЕГ-ын "Олон нийтийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангадаг" хэлтэс тусгайлан авч, нямбайлан шалгадаг юм. Гэвч мань хүн одоохондоо аль нь ч биш болсон учраас дүүргийн цагдаа дээр л чулуу няслах нь дээ. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • А (202.9.43.213)
    Энэ Энхбаярын мэдрэлийг нэг сайн шалгуулж сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэх хэрэгтэй эрүүл бус.
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.183.122)
    ard tvmen bosoh udur irne shvv .hemjeendee bn shvv elbegdorjoo nyamdorjoo m enhboldoo shn medeerei
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 8 цаг 45 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 8 цаг 49 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Өчигдөр 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өчигдөр 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Өчигдөр 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Өчигдөр 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Өчигдөр 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Өчигдөр 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Өчигдөр 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top