x

Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулсан шинэ намын нэр "хэн" бэ?

МАН-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нартай дөрөө харшуулан мэдэгдэл хийж, ЖДҮ Засгийн газрын хамгаалсан Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Тэд улс төрийн шинэ нам байгуулах болсноо зарлав.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах АН-ын шийдвэрийг эсэргүүцэж санал өгснийхөө төлөө АН-ын гишүүнээс хасах сануулга аваад байсан Л.Болд, Ж.Батзандан нар ийнхүү намынхаа удирдлагаас өрслөө. Ингээд АН  албан ёсоор УИХ-д бүлэггүй болж байна. Одоо зөвхөн уг асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэх л үлдээ.

Харин намаасаа хөөгдсөн хоёр гишүүний хувьд одоогоор ямар нэртэй нам байгуулсан, эсвэл байгуулах эсэх нь тодорхойгүй байна. Тэд удахгүй намынхаа их хурлыг хийж, намын бодлого, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, нэрээ өгнө гэв.

Энэ талаар Л.Болд гишүүн:

-“АН-ын бүлэг гурван гишүүнээ хөөсөн. АН гишүүдээ хөөдөг нам байж таарахгүй. Би АН-ын удирдлагуудад сануулга өгч намаасаа гарсан. Гэсэн хэдий ч АН өнгөрсөн хугацаанд хууль бус шийдвэрээсээ татгалзах байх гэсэн. Татгалзаагүй. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс гарч байгаа тухай шийдвэрийг УИХ-ын дарга  асан М.Энхболд намрын чуулганы үеэр мэдэгдсэн. Ж.Батзандан бид хоёр нам бус гишүүн болсон. Бид сонгогчидтойгоо уулзаж, энэ талаар хэлсэн. Ж.Батзандан бид хоёр АН-аас нэр дэвших эрхгүй болсон. УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна. Монголын төлөө гэсэн намыг байгуулна" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-“Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Олон зэвсэгт хүчин, дайчид эх орноо хамгаалж байгаа. Энэ сайхан өдөр Л.Болд гишүүнтэй хамт шинэ улс төрийн хүчин байгуулж байгаагаа зарлаж байна. Монголд шударга ёсыг тогтоож чадах шинэ хүчин хэрэгтэй байна. МАНАН-гийн улс төр Монгол төрийг гадныханд атгуулж байна. Хүн амын 80 хувь ядуу, хүчирхэг дундаж давхрага байхгүй болсон гэсэн судалгаа байна. Төрийн эрх мэдлийг мафи барьдаг болсон байна. Энэ бүхнийг эцэс төгсгөл болгохын тулд Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулж байна. Ардчилсан намаас хөөгдөх бол бурхны бидэнд өгсөн боломж байлаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 6 цаг 34 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 8 цаг 8 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 8 цаг 33 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 8 цаг 51 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 9 цаг 8 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 9 цаг 27 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 21 цаг 51 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 22 цаг 1 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 23 цаг 3 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 23 цаг 21 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 23 цаг 21 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 23 цаг 29 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 23 цаг 41 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 23 цаг 55 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 23 цаг 58 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана Өчигдөр 17 цаг 34 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ Өчигдөр 17 цаг 30 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь Өчигдөр 16 цаг 41 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна Өчигдөр 14 цаг 27 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top