x

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хичээлээ хаясан сурагч охин Нобелийн шагналд нэр дэвшлээ

Швед болон Норвегийн парламент 16 настай Грета Тунберг гэх сурагч охиныг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй идэвхтэй тэмцсэнийх нь төлөө Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн байна.

Сурагч охин өнгөрсөн наймдугаар сараас эхлэн долоо хоногийн баасан гариг бүрт Стокгольм дахь парламентын ордны гадаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хичээл хаялт зохион байгуулж байгаа юм. Тэрээр дэлхийн уур амьсгалын тухай Парисын гэрээнд заасан шаардлагуудыг биелүүлэхийг засгийн газраас шаардсан бөгөөд түүний шаардлагыг биелүүлэхээс нааш баасан гариг бүр хичээлдээ суухгүй гэдгээ мэдэгдэж байжээ. Үүний дараа дэлхийн олон орны сурагчид Гретагийн санаачилгыг дэмжиж, ижил төрлийн жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд дэлхийн 105 улсад олон мянган сурагчдыг хамарсан асар том "хичээл хаялт" зохион байгуулагдах юм байна.

“Time” сэтгүүл  сурагч охин Грета Танбергийг 2018 оны хамгийн нөлөө бүхий өсвөр насны хүүхдээр нэрлэжээ.

Норвегийн улстөрч Фредди Андре, “Дайн, олон улсын мөргөлдөөн, дүрвэгсдийн асуудлаас үүдэн гарч буй уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохын тулд бид юу ч хийж чадахгүй байна. Харин Грета Танберг олон нийтийн хөдөлгөөн өрнүүлж, цаг уур өөрчлөлтийн эсрэг үнэтэй хувь нэмэр оруулж байгаа учраас түүнийг энэ шагналд нэр дэвшүүлсэн” гэж хэлжээ. Тэрээр 2017-2021 оны хооронд Норвегийн парламентад ажиллахаар сонгогдсон 24 настай залуу улстөрч юм. 

Сонирхуулахад 2018 онд Грета Тунбергийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай түүнийг яриулахаар НҮБ болон Давос дахь Олон улсын эдийн засгийн чуулганд оролцохыг урьж байжээ. Түүний оролцсон TED Talk-ийг та бүхэн эндээс үзэх боломжтой.

Дашрамд дурдахад, 2014 онд охидын сурах эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай Нобелийн Энх тайвны шагналыг 17 настайдаа хүртэж, хамгийн залуу Нобелийн шагналтнуудын нэг болж байсан юм. Энэ жилийн тухайд тус шагналд 300 орчим хувь хүн, байгууллага нэр дэвшиж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Уранцэцэг: Ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэх хэрэггүй 3 цаг 1 мин БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдыг томиллоо 3 цаг 23 мин "Либертари нам" бүртгүүлэх хүсэлтээ дөрөв дэх удаа УДШ-д хүргүүллээ 3 цаг 45 мин Ууланд алхах, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа татсан тамхи, асаасан чүдэнзээ унтрааж байхыг зөвлөж байна 4 цаг 11 мин Дөрөвдүгээр сард цахилгаан тоноглолд засвар хийх ХУВААРЬ 4 цаг 41 мин Малын хорогдол 5.9 саяд хүрлээ 5 цаг 1 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав 5 цаг 36 мин Ирэх өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цаг 2 мин Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 11 цаг 7 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 12 цаг 41 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 13 цаг 6 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 13 цаг 24 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 13 цаг 41 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 14 цаг 0 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Өчигдөр 19 цаг 54 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ Өчигдөр 19 цаг 44 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна Өчигдөр 18 цаг 41 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр 18 цаг 24 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ Өчигдөр 18 цаг 24 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг Өчигдөр 18 цаг 16 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top