x

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны багачууд цэцэрлэгтэй боллоо

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 255 дугаар цэцэрлэг өнөөдөр үүдээ нээлээ.

100 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг Улсын төсвийн 721.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Саруул цамхаг” ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэжээ.

Шинэ цэцэрлэг дөрвөн бүлэгт 142 хүүхэд, 24 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд 23 хороо цэцэрлэггүй байгаа бөгөөд эдгээрээс БЗД-ийн 25 дугаар  хороо цэцэрлэгтэй болсноор дараа дараагийн хороог цэцэрлэгтэй болгох үйл явц өрнөх юм.

Цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдсэнээр тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 142 хүүхдийг хамруулан, хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан,  нийслэлийн  Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Гантулга, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж. Гантулга, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top