x

Арьсны байгалийн өнгийг сэргээх мөс бэлдэх 10 жор

Өнөөдөр та бүхэндээ мөс ашиглан нүүрний арьсанд тулгардаг нийтлэг асуудлыг шийдэх зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Мөс нь цусны эргэлтийг сайжруулж, нүхийг агшааж, гялалзсан, залуу арьстай болсон мэт үр дүнг өгөх болно. Мөн арьс үрчлээтхээс сэргийлдэг учир хөгшрөлтийн эсрэг энгийн бөгөөд чухал бүтээгдэхүүн юм. Нүүрний нөсөө толбо, хар батга зэрэг арьсны нийтлэг асуудалд тустай энэхүү аргыг туршаад үзээрэй!

1. Шоколадтай мөс 

Шоколад нь арьсыг чийгшүүлэхээс дуртай амттаныхаа үнэрийг үнэртэн нүүрээ арчлах боломжтой. 1 халбага шоколадыг нунтаглаад дээр нь 1/4 ус хийгээд сайтар хутгана. Үүний дараа хөргөгчний мөс хөлдөөгчний хэвэнд хийгээд хөлдөөнө. Ингээд шоо дөрвөлжин гоо сайхны бүтээгдэхүүнээ нүүр болон хүзүүндээ жигд түрхэж өгнө. Арьсыг зөөлрүүлж, чийгшүүлэх бөгөөд антиоксидантыг таны арьсанд өгөх болно. 

Хэрвээ та хуурай арьстай бол усныхаа оронд сүү хийвэл илүү үр дүнтэй байх болно. 

2. Тарвастай мөс 

Энэ бол гэртээ бэлдэж болох хамгийн энгийн мөсөн куб юм. Тарвасаа дөрвөлжин болгож хэрчээд хөлдөөхөд л болно. Тарвасны 91% нь ус байдаг та бүхэн сайн мэдэх байх. Энэхүү мөсөн куб нь ядрах, стресснээс болж өнгөө алдсан арьсны өнгийг сэргээж өгдөг бөгөөд хамгийн сайн чийгшүүлэгч байж чадна. 

3. Сүүтэй мөс

Сүү бол арьсыг чийгшүүлж, зөөлрүүлж, цайруулж, тэжээл өгдөг байгалийн бүтээгдэхүүн. Хуурай, маш хуурай арьстай хүмүүсд хамгийн тохиромжтой. Сүүгээ мөс хөлдөөчинд хийгээд хөлдөөж бэлэн болгосоны дараа нүүрэндээ 3-4 минутын турш түрхэнэ. Дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. 

Унтхынхаа өмнө хэрэглэвэл хамгийн үр дүнтэй. Нарийн үрчлээс  үүсэхээс сэргийлж, нүдний доогуурх хар хүрээг багасгадаг. Шөнөжин арьсыг чийгшүүлдэг бөгөөд өглөө толгигор сайхан арьстай сэрэх болно. 

4. Ногоон цайтай мөс 

Ногоон цай нь нүүрэн дээрх элдэв батгыг хатааж өгөх тустай. Мөн хөгшрөлтийн эсрэг гэмгүй бөгөөд тустай арга юм. Ногоон цайг халуун бүлээн усанд хийж идээшүүлнэ. Идээшсэн цайг мөс хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Нүүрэндээ 1-2 минутын турш тойрог хэлбэрээр массаж хийгээрэй. 

5. Өргөст хэмхтэй мөс 

Өргөст хэмх бол арьсыг маш сайн чийгшүүлдэг. Нимгэн нимгэн хэрчээд тавьхад үр дүнтэй байдаг. Мөн шүүсийг нь шахаад хөлдөөж хэрэглэж болно. Хөлдөөсөн өргөст хэмх нь ядарсан царайг сэргээж, тослогийг тэнцвэржүүлэх ач тустай. Нүүрэндээ тойрог хэлбэрээр массаж хийж, жигд түрхээрэй. 1-2 өргөст хэмхийг миксэрдээд дээр нь багахан ус нэмж хутгаад мөс хөлдөөгчиндөө хийж хөлдөөн хэрэглэдэг. Арьсыг чийгшүүлж, арьсны байгалийн өнгийг сэргээдэг бөгөөд хуурай болон батгатай арьсанд тохиромжтой байдаг. Мөн та ядарч сульдсанаас болж арьсанд тань асуудал үүссэн бол ач тусаа үзүүлэх болно. 

Энэхүү мөсийг 7 хоногт 2-3 удаа нүүр хүзүүндээ түрхэж хэрэглэнэ. 

6. Сарнайтай мөс 

Арьсныхаа байгалийн өнгийг сэргээж, гялалзсан, зөөлөн болгоход сарнайтай мөс хамгийн тохиромжтой.  Нэг шоо дөрвөлжин мөсөнд сарнайн нэг дэлбээ байхад болно. Хөлдөөгчиндөө ус хийгээд дээр нь дэлбээгээ хийж хөлдөөнө: Өнгөө алдаж, гэмтсэн арьсанд илүү тустай. 

7. Гааны навчтай мөс 

Эхлээд навчаа сайтар угааж цэвэрлэнэ. Дараа нь жижиглэн хэрчээд устай хольж миксэрдээрэй. Мөсний хэвэндээ хийж хөлдөөгөөд зөөлөн иллэг хийх маягаар үрнэ. Арьсны бактерыг арилгах болно. Мөн нарны хэт ягаан туяанаас болж гэмтсэн арьсыг тайвшруулдаг. 

8. Жүржийн шүүстэй мөс 

Арьсны өнгийг сэргээж, гэрэлтсэн, гялалзсан болгоно. Жүржийн шүүсийг шахаж гаргаад мөс хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Бэлэн болсон мөсөөр нүүр болон хүзүүндээ 5 минутын турш тойрог хэлбэрээр массаж хийнэ. Хүчиллэг, антиоксидантуудаар баялаг, витамин С агуулсан байдаг бөгөөд арьсыг хоргүйжүүлэх, батгыг хатааж, байгалийн өнгийг сэргээдэг. Мөн сорвийг бүдэгрүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна. 

9. Нимбэгтэй мөс 

Тослог арьстай хүмүүсд хамгийн тохиромжтой. Нимбэгтэй мөс арьсыг цайруулж, батгыг хатааж, нүхийг агшаан, цайруулах үйлчилгээ үзүүлнэ. 1/2 ширхэг нимбэгний шүүсийг шахаад 1/4 аяга устай холиод хөлдөө. Мөсөөрөө 3-5 минут нүүрэндээ иллэг хийгээд, зөөлөн үрж өгөөрэй. 

Наранд түлэгдээд улаан, халуу дүүгэж байгаа арьсанд сайн үр нөлөөтэй. Мөн нүүрэн дээрх батгыг шахсаны дараа том үх үлддэг. Тэрхүү нүхийг агшаах зорилгоор тухайн газарт тавьж хэрэглэж болно. 

10. Турмитиктай мөс 

Энэхүү бүтээдэхүүн нь батганы эсрэг гойд үйлчилгээтэй юм.  1 халбага турмитик дээр 4 халбага ус хийгээд сайтар хольж хутгаад, хөлдөөнө. . 3-5 минут зөөлөн массаж хийх маягаар үрнэ. 10-15 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. 

Эх сурвалж: EMEGTEICHUUD.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 56 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 56 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 59 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 1 цаг 2 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 1 цаг 4 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 1 цаг 5 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 1 цаг 6 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 1 цаг 7 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 1 цаг 8 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 1 цаг 9 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 1 цаг 10 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 1 цаг 11 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 1 цаг 12 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 1 цаг 13 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 14 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 1 цаг 16 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 1 цаг 18 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 19 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 20 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 20 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар... Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж б...
Top