x

"Oscar-2019"-ын эзэд тодорлоо

Кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох Америкийн кино академи 91 дэх удаагийн Оскарын наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  

Академийн шагнал гардуулах ёслолыг "Queen" хамтлаг болон Адам Ламберт нарын хослол нээж, хүн бүрийг догдлуулан хамтлагийн "We Will Rock You", "We Are The Champions" дуунуудаар ая барьж гайхшрууллаа. 

Энэ жил найруулагч Альфонсо Куароны "Roma" болон Йоргос Лантимосын "The Favourite" кинонууд тус, тус 10 шагналд нэр дэвшиж, дэвшсэн номинацын тоогоороо тэргүүлж байсан юм.

Оскарын наадмын гол шагнал болох "Шилдэг кино" төрөлд найруулагч Питер Фарреллигийн "Green Book" ялалт байгуулсан бол Мексикийн кино найруулагч Альфонсо Куарон "Roma" киногоороо "шилдэг найруулагч", "гадаад хэл дээрх шилдэг кино", "шилдэг кино зураг авалт" гэсэн гурван шагналын эзэн боллоо.

Харин жүжигчин Рами Малек домогт Фредди Меркьюригийн дүрээр анхны "Оскар" авсан бол жүжигчин Оливия Колман "The Favourite" киногоор шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртлээ.

Оскарын наадмын шилдэг кино төрөлд өрсөлдсөн анхны супер баатартай кино болох "Black Panther" гол шагналыг авч чадаагүй ч "шилдэг хөгжмийн зохиол" номинацад ялалт байгуулсан юм. Түүнчлэн мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан "A Star Is Born" кино "Шилдэг дуу" шагналыг хүртлээ.

91 дэх удаагийн Оскарын наадмын ялагчдын хүргэж байна.

Шилдэг кино бүтээл:

"Black Panther"
"BlacKkKlansman"
"Bohemian Rhapsody"
"The Favourite"
"Green Book" - Ялагч
"Roma"
"A Star Is Born"
"Vice"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 1)

Шилдэг эрэгтэй гол дүр:

Christian Bale, "Vice"
Bradley Cooper, "A Star Is Born"
Willem Dafoe, "At Eternity's Gate"
Rami Malek, "Bohemian Rhapsody" - Ялагч
Viggo Mortensen, "Green Book"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 3)

Шилдэг эмэгтэй гол дүр:

Yalitza Aparicio, "Roma"
Glenn Close, "The Wife"
Lady Gaga, "A Star Is Born"
Olivia Colman, "The Favourite" - Ялагч 
Melissa McCarthy, "Can You Ever Forgive Me?"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 4)

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин:

Mahershala Ali, "Green Book" - Ялагч
Adam Driver, "BlackKKlansman"
Sam Elliott, "A Star Is Born"
Richard E. Grant, "Can You Ever Forgive Me"
Sam Rockwell, "Vice"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 5)

Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин:

Amy Adams, "Vice"
Marina de Tavira, "Roma"
Regina King, "If Beale Street Could Talk" - Ялагч
Emma Stone, "The Favourite"
Rachel Weisz, "The Favourite"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 6)

Киноны шилдэг дуу:

"All The Stars" - "Black Panther"
"I'll Fight" - "RBG"
"Shallow" - "A Star Is Born" - Ялагч
"The Place Where Lost Things Go" - "Mary Poppins Returns"
"When A Cowboy Trades His Spurs For Wings" - "The Ballad of Buster Scruggs"

Гадаад хэл дээрх шилдэг кино:

"Capernaum"
"Cold War"
"Never Look Away"
"Roma" - Ялагч
"Shoplifters"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 12)

Шилдэг баримтат кино:

"Free Solo" - Ялагч 
"Hale County This Morning, This Evening"
"Minding the Gap"
"Of Fathers and Sons"
"RBG"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 16)

Шилдэг анимэйшн бүтээл: 

"Incredibles 2"
"Isle of Dogs"
"Mirai"
"Ralph Breaks the Internet"
"Spider-Man: Into the Spider-Verse" - Ялагч

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 11)

Шилдэг сэдэвлэж бичсэн кино зохиол:

"The Ballad of Buster Scruggs"
"BlacKkKlansman" - Ялагч
"Can You Ever Forgive Me?"
"If Beale Street Could Talk"
"A Star Is Born"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 8)

Шилдэг эх зохиол: 

"First Reformed"
"Green Book"
"Roma"
"The Favourite"
"Vice"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 7)

Шилдэг найруулагч:

Spike Lee, "BlacKkKlansman"
Pawel Pawlikowski, "Cold War"
Yorgos Lanthimos, "The Favourite"
Alfonso Cuarón, "Roma" - Ялагч
Adam McKay, "Vice"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 2)

Шилдэг продакшн дизайн:

"Black Panther"
"The Favourite"
"First Man" - Ялагч
"Mary Poppins Returns"
"Roma"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 13)

Шилдэг зураглаач:

"Cold War"
"The Favourite"
"Never Look Away"
"Roma" - Ялагч
"A Star Is Born"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 18)

Шилдэг хувцас загвар:

"The Ballad of Buster Scruggs"
"Black Panther" - Ялагч
"The Favourite"
"Mary Poppins Returns"
"Mary Queen of Scots"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 17)

Шилдэг хөгжмийн зохиол:

"Black Panther" - Ялагч
"BlacKkKlansman"
"If Beale Street Could Talk"
"Isle of Dogs"
"Mary Poppins Returns"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 10)

Шилдэг эвлүүлэг:

"BlacKkKlansman"
"Bohemian Rhapsody" - Ялагч
"Green Book"
"The Favourite"
"Vice"

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 15)

Шилдэг нүүр болон үс засалт:

"Border"
"Mary Queen of Scots"
"Vice" - Ялагч

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 14)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 11 цаг 52 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 12 цаг 2 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 13 цаг 5 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 13 цаг 22 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 13 цаг 22 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 13 цаг 30 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 13 цаг 42 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 13 цаг 56 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 13 цаг 59 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 14 цаг 12 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 14 цаг 16 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 14 цаг 29 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 15 цаг 5 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 17 цаг 19 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 17 цаг 23 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 18 цаг 30 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 19 цаг 27 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 20 цаг 1 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 20 цаг 54 мин ОРОС дахь АЛЛАГА 21 цаг 51 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top