x

“Морин хуур-2018” наадмын Гала тоглолт Соёлын төв өргөөнд болно

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Морин хуур” наадмын шилдгүүдийн Гала тоглолт гуравдугаар сарын 02-нд Соёлын Төв Өргөөнд болно. Хөгжмийн зохиолч, дуучдын чансаагаа сорьдог “Морин хуур” наадмын 2018 оны шилдгүүдийг Гала тоглолт дээр тодруулах юм. 

32 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулна. Гурван шаттай явагдах уг наадамд оролцож буй чансаатай, мэргэжлийн түвшинд бичигдсэн бүтээлүүдээс чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдаг билээ. 

Наадмын эхний шатны шалгаруулалт өндөрлөж, дараагийн буюу хоёр дахь шатны шалгаруулалт энэ сарын 14,15-ны өдрүүдэд МҮОНТ-ын “600 студи”-д болсон юм. 

“Морин хуур” наадам нь 1987 оноос хойш олны хүртээл болж байгаа бөгөөд анхны эзнээр УГЗ, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа тодорч байжээ.

Наадмын түүхэнд хамгийн олон “Морин хуур”-ын эзнээр тодорсон хүмүүс болох Төрийн хошой шагналт Н.Жанцанноров 1990 онд “Хүн тэнгэр”, 2001 онд “Амраг минь дээ”, 2013 онд “Бурхан халдун” дуугаар, Төрийн шагналт Б.Шарав 1990 онд “Монгол туургатны гал голомт”, 1995 онд “Хайрхан уулын бараа”, 2012 онд “Монгол газар шороо мину” дуугаар, УГЗ Б.Бямбабаяр 1992 онд "Орхон түшээ мөрөн”, 1996 онд "Эзэн заяа", 2000 онд "Эрхлэхийн заяатай хорвоо" бүтээлүүдээрээ тус бүр гурван удаа хүртэж байжээ. 

Харин энэ жилийн наадамд ид авьяас билгээ гэрэлтүүлж яваа залуу уран бүтээлчид болох Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Г.Түвшинтөр нарын шинэ соргог бүтээлүүд хойморлох нь ээ.

Жил жилийн “Морин хуур” наадмаас үзэгч, сонсогч түмний зүрхэнд үүрд үлдэх бүтээл, дуучид, дууны яруу найраг төрсөөр байсныг дурдах ёстой билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 2 цаг 3 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 2 цаг 13 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 3 цаг 16 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 3 цаг 33 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 3 цаг 33 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 3 цаг 41 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 3 цаг 53 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 4 цаг 7 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 4 цаг 10 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 4 цаг 23 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 4 цаг 27 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 4 цаг 40 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 5 цаг 16 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 7 цаг 30 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 7 цаг 34 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 8 цаг 41 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 9 цаг 38 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 цаг 12 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 11 цаг 5 мин ОРОС дахь АЛЛАГА 12 цаг 2 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top