x

"Queen" хамтлаг 91 дэх удаагийн Оскарын наадамд тоглоно

91 дэх удаагийн Оскарын наадам болоход ердөө тавхан хоног үлдээд байна. Шагнал гардуулах ёслол Монголын цагаар 25-ны өглөөний 7 цагт эхлэх юм. Хэдхэн цагийн өмнө Оскарын наадмын тайз заслыг хариуцан ажиллаж байгаа театрын зураач Дэвид Коринс өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан ёслолын тайзыг олонд харууллаа. Тайз "Crystal Cloud" буюу "Болор үүл" гэх нэртэй бөгөөд тайзан дээр 40,000 ширхэг амьд сарнай байршуулах аж. Мөн тус наадам 30 жилийн дараа анх удаа хөтлөгчгүй зохиогдох гэж байгаа билээ.

Image result for "Crystal Cloud" Dolby Theatre

Өнөөдөр хэвлэл мэдээллээр кино урлагийн хамгийн шилдэг шагнал гардуулах ёслолтой холбоотой төрөл бүрийн мэдээ цацагдаж байгаа ба наадмын хамгийн сонирхолтой мэдээ бол Queen хамтлаг шагнал гардуулах ёслол дээр тоглоно гэдгээ мэдэгдсэн явдал юм.

Queen хамтлагийн үндсэн гишүүд болох Брайан Мэй, Рожер Тейлор дээр сүүлийн жилүүдэд Фредди Меркьюрийг орлож яваа дуучин Адам Ламберт нарын хослол ийнхүү Оскарын наадамд анх удаагаа уран бүтээлээ хүргэхээр болжээ. 

Мөн Оскарын тайзан дээр дуучин Лэди Гага, жүжигчин Брэдли Күүпер нар "A Star is Born" киноныхоо "Shallow" дууг дуулах бол шилдэг дуу төрөлд нэр дэвшсэн хэд хэдэн дуу дуулагдах аж. 

Эргэн сануулахад, Queen хамтлагийн дуучин Фредди Меркуригийн тухай өгүүлэх “Bohemian Rhapsody” кино нь 91 дэх Оскарын наадамд нийт таван /Шилдэг кино, Шилдэг хөгжмийн найруулга, Шилдэг хөгжмийн эвлүүлэг, Шилдэг кино эвлүүлэг, Шилдэг эрэгтэй гол дүр/ төрөлд нэр дэвшин байгаа ба жүжигчин Рами Малек домогт дуучин Фрэдди Мэркүригийн дүрийг бүтээснээрээ анх удаа Оскарт нэр дэвшиж байгаа юм. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон "Алтан бөмбөрцөг" наадмаас шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртсэн билээ. 

Бид хайртай хамтлагийнхаа бас нэгэн гайхалтай түүхэн мөчийн эзэн нь болох ээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 13 цаг 59 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 14 цаг 55 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 17 цаг 47 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 18 цаг 5 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 20 цаг 16 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 20 цаг 28 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 20 цаг 37 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 20 цаг 51 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 20 цаг 56 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 21 цаг 15 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 21 цаг 34 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top