x

Малала Юсуфзай: Ганц хүн ч дэлхийг өөрчилж чадна

Малала Юсуфзай бол хамгийн залуудаа Нобелийн шагнал хүртсэн, Пакистаны охин. 2017 онд 17 насандаа дэлхийн хамгийн нэр хүндтэй энэ шагналын Энхтайвны шагналыг хүртсэн энэ охины түүх, эрэмгий чанар, зорилгодоо хүрэх гэсэн тууштай тэмцлийг хүндэтгэхээс аргагүй.

Олны танил болсон нь

Малала Юсуфзай 1997 онд Пакистаны Мингора хотод сургуулийн захирал, пакистаны хүүхдийн эрхийг хамгаалагчийн гэр бүлд төрсөн. Мэдээж эцгийн нь энэ байр суурь охины ертөнцийг үзэх үзэлд тууштай нөлөөлсөн хэрэг. 2009 онд “Би-Би-Си”-гийн сэтгүүлч пакистаны энэ хөндийн хотхонд очиж Малала охиныг өөрийнхөө болон өөр шиг нь пакистан охины амьдралыг өгүүлсэн тусгай блог нээхийг санал болгожээ.

Малала охин ч зөвшөөрч блог нээн пакистаны хүүхэд багачууд, охид эмэгтэйчүүдийн хүнд амьдралын талаар бичиж эхэлснээр тэр дорхноо л олны хүртээл болж алдаршсан байна. Блогийг англи хэл дээр орчуулан нийтэлснээр пакистан хүүхдүүдийн хүнд амьдрал, талибуудын байнгын дарамтад байдаг охид эмэгтэйчүүдийн амьдрал дэлхий нийтийн анхаарлын төвд оржээ. Эцэг нь ч охиндоо дэмжлэг үзүүлж байлаа. Малала “Гюль Макаи” нэрээр бичиж, тун удалгүй түүний оролцоотойгоор баримтат кино хийсэн нь мусульман охид эмэгтэйчүүдийн сэтгэл эмзэглэмээр хувь заяаны нууцлаг түүх олны хүртээл болсон юм. Улмаар 2011 онд Малала үндэсний шагнал, Олон улсын хүүхдийн шагнал хүртсэн байна.

Охин олны танил болон нэрд гарч, түүнийг дэмжин дагалддаг охид бүсгүйчүүдтэй болжээ. Сая сая хүн Малала Юсуфзайг юу хийдгийг мэддэг болж юу бичихийг нь хүлээн уншдаг болсон байна.

Халдлага

Охид бүсгүйчүүдийн хүнд амьдрал, талибуудын хавчилт шахалтын тухай охины хурц бичлэгүүд талибын хэт даврагчдад таалагдсангүй. 2012 оны аравдугаар сард Малала охин хичээлээ тараад явж байхад түүний найзуудтайгаа суусан сургуулийн авто­бусыг “Талибат” бүлэглэлийн хүмүүс зогсоожээ. Тэд хэн нь Малала болохыг асуугаад толгой дээгүүр нь буудсан байна. Азаар амьд үлдэж комд орсон охиныг эмнэлэгт хүргэсэн байна. Охины амийг аврахын тулд Их Британийн хамгийн шилдэг эмнэлгийн нэгд хүргэж, хэд хэдэн мэс засал хийн, курс эмчилгээ хийжээ.

Үүний дараа ч гэсэн Малала охиныг мусульман охид бүсгүйчүүдийн хүнд амьдрал, талибуудын шахалтын талаарх нийтлэл бичихээ болихыг нэг бус удаа шаардаж байсан ч охин дэлхий дахинаа танил болсон нэр хүндээ ашиглан өөрийн ард түмний гашуун амьдралын үнэнийг дэлхий дахинд хүргэх ажлаасаа татгалзсангүй.

Нобелийн шагнал

Малала охин хүнд шархадсаны дараа эрүүл саруул болж хэвийн амьдралдаа шилжихэд бараг бүтэн жил шаардагдсан байна. 2013 оны долдугаар сарын 12-нд Малала Юсуфзай охин 16 нас хүрсэн өдрөө НҮБ-ын албан байранд зочилж пакистаны хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлаар олны сэтгэл хөдөлгөм үг хэлсэн юм. Түүний үг манай дэлхийн улс төрийн зүтгэлтнүүд, нэр нөлөө бүхий хүмүүсийн анхаарлыг татаж, өндөр үнэлсэн юм. Энэ хугацаанд Малалаг Анна Политковскийн болон Сахаровын, “Британийн бахархал” шагналаар шагнасан юм. 2014 онд Малала Юсуфзай 17 насандаа Нобелийн Энхтайвны шагнал хүртсэнээр энэ хүндтэй шагналаар шагнагдсан манай гарагийн хамгийн залуу зүтгэлтэн болсон юм.

Буяны “Malala Fund” сан

Нобелийн шагнал хүртсэнийх нь дараа пакистаны улс төрийн хурцадмал байдлаас болоод Малала гэртээ харих аргагүй болж Их Британид амьдарсан байна. Нобелийн шагнал түүнд эртний мөрөөдөл болох хэт даврагч талибуудын зүгээс эрхийг нь зөрчиж байгаа пакистаны багачуудад туслах сан байгуулах боломж олгосон гэж Малала хэлсэн байдаг. Хичээлээс гадуурх чөлөөт цаг, амралтын өдрүүдэд тэр сандаа ажилладаг байна.

Malala Fund сан Пакистаны хүүхдүүдийг нэгтгэж амьдралын хүнд нөхцлөөс гарахад нь дэмжлэг үзүүлдэг. Энэ сан амьдралын боломжгүйгээс болж хөдөлмөр эрхлэхэд хүрсэн хүүхдүүдэд тэтгэлэг олгох ажил хийдэг. Энэ тэтгэлгийн ачаар тэр хүүхдүүдийг сурах боломжоор хангадаг байна. Сангийн өөр нэг чиглэл бол Сирийн дүрвэгсдэд тусалж хүүхдүүдийг нь сурах боломжоор хангадаг байна. Цэргийн мөргөлдөөн болж хүүхэд багачууд нь сурч амьдрахад хүнд болсон нэг ч улс орон Малала охин, түүний зорилго нэгтнүүдийн анхаарлын гадна үлдээгүй юм.

Би Малала байна

Буу агссан алан хядагч сургуулийн автобусанд дайран орж ирээд хэн чинь Малала вэ гэж асуухад охин “Би Малала байна” гэж хашгирчээ. Энэ үг түүний амьдралыг тасалж болох байсан ч охин хожим нь “Энэ өдөр миний айдас үхсэн юм” гэсэн байдаг. Нэг жилийн дараа дэлхий дахинд “Би Малала байна.Талибуудын шархдуулсан, боловсролын төлөө тэмцэгч охин” гэдэг номыг унших завшаан тохиосон байна. Охин номоо Британийн сэтгүүлч Кристина Лемтэй хамтран бичжээ.

Энэ ном мусульман ертөнцийн бэрх амьдрал, алан хядагчдын харгислал, эгэл хүмүүсийн амьдрал, өсвөр насны охидын гунигт хувь заяаны талаар дэлхий дахинд танилцуулсан юм.

Энэ зүгээр ч нэг намтар зохиол биш, эцэс төгсгөлгүй дайны үед амьдарч байгаа пакистаны бүхэл бүтэн үеийн амьдралын түүх байлаа. Мөн энд хүн амьдралынхаа зорилгод хүрэх, амьдралын утга учир юу болохыг хар багаасаа олж мэдсэн хүний түүх бий.

Энэ жижигхэн, турьхан охинд ямар их сэтгэлийн хат, эр зориг, хатуужил байгааг итгэхэд бэрх.

Нэг хүн ч дэлхийг өөрчилж болно

Пакистаны жаахан охины энэ түүх нэг хүн ч дэлхийг өөрчилж болно гэдгийг харуулж байна. Энэ бол зүгээр л нэг өсвөр насны охин. Малала Юсуфзай зүгээр нэг Нобелийн хамгийн залуу шагналтан төдийгүй хамгийн залуу олон нийтийн зүтгэлтэн. Дунд сургуулийн сурагч жаахан охин жинхэнэ улс төрийн зүтгэлтэн шиг олон улсын арга хэмжээнд оролцож ярилцлага өгч, дугуй ширээний ярилцлагад үг хэлж, мусульман хүүхдүүдэд туслах сан байгуулж, хөтөлбөр боловсруулж, түүнийгээ удирдан зохион байгуулж байна. Малала ямагт өөрийнхөө мөрөөдөл, бодож байгаа зүйлээ шийдэмгий ярьдаг. Тэр бүрийд нь шинэ санаа гарч, дэлхий дахин ч үүнийг нь хүлээж байдаг.

Түүний гол зорилго нь одоо сангийнхаа ажлыг сайжруулж улам өргөтгөн үргэлжлүүлэх, шинэ ном гаргах, шинэ өгүүлэл бичих, хүүхэд багачуудын эрхийн төлөө улам ихийг хийх.

Тэр бас Пакистаны Ерөнхий сайд болж алан хядагчдын бүлэглэлийн үйл ажиллагаа, цус урсгасан дайныг эцэс болгохыг мөрөөддөг. Холливудад нэг санал гарч байснаар бол Малала Юсуфзай охины оролцсон уран сайхны кино дэлгэцэнд гарч магадгүй л юм.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 6 цаг 54 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 7 цаг 4 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 8 цаг 7 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 8 цаг 24 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 8 цаг 24 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 8 цаг 32 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 8 цаг 44 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 8 цаг 58 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 9 цаг 1 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 9 цаг 14 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 9 цаг 18 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 9 цаг 31 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 10 цаг 7 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 12 цаг 21 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 12 цаг 25 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 13 цаг 32 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 14 цаг 29 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 15 цаг 3 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 15 цаг 56 мин ОРОС дахь АЛЛАГА 16 цаг 53 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top