x

Хятадад төрөлт түүхэн доод хэмжээг үзүүлэв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын Статистикийн товчооны нийтэлсэн мэдээнд хүн амын өсөлт мэдэгдэхүйцээр буурсныг өгүүлжээ. Өнгөрсөн онд төрсөн хүүхдийн тоо нь хоёр саяар бууран 1949 онд БНХАУ байгуулагдсан үеэс хойших хамгийн доод төвшинг үзүүлсэн байна. 

Хятад улс 2016 онд нэг хүүхэдтэй байх бодлогоо зогсоож, гэр бүлүүдэд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн юм. Амжиргааны өртөг өндөр болж буйгаас хүн амын шинэ бодлого төрөлтөд нөлөөлсөнгүй. Төрөлтийн төвшин 2018 онд 1000 хүн тутамд 10,94 хүүхэд хүртэл унав. Өмнөх жилд нь үзүүлэлт 12,43 байжээ. 

2018 онд төрсөн хүүхдийн тоо өмнөх жилийнхээс хоёр саяар буурч 15,23 сая байв.

Өнөөдөр тус орны төрөлтийн төвшин 1949 оноос хойш хамгийн бага байгаа ба Хятадын хүн ам 1,4 тэрбум гэсэн тоотой.

“Хятадын нийгэм эдийн засгийн шинэчлэлийн хэдэн арван жилд Хятадад шинэ үеийнхэн өслөө. Хэзээ нэгэн цагт чухал байсан гэрлэлт, хүүхэд төрүүлэлт нь шинэ үеийнхэнд ямар ч учир утгагүй болсон” хэмээн Хятадын хүн ам зүйн бодлогын хямралыг Калифорнийн их сургуулийн профессор Ван Фэн тайлбарлажээ.

Бие даасан мэргэжилтэн Хе Яху тэр болгоомжлолыг давтан “Төрөлт буурснаар хүн амын хөгшрөлт ноцтойгоор нэмэгдсэн. Гэр бүл жижгэрч ахмадуудын асрамж багасаж байна. Үүний зэрэгцээ ажил эрхэлдэг хүмүүст ачаалал улам нэмэгдэж байна” гэжээ.

Гурван жилийн өмнө гэр бүлд нэг хүүхэдтэй байх бодлогоо цуцлан Хятад дэлхийг алмайруулж байлаа. Тэр бодлого нь эхнээсээ янз бүрээр шүүмжлэлд өртөж байсан юм. Хятадын Иргэний шинэ хууль 2020 онд шинэчлэгдэнэ. Түүнээс гэр бүл төлөвлөлтийн талын бүхий л  заалт хасагдах ажээ.

Хятадыг ээлжит “Япон” болон хувирах нь эдийн засагт нь хүнд үр дагавартай. Хятадын хүн амын 0-24 насныхан 1950 оноос хойш 1991 оны оргил үе хүртлээ 300 саяар нэмэгдсэн байв. Түүнээс хойш Хятад залуусын тоо 176 саяар буурсан нь хүүхдийн тоо 30 хувиар унасан гэсэн үг болж байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 7 цаг 33 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 9 цаг 7 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 9 цаг 32 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 9 цаг 50 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 10 цаг 7 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 10 цаг 26 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 22 цаг 50 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 23 цаг 0 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна Өчигдөр 18 цаг 41 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр 18 цаг 24 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ Өчигдөр 18 цаг 24 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг Өчигдөр 18 цаг 16 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө Өчигдөр 18 цаг 04 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр 17 цаг 50 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно Өчигдөр 17 цаг 47 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана Өчигдөр 17 цаг 34 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ Өчигдөр 17 цаг 30 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь Өчигдөр 16 цаг 41 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна Өчигдөр 14 цаг 27 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top