x

Хятад: Бээжин, Вашингтон хоёр хэлэлцээртээ дэвшил гаргалаа

Хятад, АНУ хоёр худалдааны энэ удаагийн хэлэлцээрдээ чухал дэвшил гаргалаа гэж "Синхуа" агентлаг мэдээлэв.

Талууд асуудалтай байдлуудыг ярихдаа “илэн далангуй, тодорхой, үр дүнтэй” хэлэлцээр явуулсан тухай Хятадын төлөөлөгчид Вашингтонд хоёр хоногийн хэлэлцээр явуулсны дараа мэдэгдсэнийг Синьхуа агентлаг иш татан дамжуулжээ.

Хэлэлцэгч талууд оюуны өмчийн эрхийг хамгаалах, технологи дамжуулах асуудалд илүү анхаарч хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцсан хэмээн БНХАУ-ын Худалдааны яам мэдээлэв.

"Шударга өрсөлдөөнтэй зах зээл байгуулах нь Хятадын өөрчлөлт, шинэчлэлийн бодлоготой нийцэж байна. АНУ-ыг түгшээж буй нөхцлийг Хятадын шуурхайлан авч үзэж байх болно” гэж хэлэлцээрийн дараах баримтад тэмдэглэжээ. Хятадуудыг БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Лю Хэ америкчуудыг Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер толгойлсон байв. Талууд хэлэлцээрийн замын картыг гаргажээ.

Энэ сарын дундуур Лайтхайзер ба АНУ-ын худалдааны сайд Стивен Мнучин нар Хятад очин хэлэлцэрээ үргэлжлүүлэх ажээ. Дональд Трамп худалдааны гэрээг өөдрөгөөр үнэлсэн ба Хятадын дарга Ши Жиньпинтэй дахин уулзахыг хүлээж байна гэжээ.

М.Цогт

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top