x

Өгөөмөр нэрэлхүү зан: Мадурог дэмжих нь Орост хэрхэн тусах бол?

Нефтийн газрын зурагт Венесуэлийн байрыг үнэлэхгүй байх аргагүй. Энэ улс дэлхийн хамгийн том нөөц буюу бараг 300 тэрбум баррель нефтьтэй. Дэлхийн нефтийн 18 хувь. 

Харин Саудын Арабынх 16 хувь болдог. Түүний зэрэгцээ, венесуэлийн нефть АНУ-д хамгийн их шаардлагатай учир нь америкийн гол олборлолтыг хүхэр багатайт хөнгөн нефть бүрдүүлдэг. Бас ихэнх нефть боловсруулах үйлдвэрүүд нь өндөр нягтралтай нефтиэр түүхий эдээ хийдэг. Америкчуудтай улс төрийн харилцаа нь хурцатсан ч гэсэн тус орон АНУ-ын импортлодог нефтийн 9%-ийг нийлүүлдэг.

Өндөр эрэлт бас дээр нь Америкчуудтай сөргөлдөн байр суларсан зэрэг нь Орост тийшээ нэвтрэх таатай боломж болсон. Гэхдээ популист удирдлага хол явахгүйг Оросууд сайтар тооцоолж чадаагүй нь одоо тэдэнд цохилт болж байна. Ихээхэн мөнгөтэй хятадууд, орос тоглогч нар барууны компаниудын шахагдан гарсан орон зайд орсон билээ. Тэд тэгэхлээр Мадурог дэмжилгүй яахав. Гэхдээ ийм хурдан унана гэж бодоогүй биз. Одоо гарч ирсэн зураглалаар Мадурод хоёр, гурван сарын нас л үлдсэн гэмээр байгаа.

Оросын тоглогчдод тийш орсон зам шулуун биш байсан. Эхлээд тийшээ орсон "Лукойл", "Сургутнефтегаз" бусад компаниуд тэнд хөрөнгө оруулалтын уур амьсгал эрүүл биш хөрөнгө буцаах найдар багийг ойлгоод байгуулагдсан консерциумуудаас салцгаасан. Тэнд улсын "Роснефть" компани л үлдсэн байгаа. "Роснефть" л Оросоос тийшээ урсах мөнгөний гол судас нь болжээ.

Удирдлагийн аймшгийн гэмээр чадваргүй, популист засаг, төлбөрийн чадваргүй түншүүдтэй нөхцөлд тус оронд үлдэх шалтаг "Роснефтьд" хангалттай байв. Цэвэр улс төрөөс гадна "имперализмын эсрэг ардын засагт туслах ёстой, америкчуудтай өрсөлдөх" мах цусны хэрэг гээд л... зүтгэсэн хэрэг. Венесуэлиэс авсан нефтиэ Энэтхэгийн нефть боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлнэ гэж "Роснефть" ойлгуулж байв. Тэд өөрсдийн нефтийг Хятадад нийлүүлдэг.

Гэтэл хэрэг явдал болдгоороо л болсон. Тус орон оросын зээлийг төлөх нефтийн нийлүүлэлтээ тэд тасалдуулж, дараа нь түүнийг зогсоосон байна. Гэсэн ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Москвад ирсэн Мадуро $6 тэрбумын хөрөнгө оруулалтын баталгаатай болсон юм. Reuters тоолсноор, 2005 оноос хойш Венесуэльчууд Оросоос 17 тэрбум гаруй доллар авсан ба эхнээсээ тэднийг буцаан авах нь эргэлзээн дор байв.

Каракасын амь тавьж буй дэглэмийг дэмжих логикийг үнэлсэн шинжээчдийн  хэлж буйгаар үүнд хоёр тайлбар байж болох гэнэ. Нэгдүгээрт, мангарлал, хоёрдугаарт залилангийн схем байж болох юм. Венесуэлад туслах шийдвэрийг гаргасан Москвагийн албан тушаалтнууд тэнэглэл, учир явдлыг ч ойлгохгүй байгаа нь харагдаад байгаа юм.

Доллараас салах тугийн дор Орос америк валютаас салан юань, евро зэргийг  ханш нь буурахаас өмнө  худалдан авсан байгаа. Тэр тэнэглэлийн үр дагавар нь оросуудад хэдэн арван тэрбум долларын хохирол авчирсан нь нууц биш.

Гэхдээ өөр хувилбар байж болох талтай. Венесуэлийн PDVSA гэх нефть, хийн компанийн дэд ерөнхийлөгч тухайн цагтаа хууч хөөрснөөр, оросууд огт шинэ хэн ч мэдэхгүй зуучлагч нартай болох санал тавиад тэднийг танилцуулахад нөгөө л нэг газ промынхон шинэ нэрийн хуудастайгаар таницуулагдан тэдний инээдийг хүргэж байжээ. Тэгэхлээр венесуэлийн албан тушаалтнуудад Оросын стандарт сайн танил, тэд оросуудтай ажиллах туршлагатай.

Чавес-Мадуро гэсэн дэглэм унасны дараа шинэ засаг ямар байхыг одоо хэлэхэд хэцүү. "Роснефтьтэй" хийсэн гэрээ нь хэвээр үлдэх үү гэдэг бас асуудалтай. Хэрэв оросуудад хамгийн муу хувилбараар хэрэг явдал өрнөвөл Мадурогийн холбоотон Оросоос бүрэн салах байх. Энэ нөхцөлд Оростой байгуулагдсан гэрээ бүрийг цуцлах ба оросууд Венесуэльчуудтай цэргийн хамтын ажиллагаа гэдгийг мартах хэрэгтэй болно.

Венесуэльд асар их туршлага, хөрөнгөтэй, технологитэй нефть, хийн корпорацийн хамт бүрэн зэвсэглэсэн Америкчууд ирэх зураглал харагдаад байгаа юм. Шинэ дэглэмийнх нь  улс төрийн дэмжлэг аваад АНУ хоёр жилийн дотор Венесуэлийн нефтийн салбарыг хямралаас гаргах боломжтой.

Үүний үр дүнд хөнгөн нефтийн буюу занарын нефтийн ба өндөр нягтралын нефтийн зах зээл дээр Америкийн нефтийн өргөтгөсөн хослол гарч ирнэ. Энэ тандемд ОРЕС ч шахагдах хандлагатай болно. Энэ хослол л дэлхийн нефтийн үнийг тодорхойлж байх ба энэ үнэ хөлсөөр баррелийн үнэ $30 доллар хүрч магадгүй юм. Тэр нь Оросын эдийн засаг ба төсвийн хувьд хамгийн сөрөг үр дагавартай.

М.Цогт

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Оросууд ч шаварт хутгагдаж дампуурч дуусч байна даа
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
Top