x

Пуужин устгах гэрээнээс АНУ, ОХУ-ын аль нь гарах гээд байна

Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээнээс гарна гэсэн шийдвэрээсээ АНУ татгалзахад бэлэн байна. Ийм болохоор яг энэ шийдвэрээ хүчин төгөлдөр болгон гэрээний үүргийг хүлээхээ зогсоох албан ёсны нот гаргахаа зургаан сараар хойшлуулж байна гэсэн байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээнээс Вашингтон гарах юм бол ОХУ араас нь энэ гэрээнээс гарна гэж мэдэгдсэний хариуд АНУ-ын Төрийн департаментын албан ёсын төлөөлөгч бямба гарагт мэдэгджээ.

“АНУ гэрээнээс гарч байгаагаа мэдэгдэх нот бичиг гаргах хүртлээ зургаан сарын хугацаа үлдээж байна. Хэрвээ Орос Дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээг эргэн харж шийдвэрээсээ буцвал бид ч асуудлыг эргэн харах болно” гэж Төрийн департаментын төлөөлөгч хэлсэн байна.

“Ганцхан Оросын талаас ийм өөрчлөлт гарахгүй бол, гэрээнээс гарна гэсэн манай шийдвэр хэвээр үлдэж, гэрээний бүхий л заалт, мөрдөх ажиллагааг өөрийн зүгээс зогсоох болно” гэж тэр мэдэгджээ.

Вашингтон Оросыг гэрээнд эргэн нэгдэхийг уриалаад “Ганцхан оросууд энэ гэрээг зөрчиж байгаа 9М729 пуужин, харвах сууриудаа устгачих. Энэ бол Орос гэрээнд эргэн нэгдэх сүүлчийн боломж. Дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээг аврах эсэх нь Оросоос шууд хамаарч байна” гэж Америкийн дипломат хэлсэн байна.

АНУ үүний өмнө дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээнээс гарч байгаагаа мэдэгдсэн нот бичгийг Орос, Белорус, Казахстан, Украинд өгсөн гэсэн ТАСС агентлагийн мэдээг АНУ-ын Гадаад хэргийн төлөөлөгч нотлоогүй байна. “Бидэнд энэ талаар тодорхой мэдээлэл алга байна” тэр хэлжээ.

Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах хэлэлцээрийг тэртээ 1987 онд АНУ, ЗХУ-ын хооронд байгуулж, Америкийн Ерөнхийлөгч Рональд Рейган, Зөвлөлтийн төрийн тэргүүн Михаил Горбачев нар гарын үсэг зурж 1988 оны зургадугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр болсон юм. Энэ гэрээгээр түүхэнд анх удаагаа зэвсэглэлийн бүхэл бүтэн ангиллыг устгахаар талууд тохиролцсон юм. Энд талууд 1000-5500 км-ийн тусгалтай баллистик болон далавчит пуужин, 500-1000 км-ийн тусгалтай ойрын тусгалтай пуужингуудаа устгахаар тохиролцсон юм.

Гэрээнд зааснаар гэрээ батлагд­санас хойш гурван жилийн хугацаанд 500-5500 км тусгалтай пуужин, түүний харвах суурь зэргийг устгах ёстой гэжээ.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 17 цаг 6 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 18 цаг 5 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 18 цаг 18 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 18 цаг 30 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 18 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 19 цаг 7 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top